x

С.Шаарийбуу: Малайзад асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм

С.Шаарийбуу гуай саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан уриалга гаргасан юм. Малайзад монгол эмэгтэй амиа алдсан өдрөөс хойш 15 жил өнгөрчээ. Харин эцгийн зориг мохсонгүй, тэмцэл дууссангүй. Энэ талаар ярилцахаар түүний ажилладаг МУИС-ийн гуравдугаар байрыг зорин очлоо. С.Шаарийбуу докторын суугаа “Авай” студид ороход нэгэн шавь нь түүнд Австралиас ирсэн и-мэйлийг орчуулж өгч байв. “Таны шүүх хурлын мэдээллийг харж явдаг. Элэнц өвөө маань монгол хүн байсан” хэмээн түүнд бичжээ.

-Саяхан та уриалга гаргасан байна лээ?

-10 дугаар сарын 19 Рамадан сарын мацаг тайлдаг баярын өдөр боловч монгол хүнээр цуст аллага хийсэн нүгэл болсон. Багинда тэр өдрөө энэ хэргийг зохион байгуулсан байдаг. Энэ өдөр нь би дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй. Би энэ өдөр дэлхийн бүх шударга хүмүүст хандаж, уриалга гаргасан юм. Түүндээ энэ хэргийн шүүх хурал дуусахгүй 15 жил болж байна. Малайзын Засгийн газар, шүүх нь Монголын ард түмнээс уучлалт гуйх болоогүй юм уу.

Зөвхөн Монгол, Малайз ч биш, дэлхийн хүмүүс энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай харж, ажиглаж ирлээ. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхээр санал хүсэлт илгээж, шахалт үзүүлээч” гэсэн юм.

Малайзыг зорьж очсон эмэгтэйчүүдэд одоо ч халтай байна. Онцгой, тусгай ажлаар хурал, зөвлөгөөнд л очоогүй бол Малайзын хилээр орлоо л бол аль хэдийнээ худалдагдсан байдаг.

Хилээр орохоор компьютерт нэрийг нь бичдэг юм. Нэрийг нь ч бичихгүй, зөвхөн тамга дараад өгдөг. Таксинд суугаад явахаар нь нэг хүн араас нь дагаж очоод буудалд буухаар нь буудлын эзэнтэй тохирч, виз дууссан өдөр нь баривчилдаг.

Паспортыг нь шалгаад “Та Малайзын хилээр хууль бусаар орж ирсэн байна” гэдэг. Таны бүртгэл хилээр орж ирсэн тэмдэглэлд алга байна гэдэг. Хил дээр байгаа, бүртгэл хийж байгаа хүмүүс мафийн сүлжээнд орсон байдаг. Монголчуудыг цуглуулдаг жижиг газар байна. Тэнд зуу, зуугаараа байна шүү дээ. Энэ асуудлыг хэлээд ойлгохгүй, анхаарахгүй байна.

-Малайзад бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болсон хүмүүсийн ар гэрийнхэн танд хандаж зөвлөгөө авдаг гэсэн үү?

-Биеийг нь үнэлүүлдэг, хар тамхины хэрэгт унагадаг, шоронд тусгаарлах байранд аваачиж, мөнгө нэхдэг. Ийм гурван аргаар монголчуудыг мөлжиж байна. Тэнд очсон асуудалд орсон бараг бүх хүн надад хандах юм. Намар есөн хүн шоронд байсан. Есүүлээ саяхан нэг юм ирсэн.

Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ирэв үү дээ. Яах вэ гэж надад ханддаг юм. Манайхан ямар нэг асуудал болоход хаашаа хандахаа ч мэддэггүй. Энэ чинь эзэнгүй орон шүү дээ. Элчин, консул байхгүй. Олон монголчууд Малайзаар явах дуртай. Өргөмжит консул гэж хүн байна аа. Малайзын иргэн учраас манайд үйлчлэх үү, Малайздаа үйлчлэх үү. Тэгээд л эзэнгүйдчихдэг юм.

