x

Бизнесийн холбоодын хамтарсан санал

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ГҮЙЦЭТГЭХ
ЗАХИРЛУУДЫН КЛУБ БОЛОН МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛӨӨС
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХ САНАЛ

Хувийн хэвшлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг онцгой дэглэмийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан шийдвэрлэх арга замын тухай

Юуны түрүүнд улс орныг цочирдуулж, урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөл байдал үүсч, бүх нийтийн хөл хорио тогтоож, онцгой байдлаар ажиллаж байгаа та бүхэнд нийт гишүүд, хувийн хэвшлийнхний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. КОВИД-19 Монгол Улсын дотоодод халдварлаж, хүн ардыг заналхийлж байгаа энэ үед Засгийн Газраас хөл хорио тогтоон, зохион байгуулалттайгаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж буйтай холбогдуулан бизнес эрхлэгч, ажил олгогчдын зүгээс тодорхой саналуудыг хүргүүлж байна.

Бүх нийтээрээ хөл хорионд орж, бизнес эрхлэх нөхцөл байдал хурцдаж байгааг юуны түрүүнд та бүхэнд мэдээллэх нь зүйтэй болов уу. Бизнес зогссоноор цалин зогсож, иргэдийн худалдан авах чадвар эрс доройтож, эргээд худалдан авах чадвар үгүй болсноор бизнесийн борлуулалт үгүй болно. Үүнээс шалтгаалан улсын төсөвт төлдөг татвар, хураамжаа бид төлөх боломжгүй болсноор төрийн ажил үйлчилгээ удаашрах, зогсох, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмж тавигдах боломжгүй болж, эргээд бизнесийн борлуулалтанд нөлөөлдөг гамшгийн гинжин урвал эхлэх нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс бид шинээр үүсээд буй эгзэгтэй энэ нөхцөлд улс орны эдийн засгийг хүндрэлд оруулахгүй, бизнес эрхлэлтийг тогтвортой байлгах замаар олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалж байх зорилгоор дараах тодорхой саналуудыг хүргүүлж байна.

Үүнд:

  • Улсын Онцгой Комиссын дэргэд хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий “Эдийн засгийн зөвлөл” байгуулан цар тахлын тархалтыг бууруулах, зогсоохтой холбоотойгоор эдийн засаг, бизнесийн салбарын талаар авах арга хэмжээг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ энэ зөвлөлийн санал, дэмжлэгийг авдаг болох.
  • Хөл хорионы дэглэмийн үед аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой стандартын дагуу явуулах боломжийг гаргаж өгөн цаашид ч хөл хөдөлгөөнийг бүрэн хаахаасаа илүүтэй энэхүү стандартынхаа дагуу ажиллах өргөн боломжийг нээлттэй байлгах. 
  • Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн орлого буурсантай холбоотойгоор банкны зээлийн төлбөрийг төлөх хугацаа, хэмжээ, зээлийн хүүний төлбөр зэрэгт хөнгөлөлт үзүүлэх, тодорхой журмын дагуу хөнгөлөлт үзүүлж, дэмжих. 
  • Том, жижиг бүх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрийн ихээхэн өрөнд орж байгаа тул эдгээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд (1) төсвөөс нэг удаа түрээсийн төлбөрийг нь төлж өгөх, эсвэл (2) түрээслүүлж байгаа ажлын байрны ус, дулаан, цахилгааны төлбөрийг төсвөөс нэг удаа хөнгөлж өгөн тэр хэмжээгээр түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэхийг даалгах.
  • Бүх төрлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн газрын тогтмол зардал болох цахилгаан эрчим хүч, ус, дулааны зардлын тодорхой хувийг хөнгөлөх.
  • Ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдын цалингийн 50-60 хувийг цар тахлын халдвар зогсох хүртэл улсын төсвөөс олгох.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдынхөө өмнөөс төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтийг цар тахлын халдвар зогсох хүртэл зогсоох.
  • Өнөөдрийг хүртэл үүсээд байгаа бүх төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг 6 сараар хойшлуулах, торгууль, анз тооцож суутгахыг зогсоох.
  • Хөл хориотой холбоотойгоор борлуулалтын орлого нь буурч алдагдалд орсон аж ахуйн нэгж, байгууллагуудын алдагдлыг нөхөж өгөх тусгай санг төсвийн хөрөнгөөр яаралтай байгуулан энэ сангаас аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох. Энэ ажилд мэргэжлийн холбоод, танхимыг татан оролцуулах.
  • Хөрөнгө оруулалтаа босгон үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай том, жижиг төслүүдийг тодорхой стандартын шаардлагыг хангуулан ажлыг нь эхлүүлэх.

Урт хугацаанд эдийн засаг, бизнесийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Үүнд:

  • Монгол банкны бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах, хувийн хэвшилд олгох арилжааны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх уян хатан тогтолцоог яаралтай бүрдүүлэн хэрэгжүүлэх.
  • Ажлын байраа хадгалж үлдэхэд нь зориулж аж ахуйн нэгжүүдэд зориулан 2021 оныг дуустал зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байх, маш бага хүүтэй зээлийг яаралтай олгож эхлэх.
  • Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цаашид зогсоохгүй байх зорилгоор хэрэгжүүлж байгаа өнөөгийн дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, зогсоохгүй байх.
  • Томоохон татвар төлөгчид болох уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд дээр ажиллах цөөн тооны өндөр зэрэглэлийн гадаадын мэргэжилтнүүдийг хөл хорионы өнөөгийн хэрэгжиж буй дэглэмийн дагуу улсын хилээр нэвтрүүлж оруулж ирүүлэх дэглэмийг үргэлжлүүлэх.
  • Төрийн худалдан авалтын бодлогоор дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү ихээр худалдан авах, төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан үр ашиг муутай, 2021 онд шинээр хийж эхлэх хөрөнгө оруулалтуудыг цуцлах.

Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид бид улс оронд нүүрлээд байгаа цар тахлын аюултай тэмцэх, зогсооход бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Улаанбаатар хотын Худалдааны танхим
Гүйцэтгэх захирлуудын клуб (CEO Club)
Монголын бизнесийн зөвлөл (BCM)

Улаанбаатар хот, 2020.11.17

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 13 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top