x

Д.Баярхүү: Байден нэг хэсэгтээ л Москва, Бээжингийн "толгойны өвчин" болох болов уу?

"Байдэн Обамагийн үед дэд сайд байсны хувьд гадаад бодлогоо Трампаас илүү оновчтой явуулж мэднэ"

Олон улсын харилцааны судлаач, профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Та энэхүү сонгуулийг ерөнхийд нь юу гэж дүгнэж байгаа вэ?

-Дэлхийн хамгийн том, үлгэр жишээч ардчилсан улсад Ерөнхийлөгчөө сонгож байна. Тэр ардчиллынхаа ном журмын дагуу Америкчууд ардчилсан сонголтоо хийлээ л гэж дүгнэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог л сонгууль. Онцлог нь бүх ард түмнээрээ сонгуульд санал өгдөг, төлөөлөн сонгогчдын буюу электоратын 538 гишүүний олонхын саналаар энэ удаа Жо Байден сонгогдож байх шиг байна. Энэ жилийн хувьд онцлог гэвэл ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, мөн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын 35 гишүүн буюу гуравны нэг, мөн 13 муж улсад захирагчаа сонголоо.

-Байден цагаачлал болоод ДЭМБ-д буцан орох зэрэг асуудлуудад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Үүнээс өөр ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийднэ гэж та харж байна вэ?

-Эхний алхам нь ДЭМБ-д эргэж гишүүнчлэлээ сэргээх, Цаг агаарын тухай Парисын хэлэлцээрт эргэж орох асуудлыг шийднэ гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна. АНУ ба Европын холбооны хоорондын худалдааны үл ойлголцол, НАТО-гийн гишүүний татвар буюу АНУ-аас бусад Европын орнуудын цэргийн зардлыг нэмэх зэрэг асуудлаар Трампын тавьдаг хатуу шаардлагыг эерүүлэхээр ажиллах болов уу.

-Байден хэр энхтайвныг эрхэмлэгч төрийн тэргүүн байх бол. Өмнөх Ерөнхийлөгчдийн үед их бага хэмжээний дайн тулаан өрнөж байсан шүү дээ. Ер нь дэлхийн геополитикт өөрчлөлт авчрах уу?

-АНУ-ыг дайн өдөөгч гэж үзэж арай болохгүй. Энд тэндгүй дайн тулаан өрнүүлээд явдаг улс биш. Энх тайвныг эрхэмлэгч төрийн тэргүүнийг хүсэмжлэх нь ч хуучирсан ойлголт. АНУ бол их гүрэн, тэгэх тусмаа өнөөдөртөө дэлхийн глобал гүрэн. Түүнтэй энэ эрх дархыг булаацалдах өөр улс гүрэн зэрэгцээд гараад ирчихээгүй байна. Ийм учраас глобал их гүрний эрх ашгийг дээдэлсэн их гүрний л гадаад бодлого явуулна шүү дээ. АНУ-ын аль ч ерөнхийлөгчийн үед тийм л байсан. Энэ удаа ч бас тэгнэ. Тэгэх тусмаа Байден Обамагийн үед дэд ерөнхийлөгч байсны хувьд гадаад бодлогоо Трампаас ч илүү оновчтой явуулж мэднэ. Тэр утгаар дэлхийн геополитикт АНУ-ын оролцоо, үүрэг илүү ихээр нэмэгдэх болов уу.

-АНУ-ын гадаад бодлогод ямар өөрчлөлтүүд гарах бол?

-Давтаад хариулчихъя. Трампаас ч илүү оновчтой гадаад бодлого явуулна гэдгээ харуулчихсан. Байденыг 36 жил Сенатын гишүүн байж, бас ч үгүй Сенатын Гадаад харилцааны хороог гурван ч удаа толгойлж, бас найман жил дэд ерөнхийлөгч байх үедээ 2008-2016 онд АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлолцож хэрэгжүүлж байсан хүнийх нь хувьд би авч ярьж байна шүү.

Гэхдээ ойрын гурван сард Трамп гадаад бодлогоо явуулна гэдгийг энд анхаарах хэрэгтэй. Мэдээж энэ гурван сард АНУ-ын гадаад бодлого дэлхийг бужигнуулчих хэмжээнд очихгүй. Байден ч учиргүй их засч залруулах гадаад бодлого өвлөн авахгүй.

-Хятад, ОХУ-д ямар нөлөөтэй байх вэ. Харилцаа, хамтын ажиллагааны асуудалд дорвитой өөрчлөлтүүд үүсэх үү?

-Онц сонирхолтой, эсвэл гайхмаар өөрчлөлт гарахгүй дээ. Лав Оростой харилцаа сайжирна, зөөлөрнө гэх итгэл Оросуудын хувьд байхгүй. Харин ч бүр дордож мэднэ гэж Оросын сайтуудын мэдээлэл, Оросын ТВ-үүдийн ток-шоугаар бишгүй ярьж анхааруулж байна. АН-ын өнгөн дээр, тодорхой хэлбэл Обама, Байден нарын найман жил төрийн эрх барьж байх үед Орос-Америкийн харилцаа хурцадсан.

