x

О.Баасанхүү: Чимгээ, Содномдаржаа нар энэ хэргийг үйлдсэн гэдэгт би эргэлздэггүй

"ТӨР НЬ ТАГНУУЛЧДАА ИЛЧИЛЖ БАЙСАН ТҮҮХИЙГ БИ СОНСООГҮЙ"

Маргааш буюу 2020 оны аравдугаар сарын 28-нд С.Зоригийн хэргийн яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц нарт холбогдох хэргийн  шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Энэ хэргийн тухай болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-С.Зориг агсны хэргийн яллагдагчдыг эрүүдэн шүүсэн хэргийн шийдвэрлэлт явагдах гэж байгаа. Энэ асуудлаар таны байр суурийг сонсож болох уу?

-Би 2016-2020 онд алуурчин гэж нэрлэгдэж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын амьдарч байсан газраас нь УИХ-ын гишүүнээр сонгогдож гарсан. Тэр үед чинь жижигрүүлсэн тойрог байсан учраас би яг тэр "Их залуу" гэдэг багаас нь гарсан. Тэгэхээр надад энэ хэргийг анхаарах шалтгаан байгаа биз. Би Б.Хурц гэж хүнд хэлж байсан юм. Та бол жинхэнэ генерал юм даа гэж. Яагаад би энэ хүнийг жинхэнэ генерал юм даа гэж хэлсэн гэвэл Чимгээ, Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн гэдэгт эргэлздэггүй. Гагцхүү гэмт хэргийг илрүүлэхдээ хууль зөрчих, эрхээ хэтрүүлсэн байна гэж боддог.

Би нэг юмыг гайхаад байдаг юм. Энэ хэргийг яагаад ил болгодоггүй юм бол гэж. Нөгөө талынхан нь ганц л юм хэлдэг шүү дээ. Энэ хэрэг илэрсэн юм бол одоо олон нийтэд ил болгочихооч ээ гэж. Тэр үед Булган юу гэж ярьсан юм, Чимгээ, Содномдаржаа юу ярьсан юм бол. Шинжээч, гэрч нь бас юу ярьсан юм бол? Бүгд л энэ тухай мэдмээр байгаа. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг шоронд зургаа хоног хорьсон тухай асуудлыг л хараад, "ёстой аймшигтай" гээд яриад байгаа. Насанд хүрээгүй хүн хэрэг хийдэггүй, малчин, жолооч хүн хэрэг хийдэггүй гээд л яриад байна. Малчин байсан ч юм уу, үгүй ч юм билүү хэн ч мэдэхгүй ш дээ.

Ер нь энэ хэрэг хэзээ нэгэн цагт илрэх нь ойлгомжтой. Өвөө нар тэтгэвэртээ гарч, нөлөөлөл нь зайлж байж л энэ хэрэг тодорхой болно гэж боддог.

-Шүүх хурлын үр дүнг та яаж харж байна?

-Энэ хэрэг шүүхээр яаж ч шийдэгдэж болно. Чимгээ, Содномдаржаа нарыг суллаж болно. Нэг л үнэн бий. 2000 онд ҮАБЗ-ийн гурван гишүүн МАН-д байсан. 2009 он хүртэл ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа бас л МАН-ынх байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нар байхдаа энэ хэргийг илрүүлэхгүй яасан юм. Одоо 2016 онд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гээд гурван хүн төрсөн ах дүү шиг хамтраад явж байна. Тэгээд энэ хэргийг яагаад илрүүлэхгүй байгаа юм. Хэн алсан юм гэдгийг яагаад гаргахгүй, яагаад ил тод ярихгүй байгаа юм.

