x

“ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банкны танилцуулсан технологид суурилсан ОНЦЛОХ 4 үйлчилгээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ зохион байгуулж буй “ICT EXPO-2020” үзэсгэлэнд Голомт банк арилжааны банкнуудын цор ганц төлөөлөл болон ивээн тэтгэгчээр оролцлоо.

Харилцагчдынхаа цаг завыг хэмнэх, амьдралын хэв маягт нь нийцэх хиймэл оюун ухаанд суурилсан дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, банкны салбарт технологийн хувьслыг өрнүүлж буй Голомт банк тус үзэсгэлэнд жил бүр шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ танилцуулсаар ирсэн билээ. Энэ жилийн үзэсгэлэнд Голомт банк салбартаа дахин шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлснээ танилцуулсан юм.

Тухайлбал:

  • Мэдээллийн өндөр нууцлал бүхий ТООН гарын үсэг - Зээлийн үйлчилгээ авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо

Харилцагчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах сим картанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг онцолж байна.

Мобиком корпораци болон "TridumKey" ХХК хамтран гаргасан сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг Голомт банк салбартаа анхлан нэвтрүүллээ.

Ингэснээр Голомт банкны харилцагчид банкнаас цалингийн буюу дижитал зээл, хадгаламж барьцаалсан зээл авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо.

  • E-Mongolia төрийн нэгдсэн системийг банкны системтэй холболоо

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас танилцуулаад буй төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг банкны системтэй холбосноор Голомт банкны харилцагчид Интернэт банк, Смарт банкны нэвтрэх нэр /login/-ээр тус системд нэвтрэн үйлчилгээг авах боломжтой боллоо. E-Mongolia систем нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг гар утас, компьютер, таблет зэргээс ердөө тавхан минутыг зарцуулан авах боломжтой болсноороо ихээхэн давуу талуудыг харилцагчдад олгож буй юм.

  • Банкны салбарт очилгүйгээр тухайн байгууллагаасаа банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээллийг онлайнаар авах боломжтой боллоо

Банкны тодорхойлолт, дансны хуулгын мэдээлэл зэрэг хувийн нууцтай холбоотой мэдээлэл шаардлагатай болох үед иргэд тухайн мэдээллээ банкнаас аван өөр нэг байгууллагад өгөх болдог. Гэтэл энэ процесс нь цаг хугацаагаа алдах, төлбөр төлөхөөс авахуулаад хувийн нууц мэдээллээ алдах өндөр эрсдэлтэй тулгардаг. Тэгвэл Голомт банк Жамуха платформ буюу Блокчэйнд суурилсан шийдлээр энэ асуудлыг шийдэх технологийн шийдлийг банкны салбарт нэвтрүүлж, монголчуудынхаа хөгжүүлсэн системийг амьдралд бодитоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэд заавал банкны салбар дээр очих шаардлагагүйгээр тухайн байгууллага дээрээ онлайнаар нууцлалын өндөр хэлбэрт баталгаат үйлчилгээ авах боломжтой болж байна. Нөгөө талдаа энэхүү системийг ашиглаж байгаа байгууллагуудын хувьд уг платформоор дамжсан мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай гэдэгт итгэж болохуйц найдвартай эх сурвалж болж өгөхөөрөө давуу талтай юм.

  • Open Banking

Бизнесийн байгууллагуудын төлбөр тооцоог дараагийн түвшинд аваачсан Open Banking үйлчилгээг танилцууллаа.

Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0 үйлчилгээний шинэлэг боломжууд, Монголын анхны шинэ үеийн дижитал хэтэвч SocialPay, 7-22 насны хүүхэд залууст зориулсан, олон улсын эрхтэй The Color Card бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ энэ удаагийн үзэсгэлэнд онцолж байна.

“ICT EXPO-2020” үзэсгэлэнгийн үеэр буюу энэ сарын 9,10,11-ний өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхим дахь Голомт банкны booth-ийг зорьсноор хүүхэд залууст зориулсан The Color Card-ыг үнэ төлбөргүй авч, SocialPay аппликэйшнийг нээлгэн QR Code уншуулаад урамшуулалтай бэлэгний эзэн болох боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 19 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 37 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top