Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны саарал жагсаалтаас гарсантай андуурагдсан хэмээн Гадаад харилцааны яамнаас залруулга хийлээ.
“Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг ЕХ-ны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм.
— MFA Mongolia (@MongolDiplomacy) October 7, 2020
Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комиссоос Монгол Улсыг хар жагсаалтад нэмж оруулах санал гаргаад байсан.
Тэгвэл Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд ЕХ-той хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу ЕХ-ны саарал жагсаалтаас Монгол улсыг хасчээ.
Өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн сошил хуудаснаа "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав" хэмээн нийтэлсэн байсан юм.
Евро Комисс санхүүгийн гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гаргасан Босни, Гайана, Лаос, Этиоп, Шри Ланка, Тунис, улсуудыг өмнө нь хар жагсаалтаасаа хассан юм байна.