Монголбанк энэ оны 9 дүгээр сард 2,3 тонн үнэт метал, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17,1 тонн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6,0 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 17,1 тонн үнэт металын 15,4 тонн нь алт, 1,7 тонн нь цагаан мөнгө.
Энэ оны есдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123,9 кг, Баянхонгор аймаг дахь салбар 154,5 кг үнэт метал худалдан авав. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1,4 тонн үнэт метал худалдан авчээ.
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48 төгрөг байсныг Монголбанкнаас мэдээллээ.