Нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор Голомт банкны баг хамт олны багагүй хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд иргэдэд санхүүгийн цогц боловсрол олгох FINEDU вэб хуудас /www.finedu.mn/ болон Монголдоо анхдагч эдийн засгийн судалгааны DUA /https://dua.golomtbank.com// платформыг албан ёсоор танилцууллаа.
Санхүүгийн цогц боловсрол олгох Монголын анхны санхүүгийн хөтөч
Finedu бол иргэд, бизнес эрхлэгч, оюутан сурагч гээд хэн бүхэнд банк санхүү, эдийн засгийн анхан шатны цогц ойлголтыг хамгийн энгийн, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлэн тайлбарласан мэдлэг, мэдээллийн сан юм. Голомт банк санхүүгийн боловсрол олгох Монголын анхны вэб хуудас www.edu.golomtbank.com-ыг 2015 онд харилцагчдадаа зориулан гаргаж байсан бол илүү шинэлэг өнгө төрх, өргөн цар хүрээ бүхий мэдээллээр эргэн ирж байгаа нь энэ юм.
Хадгаламж, зээлийн тооцоолуур, санхүүгийн толь бичгээс санхүүтэй холбоотой хүссэн нэршлээ хайж мэдэх, хямралын үеийг амжилттай давах, ашиггүй зардлаа хэрхэн бууруулах, байр авах түрээслэхийн алийг нь сонгох гэх мэт олон асуулт бидний өмнө ирдэг. Тэгвэл энэ бүхэнд хариулт өгөх, хүн бүрийн өдөр тутмын амьдралд зайлшгүй тулгардаг мэдвэл зохих чухал мэдлэгийг нийтлэл, подкаст, хичээл зэрэг олон хэлбэрээр хамгийн ойлгомжтойгоор олгож чадах Монголын анхны санхүүгийн хөтөч нь Finedu юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Голомт банк санхүүгийн боловсролоо сайжруулж, оновчтой шийдвэр гаргахад тань зориулан бүтээв.