x

"Цаашид дахин найман хувиар ипотекийн зээл гарахгүй"

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. 

Энэ нь товчоор бол Төв банкны ирэх оны ажлын төлөвлөгөө юм.

Үүнд нийт найман заалт багтсан байгаа гэж Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Дурьдвал:

  • Инфляцыг 8-аас 6 хувьд буулган, тогтворжуулах,

  • Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх,

  • Саарал жагсаалтад дахин орохгүйн тулд үндэсний хөтөлбөр батлан, өргөн хүрээнд хэрэгжүүлэх

  • Зээлийн хүүг жил бүр 1 нэгжээр бууруулах зэрэг багтсан гэв.

Манай улсад мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо бэхжиж, хөгжих ёстой гэдгийг тэрээр онцолж байв. 

Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл хоёр бүлэгтэй. 

Нэг. Монголбанк, МУ-ын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хоёр. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийж, хэрэгжүүлэх ажлын заалтыг оруулж өгдөг уламжлалтай. Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэгдэж нийт найман заалттай болсон. 

Тухайлбал: 

  • 2021 оноос Мөнгө угаах тероризмтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжид нийцүүлэн үндэсний хөтөлбөрийг төрийн бусад байгууллагатай хамтран гаргах;

  • Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах; 

  • Зээлийн хүүг бууруулахтай холбоотой хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт /Чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулахад тохирох арга хэмжээ авах, зээлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах зэрэг зорилготой. Одоо зээлийн маргаан шүүхэд 2-7 жил үргэлжилж байгааг богиносгоно. Мөн банкуудын эрсдэлийн сан байгуулах зардлыг бууруулах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө/;

  • Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг цахим болгохыг дэмжих юм. 

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлсэн. Үүний хүрээнд 2021 онд тогтвортой чиглэлд явуулж, олон улсын сайн жишигт нийцүүлэх, Үндэсний ипотекийн агентлагтай байх ба хууль эрх зүйн орчныг бий болгоно.

Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учир Төв банк оролцон ажиллаж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан.

Энэ санхүүжилтийг буцааж олж авах ёстой. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Одоогоор 100 мянган иргэн энэ зээлийг авснаас 25 мянга нь гэр хорооллын иргэд байна. Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс 6 хувийн хөтөлбөрт хамрагдана. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгосноор байрны үнэ өсөхгүй. 

УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, хүндрэлийг багасгах зорилгоор экспортод чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих санал гаргасан. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг  боловсруулах үйлдвэр бий болгох, эдийн засгийг идэвхжүүлэхэд зориулж Төв банк, Засгийн газраас төсөв мөнгөний бодлогоор дэмжих арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэх санал гаргаж, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний заалтад шинээр оруулсан. Ингэснээр экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчид 3 хүртэл тэрбум төгрөгийн, жилийн 12-13 хувийн хүүтэй зээл авах боломжтой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 8 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 25 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 8 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 18 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 42 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top