Би Б.Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнуудыг өмгөөлсөндөө ярьж байгаа юм биш. Тэгээд ч эрүүгийн хуулийн 251-ээр бол хэрэг бүртгэгч, мөрдөгч ял авах ёстой. Мөрдөх албаны дарга нь цагаадсан юм чинь энэ зүйл ангиар ял өгөх нь угаасаа утгагүй. Угаасаа аль ч улсад Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааг илчлэх ёсгүй байдаг. Гэтэл тухайн үеийн Тагнуулын байгууллагад байсан хэн нэгэн үүнийг зохион байгуулалтайгаар илчилсэн. Нэг ёсондоо Ц.Хурц нар бол илэрсэн тагнуулууд л болчихлоо шүү дээ. Аль нэг улс орон тагнуулын даргаа шоронд хийж байсан түүхийг би мэдэхгүй юм байна. Тэр дундаа үе үеийн Тагнуулын дарга нар бол түүхэндээ "үх, эвсэл амьдар" гэдэг зарчмаар явж ирсэн. Төрийн маш нууц, хар хайрцгийг авч явдаг байгууллага шүү дээ. Төр нь тагнуулчдаа хамгаалдаггүй юм аа гэхэд илчилдэггүй байх ёстой.

-С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй гэдэгтэй маш олон хүн санал нийлдэг. Энэ хэрэг дээр ажиллаад ял авсан хүмүүс ч өөрсдөө тэгж хүсч байсан. Гэтэл хэргийг нууцын зэрэглэлээс гаргахгүй байгаа нь хэнд ашигтай юм бэ?

-Би Н.Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан. Дараа нь "нүүрсний" гэгдэх Л.Гансүхийн хэргийг би хөөцөлдөж хэвлэл мэдээллээр гаргуулж олны анхааралд оруулж байсан. Сая “Жи-Тайм”-ын хэрэг дээр стратегийн өмгөөлөл хийгээд хэвлэлээр гаргууллаа. “Жи-Тайм”-ын хэрэг бол маш ноцтой хэрэг байсан. Эрдэнэтийн нөлөө бүхий этгээдүүд, хууль, шүүх, тагнуулд ажилладаг гарууд нийлж байгаад Эрдэнэтийн 4000, Монгол Улсын 11 мянган хүнийг залилан мэхэлж 20-30 тэрбум төгрөгийг нь авсан асуудал. Тэд зохион байгуулалттайгаар Казахстан улсын иргэн Ж.Маратыг хилээр зугтаалгасан. Энэ хэрэг гацсан байсныг би хөөцөлдөж байж шийдвэрлүүлсэн. Олон ч дайсантай болсон доо. Магадгүй миний ялагдлын нэг шалтгаан энэ хэргийг хөөцөлдөж, араас нь явснаас болсон ч байж магадгүй.

Ер нь олны дуулиантай хэргүүдийг нууцын зэрэглэлээс гаргаж, хэвлэл мэдээллээр нээлттэй мэдээлдэг баймаар байна. Жишээлбэл, С.Зоригийн хэрэг, "Жаст"-ын Батхүү, ЖДҮ, Санжийн Баяр, С.Баярцогтын хэргүүдийг юуг нь нууцалдаг юм бэ. Олон нийт энэ хүмүүсийг танина. Шүүх хурлыг хаалттай хийж юу нуугаад байгаа юм. Энэ шүүгдэж байгаа хүмүүст ч гомдол байна. Ард нийтээрээ шүүе л дээ. Дэлхийн чиг хандлагаар олон нийтийн анхааралд байгаа ийм хэргүүдийг ард түмэн шүүдэг байхгүй юу. Хуулийн заалт хэрэглэх эрхийг л хуульч буюу шүүгч эдэлдэг. Гэм буруутай гэвэл хуулийн заалтыг нь хараад тохирох ялыг нь оноодог. 

-Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Улстөрч хүний хувьд сонгуулийг үр дүнг хэрхэн хүлээж авсан бээ?

-Сонгуулийн үр дүнгийн талаар байр суурийг сонирхож байгаад баярлалаа. Би найман жил УИХ-д сонгогдон ажилласны хувьд улстөрч гэж хэлүүлж болох ч одоогоор улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Тиймээс таны асуултад улстөрч гэхээсээ илүү иргэн хүний хувьд, хуульч хүний хувьд хариулсан нь зөв байх гэж бодож байна. Сонгуулийн үеэр АН-ын зүгээс сонгуулийн хууль тогтоожм зөрчсөн ноцтой бичлэг, баримтуудыг хуулийн байгууллагад гаргаж өгсөн. Гэвч нэг намын хатуу хяналтад байдаг хууль шүүхийн байгууллага нь энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй удаашруулж байгаад сонгуулийг дуусгах шив дээ.

-Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч гэлээ намынхаа удирдлагуудтай ойр байгаа биз дээ?

-Би 1994 онд АН-д элсэж намын гишүүн болсон. 2011 онд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүстэй нийлж МАХН-ыг үүсгэн байгуулахаар сэтгэл шулуудан зүтгэж, тухайн намыг нэг хүний, гэр бүлийн нам байлгахгүйн төлөө ардчилсан үзэлд суурилсан цоо шинэ гуравдагч хүчнийг үүсгэн байгуулах гэж зүтгээд чадаагүй. Тиймээс АН-ынхаа гишүүнчлэлийг дахиж сэргээсэн. Өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байсан гэдэг утгаараа АН-ын бүх гишүүдтэй ойлголцож, харилцаа холбоотой байгаа.

-АН дотооддоо шинэчлэл хийсэн гэх боловч сүүлийн хоёр сонгуульд томоохон ялагдал хүлээлээ. Одоо АН сэргэн мандахад юу хэрэгтэй вэ?

-Ялагдсан нам учраас хэн дуртай нь юу дуртайгаа ярих бололцоог өөрсдийгөө улстөрч гэж ярьж байгаа тэдгээр хүмүүст олгож байгаа байх.

Би1997 оныг санадаг юм. МАХН сонгуульд ялагдсан. Намын байр нь эзэнгүй. Өөрийгөө МАХН гэж хэлэхээс ичдэг хүмүүс байсан. Нам гэдэг мэдээж үзэл санаанд тулгуурлах нь зөв. Гэхдээ шууд бус боловч зайлшгүй нөлөөлдөг таван хүчин зүйлээс нам цаашид оршин тогтнох эсэх нь хамаардаг. Хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага, санхүү, ард түмний сэтгэлд хоногшсон нэр, лидер буюу удирдлага. Энэ таван зүйлээс хамаарна. МАХН хэцүү байдлаас гарахад М.Энхболд, Н.Энхбаяр тэргүүтэй 40 залуу ахмад үетэйгээ ойлголцон гарч ирсэн. 2016 онд дахин цус сэлбэсэн.

Харин АН-ын хувьд өнөөг хүртэл ийм алхам шинэчлэл хийж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө ялалтыг дахин баталгаажуулахын тулд АН-ыг бүрэн хяналтандаа байлгаж, гишүүдийн хэлэх үг, хийх ажлыг заах нь холгүй байгаа энэ үед шинэчлэл ярих зоригтой хүн ер нь байгаа гэж үү.

-Та өөрийгөө улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэлээ. Таны хувьд харьцангуй залуу хүн. Цаашид улс төрийн карьераа үргэлжлүүлэх байх гэж олон хүн харж байгаа байх?

-Би улс төрд ороод найман жил явлаа. Одоо бол ард түмэн "Баасанхүү хэрэггүй" гэж байна шүү дээ. Сонголтоо ингэж хийлээ. Баасанхүү хэрэггүй гэж байгаа бол би ч гэсэн хувийнхаа юмыг хийгээд явах ёстой. Хэрэгтэй гэвэл тэгээд цаашаа үргэлжлүүлээд явна. Бүх сонголтыг ард түмэн л хийдэг. Ард түмэнд өнөөдөр Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сумъяабазар нар хэрэгтэй байна.

Өнөөдөр дэлхий нийт "өвчин тараасан" гээд Хятадаас нөхөн төлбөр авах тухайд нэгдээд явж байна. Австралиас эхлээд "нүүрсээ зарах яах вэ" гэж Хятадын өөдөөс дуугарч байхад ганцхан бид л оччихсон "700 саяыг чинь авъя аа, танай дагавар улс шиг байя аа, нүүрсийг минь аваарай, дэлхий ямар хамаатай юм, бид л болж байвал болоо" гэсэн маягтай байна. Манай гадаад бодлого ингэж л явж байна. Ийм бодлоготой хүмүүсийг ард түмэн дэмжээд, хүсээд байна шүү дээ.

