Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт албан ёсоор зарлалаа.
Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.
ФАТФ-аас дөрвөн шууд хэрэгжилтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсний гурав нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсэн байна. ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж, стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарлаа.
Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолсон байна.
Мөн тус хулаар Исланд улс саарал жагсаалтаас гарсан байна.