x

Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас гарсан эсэх шийдвэр энэ сард гарна

Манай улс 2019 оны Аравдугаар сард Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Улмаар ФАТФ-аас манай улсад зөвлөмж, үүрэг даалгавар өгсөн билээ.

Тус зөвлөмжийн биелэлтийг шалгах хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт манай улсад ажилласан. Тус ажлын багийн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-ФАТФ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн биелэлтийг шалгах ажлын баг өнгөрсөн долоо хоногт ирсэн. Энэ ажлын баг ирэхгүй хугацаа алдсан нь цар тахалтай холбоотой байсан уу?

-Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбогдуулан тус байгууллагаас Монгол Улсад хийх ёстой ажлын тодорхой үүрэг чиглэл өгсөн. Манай улс 2020 оны тавдугаар сард бүх өгсөн үүргийг нь амжилттай хамгаалаад тайлагнасан. Ингээд тавдугаар сард ФАТФ-аас ирж шалгах хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэвч цар тахлын үед хорио цээрийн арга хэмжээтэй холбогдуулан ирж ажиллах сонирхолтой хүн гараагүй өдий хүрсэн. Харин есдүгээр сард АНУ, Их Британийн Сангийн яам, БНХАУ-ын Ардын банк, Евроазийн санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл ирж ажиллах хүсэлт гаргаснаар, тэднийг авчрах тусгай нислэгийг зохион байгуулсан. 

-ФАТФ-ын шалгалт өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр болж өнгөрлөө. Үүгээр ямар үр дүн гарсан бэ?

-Шалгалтын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож цар тахлын үед Монгол Улсад дарамт учруулж буй сөрөг талыг мэдээлсэн. Эргээд харахад, 22 төрийн байгууллага, 19 аж ахуйн нэгж, 4 мэргэжлийн холбоодын 140 гаруй хүн ФАТФ-ын шалгалтын багтай уулзаж өгсөн тайланг нь бодитой хэрэгжсэн эсэхийг нягталсан. Ингээд бүрэн хэмжээнд харилцан ойлголцсон. Баасан гарагийн орой 21.00 цагийн үед төгсгөлийн уулзалтыг хийх үед шалгалт амжилттай боллоо гэсэн сэтгэгдэл төрсөн. Албан ёсны шийдвэр одоогоор гараагүй. 

-Манай улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах эсэх албан ёсны шийдвэр гарах вэ?

-Эхний ээлжинд манай улсад ажилласан тайлангаа 10 дугаар сарын 7-8-нд ирүүлэх байх. Ингэснээр, Аравдугаар сарын 16-наас эхлэх ФАТФ-ын хуралд өргөн бариад 21-23-нд албажаад шийдвэр нь гарна. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 41 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 6 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top