x

Цагдаагийн байгууллага DMNN пэйжээс гадна бүх мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж өнгөрсөн лхагва гаригт байгуулагдсан.

Энэ нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг ЦЕГ-ын зүгээс хэлж буй.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалангаас тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газраас худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгууллаа. Үүнийг нэг төрлийн цензур гэж ойлгоод байна л даа?

-Бидний хувьд бүх хэвлэл мэдээлэлтэйгээ хамтарч ажиллая гэсэн юм. Тэгэхгүй бол нийгэмд худал мэдээлэл замбараагаа алдчихлаа гэж яригдаж байна. Ингэж бүгдтэй нь хамтарч нэг халуун ам бүл болсноор л цааш явна шүү дээ.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэсэн үү?

-Бүх хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллая л гэж байгаа юм. Түүнээс биш бие биенээ цензурдэж, ардчиллыг нухчин дарах зүйл юу гэж байх вэ.

-Цагдаагийн байгууллага Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ /DMNN/-тай хамтарч байгаа гэсэн үү?

-Аль ноднин бараг хоёр жил хагасын өмнө тэдний зүгээс худал мэдээллийг тараахгүйн төлөө хамтарч ажиллая гэсэн. Гэтэл тэр байгууллага нь ч хамтарч ажилласан ч юмгүй алга болсон.

-Тэгэхээр хуучны мэдээллийг сөхөж цуурсан хэрэг үү?

-Хуучны бүр өнгөрсөн зүйлийг сэвээд байгаа юм.

-Тэр байгууллагатай хамтарсан гэдэг худал болж таарч байна уу?

-Тийм. Наадах чинь худал. Тус төрийн бус байгууллагатай хамтраагүй.

Дархан Монгол Ногоон нэгдэл ТББ-ын пэйжээс тодрууллаа.

-Танай байгууллага ЦЕГ-тай хамтарч сошиалын хуурамч мэдээлэлд хяналт тавина гэдэг нь үнэн үү?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна.

- Цахим орчин дахь худал мэдээллийг хянах талаар Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллая гэсэн юм уу?

-Ямар санал тавих гэсэн юм. Тодорхойлж хэлбэл цааш дамжуулъя...

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХЫГ НЭГЭНТ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЗААСАН УЧРААС ДАН ГАНЦ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУРУУТГАХ НЬ АСУУДЛЫН ШИЙДЭЛ БИШ

Хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.

-Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба байгууллаа. Энэ нь цаашлаад хэвлэн нийтлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй зөрчилдөж байгаа юм биш үү?

-Улсын их хурлаас /УИХ/ Эрүүгийн хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах" гэмт хэргийг шинээр нэмлээ.

Тодруулбал, Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” зөрчлийг Эрүүгийн хуульд оруулсан. Үүнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалал нь цагдаагийн байгууллагад байгаа тул тусгайлсан алба байгуулсан гэж ойлгосон.

‘‘Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах үр дагавартай байгаа тул Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд нэмж оруулж болохгүй талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд зөвлөмж өгч байсан.

-Сошиал медиа эрчимтэй хөгжсөнтэй холбогдуулан ихэнх хэвлэл мэдээ мэдээллийг цахимаар дамжуулан хүргэж байна Тэгвэл хэвлэл мэдээллийг ч хянана гэсэн үг үү?

-Эрүүгийн хуульд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хаана мэдээлэл тарааснаас үл хамаарч үйлчилнэ. Тодруулбал, цахим орчин дахь мэдээлэл нь “худал мэдээлэл”-ийг “олон нийтэд тараасан” гэдэгт хамаарахаар байна. Энэ гэмт хэргийг шинээр нэмж оруулахдаа хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зорилготой байсан гэж ойлгож байгаа.

Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлыг эрүүлжүүлснээрээ ноцтой асуудал болж хувирч байгаа юм.

Эрүүгийн хуулийн зохицуулалтад иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага эсэхээс үл хамааран бүгдийг худал мэдээлэл тараасан эсэхээр нь шалгахаар байгаа.

-Чөлөөт хэвлэл мэдээллийг үндсийг таслан зогсоох алхам юм болов уу. Энэ нь 1998 оны хуультай нэг талаар зөрчилдөөд байх шиг?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёр дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж, гуравдугаар зүйлийн 3.2-т "Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй” гэж тус тус заасан.

Энэ хууль бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан Монгол Улсын иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн баталгааг хангасан хууль юм. Эрэмбээрээ Үндсэн хуулийн дараагийн түвшний хууль гэсэн үг л дээ.

УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд ‘‘худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмж оруулахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.

-Ингэж шийдвэрлэх нь оновчтой алхам мөн үү?

-Цагдаагийн албаны хуульд зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн албаны үүрэг байдаг. Мөн хуулийн 64.2-т цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна гэж заасан нь бий.

Нэгэнт “худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэг гэж заасан учраас дан ганц цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах нь асуудлын шийдэл биш. Гол буруутан бол хууль тогтоогч буюу УИХ өөрөө болоод буй.

-Сингапурт ч сошиал медиаг нь хянаж тандсанаас асуудал даамжирч байсан жишээ бий?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан. Монгол Улс тус олон улсын гэрээнд нэгдэж орсон. Энэ фактын тайлбарт “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь цахим орчинд ч нэгэн адил хэрэгжих ёстой” гэж тусгасан. Тодруулбал, хүний эрхийн олон улсын стандартаар бол Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зүй бусаар хязгаарлаж болохгүй.

-Ардчилсан нийгэмд иргэдийн үзэл бодлыг хянаж танддаг үзэгдэл байж болдог юм уу?

-Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 19 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох онцгой нөхцөлийг заасан. Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, бодит шаардлага, тохирсон арга хэрэгслээр хязгаарлаж болно. Ийм хязгаарлалтыг зохих ёсоор хэрэгжүүлж буй эсэхийг шүүх эцэслэн хянана.

-Хааж, хорино, хянана гэдэг нь хүний язгуур эрхийг зөрчиж байна хэмээн ойлгогдох асуудал болоод байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлбэл?

-Өмнө хэлсэнчлэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь туйлын эрх биш, тодорхой хязгаарлалт байж болох боловч, тэр хязгаарлалтыг цагдаа биш, иргэний хэргийн шүүх хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Иргэний хэргийн хувьд нэг талаар нэр төр, алдар хүнд нь хохирсон гэх, нөгөө талаас хохироосон хүмүүс ижил тэгш эрхтэй, нотлох баримтаа өөрсдөө цуглуулж, танилцуулах үүрэгтэй байдаг.

Харин эрүүгийн хэргийн хувьд нотлох баримт цуглуулах, танилцуулах нь цагдаагийн үүрэг. Иргэний хувьд ийм эрхгүй. Тэгэхээр талууд хүч тэнцвэргүй байна гэсэн үг. Ийм учраас л, үзэл бодлоо илэрхийлэхдээ илт худал мэдээлэл тараасан уу, үгүй юу гэдгийг цагдаагаар биш, талууд өөрсдөө шүүхээр тогтоолгох нь зөв гэж үзэж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 23 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top