x

"Төсвийн шинжтэй мөнгөний бодлого ханшийг сулруулдаг"

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж засвар оруулах чиглэл өгч эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2021 онд баримтлах Төвбанкны боловсруулсан мөнгөний бодлого нь цар тахлын үед зохицсон өвөрмөц бодлого биш байна гэсэн шүүмжлэлд өртсөн.

Тиймээс мөнгөний бодлогын төсөлд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед  иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийг идэвхжүүлэх заалтыг нэмж, мөн уул уурхайгаас бусад салбарын экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн механизмыг бий болгосон заалтыг нэмж оруулахыг шаардаж буй.

Гэвч Төвбанкны зүгээс төсвийн шинжтэй мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь банкныхаа үндсэн үүрэг болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад харшилж байна. Цар тахлаас үүдэлтэй төсвийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлснээр Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг татвар болон нийгмийн даатгалын  шимтгэлээс хөнгөлсөн.

Иргэдийн ипотек болон цалингийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох зэргээр 5.1 их наяд төгрөгийг төсвөөс шууд гаргасантай холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтайгаас гадна ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт байсан. 

Ингэснээр ханшаа мөнгөний бодлогоор удирдахад хүндрэлтэй байсан хэмээн Монголбанк үзсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш 4.4 хувиар суларсан. Энэ нь инфляцын түвшинтэй ойролцоо. Тиймээс ирэх онд эдийн засаг ямар нэгэн дарамт, нөлөөлөлгүйгээр инфляцыг зургаан хувьд барина гэж төсөөлсөн гэдгээ ч удирдлагууд нь тайлбарлаж байв.

Гэхдээ төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтыг оруулж ирээгүй хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Ямартаа ч төсөв мөнгөний бодлогыг уялдуулж эдийн засгийг дэмжсэн бодлогыг Монголбанкны зүгээс явуулах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн 2021 онд зээлийн хүүг бууруулахад эдийн засгийн бодлогын оновчтой хослол, эрх зүйн шинэчлэл, шуурхай цахим шилжилт гэсэн олон арга хэмжээг нэгэн зэрэг хамт хэрэгжих шаардлагатайг төсөлд тусгажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 3 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top