x

Б.Лхагважав: Монголыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй

"Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна" 

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.


-“Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй дэлхийн хэдхэн орны нэг” гэж дарга даамлууд ярьж байсан. Гэтэл бид “Ковид-19”-ийн тархалтыг дэндүү хэнэггүй, хариуцлагагүйн улмаас дотооддоо алдчихлаа. Байдал маш хүндэрч эхэллээ. Яг одоо эдийн засгийн ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна вэ?

-Дэлхийд "Ковид-19" тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнх улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан.

Таны асуултад шууд хариулахад одоо 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулж, улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд 2021 оны төсвийг ямар ч алдагдалгүйгээр батлах, улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын 50 хувьд багтаах, төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, улсын нэгдсэн төсвийг есөн их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шиг зүйл баталж огт болохгүй.

-Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс  байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, Засгийн газрын гаргасан  шийдвэрүүдийг та амь аргацаасан, олны нүдийг хуурсан гэж үзээд байгаа  бололтой. Монголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд  байгаа?

-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.

Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй, компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.

-Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байна.  Хувийн хэвшил, аж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байна.  Тэд цаашид юунд найдах вэ?

-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна . Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.

Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.

-Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүй. Аюултай л  зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа  бодолтой явбал энэ том аюул, шуургыг давж гарах вэ. Коронаг дотооддоо  алдчихлаа гээд амьдрал зогсохгүй  нь мэдээж?

-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.

-Мах, гурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэг. Мэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух уу, цаашид яах вэ. Яг  бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?

-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.

Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • gaaraa (150.129.141.109)
    ZAIL LLR MIN
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.243)
    chi bitguu hutc alna shvv . ene uls orniig gadniihnii gar hul bolson urvagchid ta narl iim bolgson shvv .hulgailsan 34 ih naydaa gargaj taviuarai muu lalaraa
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Зөв л юм бичсэн байна ш дээ.Энэ төрд толгой нь зөв ажилладаг, алсын хараатай лидэрүүд хэрэгтэй.Худлаа, сүржин гарууд их байх юм.Үхэх, сэхэх дээрээ туллаа ч гэх шиг сүржин орилохын оронд бодит байдлаа зөв үнэлээд авах арга хэмжээгээ зөв аваад явдаг удирдагч хэрэгтэй байна.
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Лорд (122.201.24.112)
    Уг нь зөв юм яриад байна. Даан ч манай Монголын хар масс ойлгохгүй.
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (37.167.210.164)
    Тэр зөв шийдэл хүрэлсүхын. мэдлэг эд нарын хаана ч хүрэхгүй солиотой баас
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.89.99)
    Энхсайханг гаргаж ирээд ерөнхий сайд болго.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Уншигч (202.126.90.76)
    1991 онд хэцүү цаг үeтэй тулгарч байсан даа бүх юм картын систeмд шилжиж одооны хүүхэд залуус мэдэхгүй ээ дэлгүүрт бор давс л байлаа талх авах гэж бөөн дараалал ёстой одооны залуусын хэлдгээр алаан болж бж 2 ш талх авна гэхээр би юу хэлэх гээд бна вэ гэвэл тэр үeд Д.Бямба сүрэн гуай шиг (С.Баяр М.Энхсайхан Ж. Эрдэнэбат нар хоригдож) байгаа ч гэсэн эдгээр хүмүүсийн сэтгэдэг эдийн засгийн тооцоо судалгаа ухаан одоо цагт үгүйлэгдэж байна
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.179.26.91)
    Нэг ч тогрог хувьдаа завшихгуй бол Монгол Улс сэргэнэ. Энэ боломжийг бурдуулж хариуцлага хулээлгэх тогтолцоог л бий болго. Мэргэн ухаан хэрэггуй, хариуцлага хулээлгэх сур
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • hmm (43.242.243.109)
    kutsaad baigaarai ulsaa samruulahnuu hulgaich naraar
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Mgl (172.58.141.211)
    Unen gedeg bol jenko met shorond enhsaihan erinhii said baisan bol mongol hugjinu
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.154)
    Дандаа л урд хөршдөө өр тавьж ЭСВЭЛ аль нэг ордоо барьцаалж ХЯМАРЛААС ГАРСАН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.240.53)
    Маш зөв шийдэл тэр хүмүүсийн толгойг ашиглах хэрэгтэй.Ямартай ч эдийн засгийн хямралаас гаргасан л юм шүү
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
    • Гаргахдаа ирээдүйд их өр хохиролтой шийдсэн байдаг
      2020 оны 11 сарын 17
  • Mongolia (66.181.161.112)
    Энэ лхавгажав гж өлбийсөн пизда бнаа хошного долоож албан тушаал авсан хөгийн гомо гичий лаларий хулгайчаа тэр хэлээд бга ёронхий сайдаас чинь 1 олигтой юм алга дандаа өөрсдөө тампууруулж хулгай хийж баяжсан луйварчид нийгмийг шимэгч парзитууд бна Бямбасүрэн гуайгаас бусад нь хог цаазлавал таарна
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
    • Hahaha
      2020 оны 11 сарын 17
  • Зочин (202.9.46.182)
    Хүрэлсүх түүний засаг үлбэгэр чадвар муу өөрөө сурсан юм нь бага дулимаг.. Огцруулах хэрэгтэй
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • БАТСУЖРЬ (66.181.161.73)
    ЮУ ВЭ МОНГОЛИЙН ТӨРӨӨС ЛУЙВРААР ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД АХИАД МОНГОЛИЙН ТӨРИЙГ САМАРХ НЬ УУ МОНГОЛИЙН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДИЙГ ЭХНЭЭС НЬ ЦААЗААР АВАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙХНЭЭ ИРЭХ ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАД ЦААЗААР АВАХ ХУУЛЬ САНААЧЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭСЭН ХҮНИЙГ СОНГОХГҮЙ БОЛ МОНГОЛ ЯЛНА МОНГОЛ УЛСИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЁ ГЭСЭН УРИА ЛООЗОНТОЙ НОВШНУУДАД ХУУРТВАА МОНГОЛИЙН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАД ЦААЗИЙН ХУУЛЬ БАТАЛНА ГЭЭД УРИАТАЙ МОНГОЛОО ГЭСЭН ЗҮРХТЭЙ ХҮН БАЙН УУ
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Ajaa taij (202.9.47.3)
    Ok
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Ajaa taij (202.9.47.3)
    Ok.
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.22.133)
    ene chin iim balai amitan bsiimuu
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.187.198)
    Хутган уймуулэгч тедий амьтан бна !
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.161.65)
    Хуцна биз тэгснээс бямбасүрэн гуайгаас очиж асуу
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.185)
    зайл дурак минь.
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Монгол улсын иргэн би (66.181.184.59)
    ЛХАГВАЖАВ АА ЧИ БҮҮ ТЭНЭГТ... Луйварчдыг өмөөрөх нь ЧАМД ЯМАР АШИГ сонирхол байгаа билээ... Лхагважаваа БАРИЛГЫН СУУРИЙГ МУУ ТАВЬСАН бол тэр барилга бат бөх чанартай байх уу... Чи ӨМӨӨРЧ байгаа луйварчидаасаа ХУЛГАЙЛСАН мөнгө, эд хөрнгийг буцааж авчир
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • тэнэг өвгөн (59.153.115.209)
    дагз
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 0 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top