Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгаж, Боловсруулах үйлдвэрлэл, Шүүх прокурор зэрэг 18 салбарын үйл ажиллагааг нээхээр болсон.
Үүнд банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа мөн орж байгаа юм.
Хөл хорионы хугацаанд буюу Арваннэгдүгээр сарын 11-23-ны хооронд 680 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаасны арилжаа хийгджээ.
Иймд хувьцааны арилжаанд цахимаар оролцох зааврыг хүргэж байна.