Малайзын өргөмжит консулын утас шөрмөсийг мэддэг учраас харьцана. Консулын газар нөгөө улсуудыг аваачиж уулзуулна, өргөдөл бичүүлнэ. Тайланд руу ярина. Тэндээс өргөмжит консултайгаа холбогдоно. Ингээд л дуусашгүй гурвалжин, дөрвөлжин юм өргөмжит консул нь монгол авгайтай хүн байдаг. Авгай нь монголчуудтайгаа ажилладаг.

-15 жил гэдэг их хугацаа. Та үхтэл үр харам гэж үр хүүхдийнхээ төлөө тэмцсэн ч монгол хүн яаж нэхэл хатуутай тэмцдэг юм бэ гэдгийг дэлхийн хүмүүст харуулсан. Малайзчууд таны тэмцлийг яаж хүлээж авч байх юм бэ. Танд яаж мэдрэгдэж байв?

-Ийм л юм байгаа юм. Энэ хэргийг захиалсан гэж яригдаад байгаа, маш олон жил Малайзын ерөнхий сайдаар ажилласан Нажиб Разак гэдэг хүн улсын хөрөнгийг авгайтайгаа нийлж идсэнийхээ төлөө 12 жилийн ял аваад шоронд байгаа.

Захиалагч нь, үүрэг өгсөн хүн нь төрийн эрхэнд байсан учраас энэ хэрэг шийдэгдээгүй 12жилболсон юм. 2018 онд сөрег хүчин нь төрийн эрхэнд гарч, хэргийг дахин шинээр нээсэн. Одоо шийднэ гэж надад амласан боловч тэр үед уулзсан Ерөнхий сайд нь хоёр жилийн дараа бас өөрчлөгдсөн.

Малайзын ерөнхий сайдын урилгаар, би очижуулзсан юм шүү дээ. Ийм хэрэг явдал болсон, ингээд яваагүй юм байна уучлаарай. Одоо би энэ хэргийг архиваас гаргаад, прокурортоо хүлээлгэж өгнө гээд прокуророо хажуудаа суулгаж байгаад өгч байсан юм. Одоо хоёр, гурван жил өнгөрч байна. Тийм л юм байгаа юм.

Гэтэл одоо ковидоор шалтаглаад, нөгөөтэйгүүр аллага үйлдсэн хоёр офицерын нэг нутагтаа шоронд байдаг. Нөгөө нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. Шүүх хурал дээр хоёуланг нь дуудах ёстой. Австрали нөгөөдөхийг нь өгдөггүй. Би Монголд байгаа Австралийн Элчин сайдад шахаж шаардсан захидал хүргүүлнэ.

Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй. 

Та бүхэн яагаад энэ хэрэгт санаа зовохгүй, анхаарал хандуулахгүй байна вэ гэж бичнэ. Хугацаа заана. Энэ асуудлыг ярихгүй бол би Австралийн Элчин сайдын яамны гадна хүний эрхийн суулт зарлана. Манай төр засаг, Гадаад харилцааны яам энэ хэрэгт анхаарал хандуулахгүй байна. Тэр хоёр офицерийн нэг Сирул гэж нехөр гараад тав зургаан жил болж байгаа.

Австралид Монголын Элчин сайд бий. Тэр юу хийж байдаг юм. Өчнөөн жил өнгөрөөд байхад яагаад үүнд анхаарал хандуулахггүй байна вэ. Австралид Малайзын Элчин сайдын яам бий. Уулзаж өгөөч гэж олон жилийн өмнө гуйсан.

Малайз хүнээ авъя гэдэггүй. Австрали тэрийг нь өгье гэдэггүй. Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажлаа хийх ёстой. Энэ ажлаа хийхгүй байна.

-Юутай ч Малайзын хүлээж авч уулзсан юм байна. Монголд ийм албан тушаалтан тантай уулзсан уу?

-Еренхийлөгч Х.Баттулга анх удаа Малайзын талд хандаж, захидал бичсэн. 2019 оны арванхоёрдугаар сард Г.Занданшатар дарга Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын хүний эрхийн чуулганд оролцохдоо Малайзын парламентын дэд даргатай уулзаж, ганцхан асуудал тавьсан. Монгол иргэний асуудлыг шийдэж өгеөч гэсэн юм.

