x

Ц.Сугаррагчаа: Зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө анхныхаа хадгаламжийг нээгээд азтан боллоо

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны дөрөв дэх удаагийн тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар ээлжит азтанууд тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд болсон юм. Азтануудын нэг болсон 3 дугаар курсийн оюутан Ц.Сугаррагчаатай цөөн хором хуучилсныг хүргэж байна.

-Юуны өмнө танд иргэдийн хуримтлалыг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Эхлээд итгэж чадахгүй байлаа. Миний хувьд анх удаа азтан болж үзэж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

-Та Голомт банкаар үйлчлүүлээд хэр удаж байгаа вэ?

-Би Голомт банкаар үйлчлүүлээд гурван жил болж байна. Харин хадгаламж нээгээд ердөө ганцхан сар болж байгаа. Миний хувьд анхныхаа хадгаламжийг Голомт банкийг сонгож нээгээд хадгаламждаа орлого хийснээр азтан боллоо.

-Оюутан хүний хувьд тууштай хуримтлуулах боломж хэр байдаг вэ? Тэр бүр тогтмол орлоготой бус байдгийн хувьд оюутнууд хадгаламжтай байх хэр боломжтой зүйл гэж боддог вэ?

-Оюутнууд хадгаламжтай байх боломжтой гэж би хэлнэ. Их, бага нь чухал биш. Ямар нэг байдлаар орлого, мөнгө орж ирж байгаа л бол тодорхой хэсгийг нь бага гэлтгүй хадгалж болно шүү дээ. Хадгаламжтай байх нь мөнгөний хэмжээнээс биш, тухайн хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэж боддог. Миний хувьд зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хадгаламжаа нээсэн. Үүнийгээ бага багаар арвижуулан тууштай хуримтлуулаад ирээдүйд машин авах зорилго тавьсан. 

-Хадгаламжтай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ? 

-Мөнгөтэй болчихлоо гээд тухайн үедээ сэтгэл хөдлөлөөр үрснийхээ дараа яг шаардлагатай үе тулгарахад тэр мөнгөө хадгалчихсан байсан бол гэх харамсах үеүд их тохиолдож байсан. Эсрэгээрээ мөнгөө хадгалж байсан минь чухал үед “аминд” орж, өөртөө баярлаж байсан удаа ч цөөнгүй бий. Тэр үеүдэд хүнд хэзээ ч юу ч тохиолдож, ямар ч хэрэгцээ шаардлага тулгарч болдгийг ойлгосон. Тиймээс хадгаламж хүн бүрт заавал байх ёстой зүйл. Ялангуяа залуучууд үүний ач холбогдлыг ойлгодог байгаасай. Мөнгөө өнөөдөртөө биш, маргаашаа харж зарцуулдаг, тодорхой хэсгийг нь хадгалж сураасай гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

-Баярлалаа.

“Витамин ₮” урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд эхний супер азтан тун удахгүй буюу 2020.10.10-нд болох тохирлын үеэр тодроход хэдхэн хоног үлдээд байна.

 

Бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодорно.

Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

  • https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

  • Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 13 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top