Өнгөрөгч долоо хоног буюу арваннэгдүгээр 23-29-ний хооронд хийгдсэн экспорт, импортын мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулжээ.
Экспорт 2020 оны арваннэгдүгээр 23-29-нд 81.6 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос 202.5 сая ам.доллар буюу нэг долоо хоногийн хугацаанд 71.3 хувиар буурчээ.
Түүхий эдийг өмнөх оны мөн үетэй нь харьцуулбал,
- Нүүрс- 297.9 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 148.2 мян.тонн буюу 99.1% өссөн
- Төмрийн хүдэр- 108.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 86.9 мян.тонн буюу 44.5% буурсан
- Зэсийн баяжмал- 22.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 0.4 мян.тонн буюу 1.9% буурсан аж.
Оны эхнээс харвал нийт экспорт 5.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллар буюу 19.8%-аар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрөгч долоо хоногт бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-аар буурсан байна. Үүнээс нүүрс,
- Гашуунсухайтаар 1,635 машин гарч 54.6%,
- Шивээхүрэн 1,416 машин гарч 48.4%,
- Замын-Үүд 49 машин гарч 69.0%,
- Ханги 16 машин гарч 8%-аар тус тус буурчээ.
Мөн зэсийн баяжмал 17 машин гарч 4.6%-аар буурсан бол төмрийн хүдэр Ярантаар 0 машин гарч 100%, Хангиар 20 машин гарч 71.4%-аар мөн буурчээ.
Импортын тухайд 2020.11.23-29-ний байдлаар 86.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 4.29 сая ам.доллароор буюу 4.72%-аар буурсныг мөн мэдээлэв.
Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:
- Хүнсний бүтээгдэхүүний импорт 2.4 сая ам.доллар буюу 23.4 хувь,
- Автомашин, машин техникийн импорт 1.8 сая ам.доллар буюу 7.1 хувь,
- Бусад барааны импорт 0.8 сая ам.доллар буюу 3.3 хувиар өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 9.2 сая ам.доллар буюу 29.1 хувиар буурчээ.
Суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 800 ширхэг буюу 90.1 хувь, ачааны автомашины тоо хэмжээ 88 ширхэг буюу 40.4 хувиар тус тус буурчээ.
Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,852.7 тн буюу 26.3 хувиар өссөн бол автобензиний импорт 1,085.7 тн буюу 5.9 хувиар буурсан байна.
Хүснэгт 1. Автомашин, бензин, дизель түлшний импорт
Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
- цагаан будаа 17.9 тн буюу 2.9 хувь,
- тахиа гахайны мах, өөх 45.8 тн буюу 21.3 хувь,
- жимс 4.7 тн буюу 1.2 хувь,
- ургамлын тос 16.8 тн буюу 2.3 хувь,
- элсэн чихэр 756.3 тн буюу 72.0 хувиар өсч импортод давамгайлжээ.
Харин өтгөрүүлсэн болон хуурай сүү 8.8 тн буюу 3.7 хувь, өндөг 3.0 сая.ш буюу 83.3 хувь, улаанбуудай 529.8 тн буюу 100 хувь, улаанбуудайн гурил 66.7 тн буюу 100 хувь, хүнсний ногоо 890.6 тн буюу 73.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.