Парламентын хамтарсан ажлын комисс байгуулъя гэсэн. Шахаж шаардахгүй бол төр дургүй юмаа хийдэггүй шүү дээ. Сонгуулийн емнө тавдугаар сард бичиг явуулсан. Гадаад харилцааны яамаар дамжуулаад, Тайландад сууж байгаа Элчин сайд, Австралид сууж байгаа Элчин сайд ажлаа хийх ёстой. Яах вэ, Тайландад байгаа Элчин сайд нь хааяа нэг очдог юм. Шүүх үйл ажиллагаанд тэр хойно сууна.

Манай ХЭҮК хэлдэг ярьдаг, захидал бичдэг. Хамгийн хүчтэй шахалт үзүүлж чадах хүч нь төр засаг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намайг хүлээж аваач гэж гуйсан. Одоохондоо чимээгүй л байна. Малайзад очсон монголчууд хохирсоор байна. Г.Занданшатар даргад өргөдөл өгсөн байгаа. Малайзад визгүй зорчдог асуудлыг УИХ-аар цуцлуулж өгөөч гэж хүссэн.

Би Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархаж явдаг. Малайзын тап хариуг нь ирүүлээгүй биз дээ. Ирүүлээд ажил нь явж байдаг бол сайн л байна.

Ардчиллын 30 жилийн ойн баримтат киног би өнгөрсөн өвөл хийсэн юм. Намайг хийж өгөөч гэж гуйсан юм. Том кино хийж өгсөн. Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байхад намайг “Шаардлагатай бол ороод ирээрэй” гэсэн. Гэхдээ үүдэнд нь байдаг улсууд оруулах хүнээ оруулдаг, оруулахгүй хүнээ оруулдаггүй юм билээ.

Гадаадад эрсдэлд орсон монголчуудын эрхийг хамгаалдаг байгууллага байхгүй. Тэнд монгол эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртлөө. Нөгөө хоёрыг нь Монгол руу явуулаад, хэрэгтнийг нь суллачихсан. Муусайн монголчуудыг хэд хэдээр нь хүчирхийлдэг сайн цагдаа байна гээд гаргачихсан. Ийм хэргийг зарим оронд бараг цаазаар авч байгаа биз дээ.

Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна.

Гэтэл хохирол гэж бас бий. Хохирлыг нь барагдуулахаар явдаг байгууллага байхгүй. Өвдөх нь өвдөөд, зодуулах нь зодуулаад, алуулаад, эд эрхтэн, сэтгэл санаа бүх юмаараа хохироод өнгөрдөг.

Араас нь явдаг байгууллага байхгүй учраас би төрийн бус байгууллага байгуулж хүмүүсээс гадна гадаадад амьдарч байгаа улсуудын үр хүүхэд нь түүхээ, хэлээ мэдэхгүй байна. Энд үлдсэн тавиул хүүхдүүдийн эрх, болж байгаа болохгүй байгаа нь мэдэгдэхгүй байна. Харласан гэдэг нэрээр хүний нутагт харлатлаа явж байгаа хүмүүсийг төлөөлөөд ярьдаг хүн хэрэгтэй.

Сая тэр шоронд байсан хэдэн хүнийг авчрах гэж зөндөе юм болсон. Ар гэр нь асуудалтай, мөнгө босгох гэж их ажил болсон доо. Бүгдийг нь хүний эрхийн терийн бус байгууллагын зардлаар авчирсан шүү дээ.

-Та ном бичиж байгаа гэсэн үү?

-Би ном бичиж дууссан. Түүнийгээангли руу орчуулаад, дэлхийн улс орнуудад тараана. Юу хүлээгээд байна гэхээр хэрэг үйлдсэн хоёр цагдаагийн нэг нь “Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа.

“Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэггэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаал гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. Тэр шүүх хурал нь арванхоёрдугаар сарын 21-нд болно.