Амьдрал ямархуу байна гэхээр, "амьдрал болж байна аа, болж байна" гэдэг. "Муусайн ардчиллын хог шаарнууд. Хуучин гоё байж шүү" гэж захын хүмүүс ярьж байна. Юу нь гоё байсан юм гэхээр, ажилтай байсан гэдэг. Гоё байсныг нь яаж мэддэг юм гэж асуухаар, "би 1980 оных" гэдэг. Аравхан настай бацаан өмнөх нийгмийн амьдралыг мэдээд байгаарай. Тийм биз.

1970, 1980 оныхон чинь ер нь галзуурчихсан байна лээ ш дээ. Хуучин нийгмийг хүсээд байна гэдэг бол тэжээлгэх сонирхолтой байна гэсэн үг. Ийм байгаа үед улс төр хийх нь утгагүй байхгүй юу. Үүнийг өөрчлөх нэг л алхам байна. Нэг хүн юу ч хийж чадахгүй. Харин хийж чадах массыг цуглуулж болно. Тийм учраас би үүний төлөө зориод явж байна. Х.Баттулгын хэлсэн үгийг дандаа бодож байна. "Мөнгөгүй бол чи эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй" гэсэн.

Тиймээс цаашдын миний карьер би тэр багийг бүрдүүлж чадах уу, тэр багийг бүрдүүлэхийн тулд санхүүгийн асуудлыг нь шийдэж чадах уу, эцэст нь түүгээр дамжуулаад улс орны бодлогыг тодорхойлж чадах уу гэдгээс хамаарна. Түүнээс биш хоёр удаа парламентад сонгогдоод ажиллаад үзсэний хувьд УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд суух нь миний нэгдүгээр зорилго биш байхгүй юу.

-Танаас хуульчийн тань хувьд асуух зүйл байна. Жишээлбэл, саяхан "Жаст"-ын Батхүүгийн шүүх хурал боллоо. Шүүх хурал 13 хоног үргэлжлээд шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

-Миний санаж байгаагаар "Жаст"-ын Батхүүгийн гэх хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан. Харин Батхүү нь Төрийн банкинд тодорхой бичиг баримт хуурамчаар үйлдэн Г.Алтан гэдэг хүнтэй нийлж мөнгө төгрөг залилсан гэдэг үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг нь үргэлжлүүлэн шалгасан гэж би ойлгож байгаа. Хавтаст хэргийг нь нарийн уншаагүй учраас хэргийн талаар нарийн ширийнийг хэлж чадахгүй байна. Шүүхийн шийдвэрийг хөндлөнгөөс харах юм бол, хэрвээ Г.Алтан гэж хүн цагаадах нь үнэн бол нэгдүгээрт, Төрийн банкнаас мөнгө залилсан гэдэг хэрэг нь худлаа болно. Тэгэхээр Төрийн банк Г.Алтанд мөнгө өгөх юм шиг байна. Хоёрдугаарт, Ш.Батхүү гэдэг хүний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлгож болно. Тэгэхээр цаашдаа энэ хэрэг хэрэг биш болох байх. Хэн нэгнийг шоронд хийх нь гол нь биш, хохирлыг төлүүлэх нь чухал шүү дээ.

