x

Хүний эрхийг гажуудуулсан тунхаглал

Арван хоёрдугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх 5 хуудас, 30 зүйл заалт бүхий хүн бүрийн эрхийг позитив байдлаар баталгаажуулсан баримт бичгийн 50 жилийн ой тохиох болно. Үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх гэхээсээ илүүтэй энэ баримт бичиг нь дарангуйллын дүрэм журам тогтоосон эрх зүйн акт болохыг хүмүүст илчлэх нь либертари үзэлтэн бидний ёс суртахууны үүрэг юм.

Хэдийгээр хувь хүний эрх хэмээх үзэл баримтлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдахаас хамаагүй өмнөх үеийн ойлголт боловч хүн төрөлхтний түүхэнд харьцангуй шинэ зүйл билээ. Хүн төрөлхтний олон мянган жилийн түүхэнд ямагт ноёрхсоор ирсэн харгис хэрцгий дээрэм тонуул, цуст дайн тулаан, аллага хядлага, боолчлол, хүчин зэрэг хүн хүнийхээ эсрэг үйлдсээр ирсэн балмад гэмт хэргүүдийг үгүй хийх зорилгоор “эрх” хэмээх ойлголт анхлан бий болсон юм. Хүмүүс мухар сүсэг, шунал тачаал, хэрэгцээгээ хангахын тулд хэн нэгнийгээ ердөө л тахилын ямаа мэтээр золигт гаргаж байсан нь тухайн үеийн амьдралд байдаг ердийн л явдал байлаа.

Хүмүүс гадны түрэмгийлэгчид болон дотоодын гэмт хэрэгтнүүдээс өөрсдийгөө хамгаалуулах зорилгын үүднээс төр засгийг байгуулсаар ирсэн боловч түүх сөхөөд үзвэл тэд мөнхүү байгуулсан төр засгаасаа өөрсдийгөө хамгаалах шаардлагатай ямагт тулгарсаар ирсэн байдаг. Түүхэн дэх хамгийн ноцтой гэмт хэрэг юу вэ гэж асуух аваас хуулиас дээгүүр орших төр засгуудын өөрсдийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэргүүд гэж хариулах нь зүйн хэрэг. Ард түмнээ өөрсдийн зорилгод хүрэх хэрэгсэл хэмээн хардаг коммунист болон фашист (хоюулаа коллективист) засгийн газрууд XX зуунд л гэхэд хэдэн арван сая хүнийг устгаж хядсан нь дөнгөж саяхны л үйл явдал шүү дээ.

XVIII зуунд бий болсон “хувь хүний эрх” хэмээх үзэл баримтлал, ойлголт нь угтаа хүнийг арга хэрэгсэл хэмээн хардаг дээрх үзэл санааны яг эсрэг утгыг агуулдаг бөгөөд үүгээрээ урьд өмнөх цаг үед огт байгаагүй нэн хувьсгалч үзэл санаа юм. Хувь хүн бол зөвхөн өөрөө өөрийнхөө арга хэрэгсэл, бас зорилго бөгөөд хүний амьдрал, аз жаргал нь зөвхөн түүний л ёс суртахууны үнэлэмжээр тодорхойлогдох ёстой гэсэн санааг эрхийн үзэл баримтлал илэрхийлдэг. Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн хувь хүний эрхийг тодорхойлсон “Амьдрал, эрх чөлөө, өмч болон аз жаргалд тэмүүлэх эрхтэй” гэсэн үг нь чухам дээрх санааг илэрхийлдэг. Эдгээр эрхүүд нь хувь хүнээс салгашгүй, төр засгийн зарлиг тушаал эсхүл олонхын саналаар хүчингүй болгох аргагүй ба чингэх ч ёсгүй юм.

Учир нь дээрх эрхүүд нь хүн бүхэнд хамааралтай иймээс ямарваа нэгэн хүний эрх нь, өөр нэг хүний эрхийг үгүйсгэх боломжгүй юм. Хувь хүний эрх гэдэгт хоол хүнс, орон байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, мөнгө, секс гэх мэт зүйлс огт багтахгүй. Бусдын эд зүйлсийг хүчээр хурааж аваад өөр хүмүүст өгөх тухай ойлголт ер байхгүй. Хувь хүний эрх гэдэг нь ухамсарт хүн өөрийн амьдрал, аз жаргалтай байдалд шаардагдах үнэ цэнийг бий болгох бүтээлч сэтгэхүй, хөдөлмөр, сайн дурын харилцаа, хамтын ажиллагаа, чөлөөт худалдаа зэрэг үйлдлийг чөлөөтэйгээр хэн нэгнээс хараат бусаар үйлдэх тэр л нөхцөл (эрх чөлөө) юм. Зөвхөн эрх чөлөө байж гэмээнэ л хөгжил дэвшил, энх тайван оршин тогтноно.

Харин НҮБ-ын тунхаг нь хувь хүний эрхийг яг таг үгүй хийх зорилготой. Мэдээж хэрэг хувь хүний эрхэд ил тодоор дайрч довтолсон зүйлгүй. Учир нь ингэх аваас эрх чөлөөг эрхэмлэгч улс орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин дээрх тунхаг нь эрх хэмээх ойлголтын утга санааг яг эсрэгээр нь мушгин гуйвуулснаар, аажим аажмаар дотроос нь ялзруулан үгүй хийх зорилготой юм.