Түүнийг хүлээж байна. Энэ хурлаас өмнө Австралид-байгаа нөхөр очиж мэдүүлэг егдөг юм уу, байгаа газар нь очиж мэдүүлэг авдаг юм уу. Мэдүүлэг авах ёстой шүү дээ. Би үйлээ үзлээ. Англи Саксоны хууль зовлонтой. Манайд бол эрүүгийн хэргийг иргэний хэрэгтэй нь хамтад шийдээд, алх цохиод тэгсүгүй гэдэг. Англи Саксоны хууль эрүү, иргэний хэрэг тусдаа учраас эрүүгийн хэрэгт авагдсан материалыг иргэний хэрэгт авч хэрэглэхгүй гэдэг.

Монголоос дахиад бүх гэрчүүдээ мөнгө, тегрегийгнь телж, дагуулж очиж, мэдүүлэг өгсөн, 2019 онд. Зарим нь гадаадад, зарим нь Монголд байна. Тэдний буудлын мөнгө, замын зардал дийлдэхгүй юм болно би л төлнө.

Дараа нь Малайзад энэ хэрэгт ямар нэг байдлаар мэдүүлэг өгөх ёстой 54 хүний мөнгийг нь би бас төлсөн шүү дээ. Би өөр хотоос ирнэ, би өөр орноос очно гэнэ. Буудалд бууна, аль эсвэл өдрийнхөө ажлын хөлсийг нэхдэг. Хоолныхоо мөнгийг нэхнэ. Дараа нь шүүгчийн зардал төлсөн.

-Шүүгчийн хөлсийг хүртэл хохирогч тал нь төлдөг юм уу?

-Одоо бол иргэний нэхэмжлэл явж байгаа шүү дээ. Эрүүгийн шүүх хурал болоод цаазын ялыг нь оноосон. Одоо Нажибыг шүүгээд, яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй шүү дээ. Анхны сонсгол гэж байгаа юм, урдчилсан байцаалтыг хүлээж байна.

Иргэний нэхэмжлэл тусдаа явдаг ёстой. Хохироосон уу хохироосон, устгасан уу устгасан. Үлдсэн улсууд нь нэхэмжлэлийг барагдуулах ёстой. Шүүх хурал нь тусдаа болдог болохоорхэргийгшүүж байгаа шүүгчийн зардлыг би төлдөг юм.

-Таны зардал ч талийж өгчээ?

-Тийм шүү дээ. Би хамгийн сүүлчийнхээ зүүг зарсан. Хамгийн сүүлд сэвтэй зүүгээ зарна гэдэг. Одоо надад зарах юм байхгүй. Бүх юмаа зараад дууссан. Одоо би өөрийгөө ломбардад тавьдаг юм билүү гэж бодож байна. Надаар яах ч юм билээ дээ.

Ийм байдалд л байгаа.

-Холливуудынхан танд кино хийх санал тавьсан гэсэн үү?

-Яг кинонд гардаг шиг үйл явдал бодит амьдрал дээр болсон шүү дээ. Энэ үйл явдлаас сэдэвлээд, баримтат, уран сайхны кино хийе гэсэн санал ирсэн юм. Түүнийг нь хөецөлддөг сэтгэлтэй УИХ-ын гишүүн ч байдаг юм. Тэгье гэсэн.

-Таныг үр хүүхдийнхээ төлөө зүтгэсэн эцэг хүн гэдгээр чинь л хүмүүс мэддэг. Гэтэл С.Шаарийбуу гэдэг хүний ажил, амьдрал тусдаа. Та ажлынхаа тухай ярьж өгөөч. Таныг гавьяат багшид олон удаа тодорхойлж байсан гэж сонссон?

-Би гурван том хэрэг хийсэн хүн дээ.

Нэгд бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багш хийж байна. Одоо ч би энэ ажлаа хийгээд сууж байна.