Гэтэл Ш.Батхүүд хохирол төлүүлэх хөрөнгө мөнгө байхгүй. Мөнгөгүй байсан учир мөнгөтэй болж өрөө төлөхийн тулд "Стандарт" банкнаас зээл авсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр Ш.Батхүүгээс авах юу ч байхгүй байхад хөрөнгийг нь зарна, худалдана гээд яриад байгаа. Жишээ нь, Хадгаламж банкийг зарах юм уу, Төрийн банк болчихсон шүү дээ. Шатахуун түгээгүүрийн газрыг нь зарах юм уу, тэрийг нь аль хэзээний Оросын банк авчихсан шүү дээ. Одоо өөр ямар өмч байгаа юм. Мах маркет нь өчүүхэн, хэдхэн тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тэрийг нь бас өөр хүнд зарчихсан гэсэн биз дээ. Ганц хоёр орон сууц, байр байдаг юм уу мэдэхгүй байна. Хэдэн орон сууцны барилга байлаа гэхэд тэр нь зарагдчихсан, одоо тэр хүмүүс нь амьдарч байгаа байлгүй дээ.

Уг нь энэ хэргийг нарийн судлах ёстой. Харамсалтай нь шүүх ийм шийдвэр гаргаж байна. Дараа дараагийн шийдвэрийг харъя л даа.

-ЖДҮХС-гийн хэрэг дээр ч гэсэн ганц нэг нь ял аваад, ихэнх нь хариуцлагагаас мултарчихлаа. Хамгийн сүүлд Б.Ундармаа гишүүнийг хорих ялаас нь чөлөөлж, торгууль оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн?

-Би УИХ-ын гишүүн байхдаа авлига албан тушаалын хэрэг, ялангуяа тодорхой улс орныг сөхрүүлсэн хэргүүдийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, АТГ-т гомдол санал өгөх, ажлын хэсэг байгуулахыг шаардаж, ажлын хэсэг байгуулж байсан. Үүний нэг жишээ нь ЖТҮХС-гаас УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан хэрэг. Мөн Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудал байна.

Тухайн үед УИХ-ын 49 гишүүн ЖДҮ-ийн сангаас албан тушаалын байдлаа ашиглан зээл авсан. Албан тушаалын гэмт хэргийг хоёр үндэслэлээр тогтоодог. Өөртөө давуу байдал олгосон уу, эсвэл бусдад давуу байдал олгож өгсөн үү гэж. Ямартай ч шүүх Б.Ундармаад ял өглөө. Хорих ял аваагүй, торгуулийн ялтай болсон. Гэтэл бусад гишүүд нь хаана байна. Хууль хүн бүрт тэгш бөгөөд шударга үйлчлэх ёстой. 

Парламентын нэр бүхий тодорхой гишүүд АТГ-т бүртгэлтэй, хавтаст хэргүүд нь шалгагдсан байдалтай байгаа ч энэ хүмүүсийн хэргийг цааш явуулдаггүй, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нэр зүүчихээд яллагчаар татдаггүй ийм л байдалтай байгаа ш дээ. Хэрэг нь цааш явахгүй байгаа нь нөгөө эрх мэдлээ ашиглах, өөрийнхөөрөө шийдэх сонирхолтой төрийн өндөрлөгүүдэд л ашигтай. Барьцаанд байгаа хүмүүс чинь төрийн өндөрлөгүүдийн хүссэнээр л хөдлөнө биз дээ. Нэгэнт нотолгоо баримт нь байгаа бол прокурор, АТГ-ынхан энэ хэргийг шалгаад эцэслэн шийдэх ёстой. Энэ чинь л шударга ёс болохоос биш хүнд, хөнгөн ял авах нь чухал биш. Эцэслэн шийдвэрлэдэг байх нь чухал. Би тэгж үздэг.

Өнөөдөр шударга ёс ярья гэвэл хуулийг сонголттой хэрэглэдгээ больчих хэрэгтэй. Бид чинь гуравхан саяулаа учраас хэн ямар юм хийснийг бүгд мэдэж байгаа. Баасанхүү хаана юу хийж байгааг мэдэж байгаа, Х.Баттулга хаана юу хийж явааг мэдэж байгаа, Ц.Нямбаатар юу хийж байгааг бүгд мэдэж байгаа. 

-Зээл олгосон Б.Батзориг сайд ч гэсэн 40 сая төгрөгийн торгуулийн ялтай өнгөрсөнд маш олон хүн шүүмжлэлтэй хандсан...