Тэр нь сайжралыг ололгүй Трампын дөрвөн жилийг үдэж байна.2013-2014 оны Украины Евро майданы өнгөт хувьсгалыг чухам Обамагийн Засаг захиргаа хангалтай дэмжиж, ар талд нь бат зогссон.Крымыг Орост аннекс хийлээ гэж Өрнөдийнхөн хориг тавихыг АНУ санаачилсан. Сирийн Засгийн газрын хүсэлтээр Оросын агаарын ба сансрын хүчин байлдааны ажиллагаа өрнүүлээд байхад нь Обамагийн Засаг захиргаа олон улсын цэргийн эвсэл байгуулан Сирид дайн өрнүүлсэн. “Арабын хавар”-ыг өдөн дуудахад АНУ гол үүрэг нөлөөтэй байсан. Манайхтай ойрхоны нэг жишээ бол 2015 онд Самаркандад үндэслэсэн «C5+1 Projects» форматын уулзалт байна. Энэ нь АНУ ба Төв Азийн таван улсын хамтын ажиллагааны механизм. АНУ-аас санаачилсан энэхүү «С5+1» гэх геополитикийн шинэ төслийг ОХУ тун таагүй хүлээн авсан. Энэ бүхэнд Байден гол үүрэгтэй оролцсон гэдгээр оросууд их эмзэг хандаж байх шиг байна. Түүнд Хятадтай ч олон улсын тоглоомын дүрмээрээ тоглох туршлага, мэдлэг, эв дүй бий. Трамп шиг ил шууд, зарим талаар дээрэнгүй довтолчихгүй байх. АНУ-ын үндэсний эрх ашгийг дээдэлж ажиллах туршлагатай улстөрч Байден бол нэг хэсэгтээ л Москва, Бээжингийн “толгойны өвчин" болох болов уу.

-Байден сонгогдоогүй байхдаа л Монголыг дайснаа гээд зарлачихлаа. Түүний энэ байр суурь бидэнд ямар үр дүн авчрах вэ?

-Тэрээр АН-ын праймериз буюу намын доторх сунгааны үед Хятадыг буруушааж ярьсан, тэгэхдээ Монголоос түүхий нүүрс авч түлээд агаар мандлыг бохирдуулдаг хэмээн хэлснийг та ингэж хэлж байх шиг байна. Энэ бол Монголыг харааж зүхсэн асуудал биш шүү дээ. Монгол-Америкийн харилцаанд ямар нэг саад тотгор учирна гэж би огт бодохгүй байна.

Хятад улс ногоон эрчим хүчийг сонгоод авчихсан. Гагцхүү Монголтой худалдааны харилцаагаа барьж байхын тулд л манай талын хүсэлт шаардлагаар Таван толгойгоос нүүрс импортолж байгаа хөрш айл. Нүүрсээ угааж цэвэрлэж, боловсруулж бүтээгдэхүүн болгож экспортолж чадахгүй байгаа нь бидний л буруу, Хятадыг буруутгах үндэс байхгүй. Ингэж ярьсных нь төлөө Байденыг хардах нь зохимжгүй.

Америк, Монгол хоёр чинь хэн билээ гэдэгт анхаарлаа хандуулаад үз дээ. 2004 онд манай хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон, түүнийгээ 2005 онд ерөнхийлөгч Бушийг айлчлах үед дахин нотолсон. 2018 онд энэ түншлэл маань Өргөтгөсөн иж бүрэн түншлэл болж шат ахисан, жил хүрэхгүй хугацаанд буюу 2019 онд Стратегийн түншлэлийн харилцаа бол шат ахисан. Улс төрийн харилцаа маань хүрэх ёстой дээд түвшиндээ хүрчихсэн байхад өөр ямар тайлбар хэрэгтэй вэ.

-Гадаад харилцаандаа ийм байдаг юм байж, харин Америкчууд Байденыг сонгосноороо онох уу, алдах уу?

-Оносон, алдсаныг дөрвөн жилийн дараа л дүгнэх хэрэгтэй. Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Трампын үед хэр оносон алдсанаа ч америкчууд бүрэн дүгнэж амжаагүй байгаа. АНУ-ын нийгмийн аль анги давхарга, хэсэг бүлэг нь хохиров, хэн нь хожчихов гэдгийг ялгаж салгахад эрт байна. Америкийн дундчууд, доодчууд, ядуус, хотын хар ба өнгөт арьстанууд, коронавируст дарлуулагчид хавтгайдаа Байденыг дэмжлээ гэж байна. Трампын явуулсан АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий юманд зарахгүй, америкчуудын ажлын байруудыг цагаачид ба гадаадынханд алдахгүй, санхүү мөнгийг хэмнэнэ, үндэсний үйлдвэрүүдийг АНУ-даа эргүүлж авчирна гэх зэрэг бодлого үр дүнд хүрсэн. Харин тэр үр дүнг залгамжлан авч явах нь Байденыг хожим үнэлэх гол шалгуур болж болно шүү дээ. Дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна гэсэн үг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 3 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top