Тунхаг нь юун түрүүн “амьдрал, эрх чөлөө, өмч болон аз жаргалд тэмүүлэх эрх”, “өмч хөрөнгөтэй байх эрх”, “үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх” гэх мэтийг (аз жаргалд тэмүүлэх эрхийг орхигдуулсан, шалтгааныг нь дор дурдах болно ) хүн бүрийн зүй ёсны эрх хэмээн баталгаажуулсан байдаг. Үүний дараа хэд хэдэн эдийн засгийн эрх гэх мэтийг нэмж дурдана. Ажиллаж хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, үнэгүй боловсрол, хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц амьжиргааны түвшин буюу хоол хүнс, хувцас хунар, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ эдлэх эрх гэх мэтийг дээрх эдийн засгийн эрх гэгчид хамааруулах аж.

Хэрэвзээ хүн энэ бүхнийг үнэгүй хүртэх эрхтэй гэж үзэх аваас эд бүгдийн төлбөрийг хийхийн тулд хэнийг албадах ёстой юм бэ? Эдгээр эдийн засгийн эрх гэгч нь өмчлөх эрх, эрх чөлөөтэй байх явдалтай шууд зөрчилддөг. Эдийн засгийн эрхүүд нь төр засагт, хувь хүний эрхийг зөрчих эрх мэдлийг олгож, хувь хүнийг ердөө л бусдын хүсэл хэрэгцээг хангах үүрэгтэй боол болгож хувиргадаг. Энэ эрхүүд нь коммунизмыг нийгмийн туйлын зорилго мэтээр харахыг биднээс албаддаг. Тунхаглалын 29-р зүйлд дурдагдсан “Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана” хэмээх үгээр дээрх коммунизмын үзэл санаа чухам яг илэрхийлэгдсэн байдаг.

Хятад, Умард Солонгос гэх мэт дарангуй улс орнуудад дээрх эдийн засгийн эрх гэгчийг нь хуулиар баталгаажуулсан байдаг ба энэ шалтгааны үүднээс ёс суртахууны буруутгал газар авч эхэлсэн билээ. АНУ гэх мэтийн эрх чөлөөт, хөгжингүй улс орнуудыг амбицтай, хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийг золиосолж залхуу, хойрго, арчаагүй этгээдүүдийг татаас тусламжаар тэтгээгүйн төлөө хүмүүсийн эдийн засгийн эрхийг хамгаалах ажил огт хийдэггүй талаар ёс суртахууны үүднээс буруутгах явдал энд тэндгүй сонсогдох болов.

Ийнхүү эрх хэмээх үзэл баримтлалын утга санаа гажуудаад ирэхийн цагт шударга ёс, зүй зохистой байдал ч алгуурхнаар үгүй болж эхэлсэн билээ.

Анх 1920 онд Германы Нацист нам дээрх эдийн засгийн эрхийн үзэл баримтлалыг өөрсдийн намын мөрийн хөтөлбөр, програм болгосон бол Сталин энэхүү эдийн засгийн эрхүүдийг 1936 онд ЗХУ-ын Үндсэн хуулинд тусгасан юм. Энэхүү эдийн засгийн эрхийн зарчмууд бий болсон цаг үеэс эхлэн хувь хүний амьдрал, эрх чөлөө нь хамт олны, нийтийн эзэмшлийн хүрээнд багтах болсон ба өөрөөр хэлбэл төр засгийн гарт шууд яваад орчих нь тэр. Төр засаг хувь хүний амьдрал, эрх чөлөөг дур зоргоороо яаж ч мэдэх үйл явдлын үүд хаалга яг ингэж нээгдсэн билээ.

Бид НҮБ-ын тунхгийг ёс суртахууны үүднээс үнэлж цэгнэн, түүнээс татгалзах ёстой. Хүнд байх ёстой зөвтгөж болох, зүй зохистой эрх бол зөвхөн хувь хүний эрхүүд л юм. Зөвхөн эдгээр эрх л оршиж байж гэмээнэ хөгжил дэвшил, аз жаргалтай нөхцөл байдал бий болох боломжтой. Гэхдээ ямар ч тохиолдолд хүмүүс эрсдэл хүлээх бөгөөд ингэх нь ч зүй ёсны хэрэг билээ. Бидэнд бага ч атугай үлдсэн хувь хүний эрхийг (одоо ч тэр бидний цор ганц хамгаалалт) улс төрийн эрх мэдлийн зүгээс гажуудуулж, устгах явдлыг зөвшөөрч эсхүл хүлцэн тэвчиж, хүлээж суухын оронд хувь хүний салшгүй эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд бид мөнхийн сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Хувь хүний эрхийг жигшүүртэйгээр зөрчиж, хүмүүсийг боолчилж буй улс орнуудыг бид ёс зүйн үүднээс буруутгаж, тэдэнд бойкот хийх шаардлагатай болохоос бус тэднийг соёлжиж, иргэншсэн хүмүүсийн хамтын нийгэм мэтээр хараад суух нь шал утгагүй хэрэг. Бид үүнийг угтаа тэртээ тавин жилийн өмнө хийж гүйцэлдүүлэх ёстой байсан билээ.

Эх сурвалж: MISES.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 29 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 39 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 31 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 40 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 3 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 48 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top