-Хуульд "боломж" гэж байдаг. Тэр хүн гэм буруугаа зөвшөөрөөд харилцан тохиролцоод бүх ЖДҮ-чидээ илчлээд явж байгаа хүн. Тэр хүн олон гэмт хэргийг илчилж өгсөн гэдгээрээ шоронд заавал суухгүй байж болно. Одоо ЖДҮ яах вэ. Энэ ТЭД сан, Эрдэнэтийн шахаа, тендерүүдээ яах юм. Тэр бүү хэл улайм цайм нүдэн дээр мөнгөний хахууль өгч гардуулчихаад өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй л явж байна. Ард түмэн шударга ёсыг хүсч байна гэдэг нь хуулийг сонголттой хэрэглэхээ л болвчих, би хулгай хийвэл шоронд ордог, тэр ч хулгай хийвэл шоронд ордог тийм л ёсыг хүсээд байгаа юм. Шударга бус бүхэн хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна.

-Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн өмнө Монголын толгой улстөрчдийг бөөнөөр нь барьж хорих ажиллагаа явсан. Энэ асуудлын цаана юу болоод өнгөрсөн бэ? Та юу гэж харж байна?

-Гол нь тэдгээр улстөрчдийг шалгасан хэрэг нь өөр, ялласан байдал нь өөр байгаад гайхаад байна. Тэгэхээр энэ хэргүүд эргэлзээтэй гэсэн үг. Санжийн Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн асуудлаар шалгалаа л гэсэн. Хэрвээ Оюутолгойн асуудлаар шалгаад ял өгсөн бол өнөөдөр Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай асуудал яригдах ёстой. Гэтэл Оюутолгойн асуудлаар биш, "өөртөө давуу байдал тогтоосон, мэдээлэлд ойроо ашиглаж хувьцаанаас ашиг олсон" гээд огт өөр юмаар яллачихлаа.

Ж.Эрдэнэбатын хэргийн тухайд мөн надад хэвлэлд байгаа мэдээлэл л байна. Би хавтаст хэргүүдийг нь үзээгүй учраас нарийн ярих боломжгүй байна. Түүнд “нөхөн төлбөрийг олгохын тулд тодорхой лицензүүдийг шилжүүлсэн” гэдгээр ял өгчихлөө. Түүний хэрэг дээр ч бас л шалгасан асуудал, ялласан байдал хоёр нь зөрж байна. Тэгэхээр л энэ хэргүүд нөгөө "хонгил" нь юм шиг санагдаад явчихаж байна л даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (66.181.184.73)
    Худалдагдчихсан юм байна л даа Энэ Баасанхүү чинь. Хурцын гөлөг мөнөөс мөн
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
    • Tiim bna ed nar ih bish ymaa ghed bga ch gesen ichih bulchirhaitai emzgleh setgeltei bgaasaidaa
      2020 оны 11 сарын 02
  • Зочин (59.153.114.80)
    Тийм сайн хуульч биш шүү. Өмгөөлсөн яллагдагч нараа хамгаалж чадахгүй шоронд илгээдэг өмгөөлөгч. 2-3 гам дамжихыг бодоход тогтсон бодолтой улс төрч биш. Сайн хуульч, сайн улс төрч гэж хэлмээргүй. Байдаг л нэгэн. Энэ хүнээс сайн эх оронч УИХ-н гишүүн зөндөө л байлаа. Анхнаасаа ардчилсан намтайгаа хамт байгаагүй нь нэгийг хэлээд байна даа.
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Baasanhuu (66.181.180.89)
    Baasanhuu Erdenetees garj chadaaguider ih uurtai baih shig bna erdenetiinhentei ustui bn gj harlaa. Hurtsiin Elbegeegiin buus yrij helj baigaagaa bodmoor yum. Ingej huniu adag us bolj amidarj yaadag bnaa Baasanhuu mini
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Мундаг залуу шүү (202.126.90.80)
    Зөв
    2020 оны 10 сарын 28 | Хариулах
  • Кккк (202.126.90.126)
    Хурцын гөлөг
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 15 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 32 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 14 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 24 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 49 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top