x

Цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллана

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.

-Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү?

-Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернет, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна.

-Банк хоорондын их дүнтэй гүйлгээ ямар цагт хийгдэх вэ?

-Банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем болох “Банксүлжээ” систем ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:30 цагийн хооронд тогтмол хэвийн ажиллана. Банкнууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 1 цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй тул энэ зарчмаар ажиллана.

-Цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн банкны үйлчилгээг яаж авах вэ?

-Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний утсанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөөг авах боломжтой. 

-Гадаад төлбөр тооцоог яаж хийх вэ ?

-Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг тул үүнтэй холбоотой асуудлаар банкандаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтой.

-Онлайнаар зээл олгох уу?

-Зарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг харилцагч банкандаа хандаж, тодруулга мэдээлэл авна уу.

Банкнуудын харилцах үйлчилгээний лавлах утас:  

  • ХХБ - 18001977, 19001977, www.tdbm.mn

  • Хаан банк – 18001917, www.khanbank.mn

  • Голомт банк – 70111646, 18001646, www.golomtbank.mn

  • Төрийн банк – 18001881, www.statebank.mn

  • Хас банк – 18001888, 75771888, www.xacbank.mn

  • Капитрон банк – 18002020, www.capitronbank.mn

  • Ариг банк – 70133060, www.arigbank.mn

  • Богд банк – 75771199, www.bogdbank.mn

  • Тээвэр хөгжлийн банк – 77169999, www.transbank.mn

  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 18001188, www.nibank.mn

  • Чингис хаан банк -  18001300, www.ckbank.mn

  • Кредит банк -  18001808, 70101808, 11319038, www.creditbank.mn

  • Хөгжлийн банк – 70130516, 70130513, www.dbm.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 29 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top