x

ЭТТ: 178 тэрбум төгрөгийг Сангийн яаманд гүйцээн шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ

СЗХ-ноос өнөөдөр санхүүгийн салбарын энэ оны эхний хагас жилийн тоймыг танилцуулах үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдийн эзэмшлийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, "ЭТТ" компанийн ТУЗ ногдол ашиг тараах шийдвэрийг Компанийн тухай хуулийн хүрээнд гаргасан нь хэвээр байгаа. Манай хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. 

2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараана гэдэг бол онцгой үйл ажиллагаа учраас нэлээд бэлтгэл хийх шаардлагатай байсан. Бэлтгэл ажил одоо бүрэн хангагдсан. Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн дансаар ногдол ашгийг тараана. Үүнд нэг сая гаруй иргэний дансыг банктай тулган, баталгаажуулж, ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь дамжуулна.  

0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараахад бэлэн болсон" гэв. 

Тэрээр, Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргадаг. Харин хэрэгжүүлэхийг нь гүйцэтгэх удирдлага хариуцдаг. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэхийг "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх удирдлагаас тодруулах хэрэгтэй гэсэн юм.

СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц "Хөрөнгийн зах зээл дээр өмнө нь 100 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байсан тохиолдол байхгүй. "ЭТТ" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Гэрээний дагуу "ЭТТ" үе шаттай мөнгөө шилжүүлж байгаа. 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "ЭТТ" ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 10 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top