Хоёрт, сүүлийн 20 гаруй жилд 80 гаруй баримтат кино хийсэн. Б.Ринчин, С.Лувсандондов гуай, Х.Пэрлэй гээд Монголын бүх академичдын тухай 100 жилийн ойн кино хийсэн. Кино, гэрэл зургийн архивт би өөрийн архив нээж байгаа, зээ хүүтэйгээ хамт. Талийгаачийн хүүтэй хамт архив нээсэн юм. Оюу толгойг ухаад дуусна. Оюуны бүтээл мөнхөд үлдэнэ.

Гурав дахь миний хийсэн хэрэг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би төрийн есөн хөлт цагаан сүлдийг хийсэн хүн. Яг энэ өрөөндөө сууж байгаад Бурхан халдунаас иш хийх модыг нь авчраад, оонын хүзүүгээр ороогоод, ордон дотор аваачиж байрлуулсан. Надад учирсан маш ховор тохиолдол.

-С.Шаарийбуу гэдэг ямар учиртай нэр юм бол доо?

-Шаарийбуу гэдэг ховор нэр. Бурхан багш хоёр шавьтай. Нэгийг нь Шаарийбуу, нөгөөг нь Монголжийбуу гэдэг юм. Дүнчүүр маань хөгжөөхөд шаарийбуу гээд уншдаг биз дээ. Миний нэр олон номонд ордог үг юм байна л даа. Бидний шүтдэг түвд номонд баахан ереөл яваад хэсэг нэр хэлдэг. Түүгээр нэр өгсөн хэрэг.

Манай ах дүү нарт надаас бусдад нь Юра, Шура гээд социализмын үеийн орос нэр өгсөн байдаг. Ганцхан надад Шаарийбуу гэж нэр өгсөн. Миний аав лам хүн байсан юм. Нүүдлийн үеэр би санамсаргүй хээр мэндэлсэн гэдэг. Намар ээж маань амаржихаар өвдөөд нүүж яваад, хээр буудаллаж. Бороо орох гээд байдаг. “Чи араг түшээд байж бай, би борооноос өмнө араг аргал түүгээд ирье" гэж.

Авгай нь амаржиж байдаг. Бороо орчихвол түлээ ч үгүй болно. Хөдөө бороо их орохоор түлээгүй, хуурай хувцасгүй болчихдог юм. Тэр хооронд тогоон дээрээ сүү хийгээд, галдаа аргал хийгээд гараад явчихаж л дээ.

Монгол эмэгтэй хүн хоёр юманд уулга алддаг гэдэг. Үнээ, тугал нийлэх, тогоотой сүү, цай нь дэврэхэд уулга алдаж, шанагаа барьж босдог. Өвдөөд сууж байхад нь тогоотой цай нь дэврэхээр уулга алдаад, шур хийгээд босохдоо намайг унагачихгүй юу. Дэвэрсэн сүүн дээр нь би унасан гэдэг. Тэгээд намайг манай аав сүүнд угаачихсан юм. Манай нутгийнхан намайг “Сүүний шар” гэдэг байлаа. Намайг очиход сүү л хувааж уугаад байдаг.

Би тийм учиртай хүн л дээ. Адал явдал, амьдралын сайн муу элдвийн юм болж байдаг.

Намайг гавьяат багшид олон удаа тодорхойлсон, өгдөггүй юм. Ийм асуудалтай болохоор нь ичээд өгдөггүй юм уу. МУИС-д манж хэлний Я.Шаарийбуу гэж хүн байсан юм. 100 нас хүрэхэд нь би тэр хүний тухай кино хийж өглөө.

Хөлөнбуйр сумыг нүүлгэж ирсэн барга хүн шүү дээ. Японы эзэн хааны цэрэгт явж байсан өмнөд монгол хүн. Тэр хүнд 100 насны ойгоор нь гавьяат багш өгсөн юм. Тэр үед нь ордонд зургийг нь аваад, тэргэнцэр дээр би түрж явсан юм. 100 настай хүнийг мэдэхгүй намайг гэж ойлгоод, шавь нар маань үүдэнд цэцэг бариад зогсож байж билээ. Тэгээд би амны билгээс ашдын билэг гээд өнгөрсөн л дөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 54 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top