x

Амьдралд эерэг өөрчлөлт авчрах ШИНЭ БОЛОМЖ

Хилийн чанад байгаа хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх – хүлээн авах,  ус, цахилгааны төлбөрөө төлөх гээд санхүүгийн бүхий л үйлчилгээг авах гэж хэдэн цагаар банкинд дугаарладаг байсан тэртээгээс өдгөө буйдан дээрээ тухлаад хүссэн бүх үйлчилгээгээ авчих боломжтой цаг үе рүү нэгэнт шилжжээ. Арав гаруй жилийн өмнө энэ тухай хэн нэгэн хэлсэн бол үлгэрийн, үл бүтэх хэрэг шиг санагдах байсан нь гарцаагүй. Гэтэл өнөөдөр техник технологийн дэвшил, тэр дундаа цахим төлбөр тооцоо гээчийн ачаар үлгэр амилж, ид шидийг “гартаа атгах” боломж бидэнд байна.

Дэлхий дээрх бүх мөнгөний ердөө 8 хувь нь гараас гарт дамжих цаасан мөнгө гэвэл та итгэх үү. Харин үлдсэн нь цахим төлбөр тооцоогоор дамжин гүйлгээнд оролцож буй. Цахим төлбөр тооцоог сонгох шалтгааныг хүн бүр мэдэх ч дахин нэг сануулахад буруудахгүй болов уу.

  • Цаг хугацааг маш ихээр хэмнэдэг. Өдөр тутмын хэрэглээ болсон утас, цахилгаан, интернетийн төлбөрөө төлөх гэж нийслэл Улаанбаатарын түгжрэлд хайран цагаа үрэх шаардлагагүй болсон.

  • Аюулгүй байдал. Гар дамжуулдаг, тээвэрлэдэг бэлэн мөнгөний эрсдэлт соёлыг цахим төлбөр тооцоо бүрэн халж, хамгийн аюулгүй системд удаан хугацаагаар, сэтгэл амар байршуулах боломжтой болсон.

  • Орон зай, цаг хугацааг үл хамааран шуурхай төлбөр тооцоогоо хийх боломж.

  • Хяналтыг гартаа авах эрх. Хэдий их цаг хугацаа өнгөрсөн байлаа ч орлого, зарлагаа хянах боломжтой, хар дэвтрээ хайж эрч хүчээ барах шаардлагагүй. Дээрх бүх үйлчилгээг бид одоогоор Mobile bank, MonPay, SocialPay, QPay, Lend.mn, Upoint зэрэг платформуудыг ашиглан авч байна. Цаашид ч мөн дэвшилттэй шийдлүүд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Технологид суурилсан энэхүү цахим төлбөр тооцооны эрин үед бид ямар боломжийг шүүрч авч болох талаар өөрийн бэлдсэн бяцхан зөвлөгөөг танилцуулж байна.

ХЭРЭГЛЭГЧЭЭС - НИЙЛҮҮЛЭГЧ БОЛОХ БОЛОМЖ

Буйдан дээрээ суугаад цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хаанаас ч хүссэн үйлчилгээгээ авч болохыг өнгөрсөн хэдэн жилд бид ямар ч өндөр хөгжилтэй орноос дутахгүйгээр мэдэж авлаа. Харин үүнээс гадна бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийд экспортлох маш том боломжийг олон хүн олж харсан гэдэгт итгэлтэй байна. Саяханы нэг жишээ дурдахад, нэгэн монгол эмэгтэй эсгий улавч үйлдвэрлээд Итали руу нийлүүлдэг гэнэ. Мөрөөдлийг нь ийнхүү бодитой болгосон зүйл бол цахим төлбөр тооцооны дэвшил гэдгийг тэрээр бахархалтайгаар хэлж байсан юм. Зөвхөн бараа бүтээгдэхүүнээр үл хязгаарлагдан оюуны контентуудаа бид дэлхийд нийлүүлэх боломж байна. Тухайлбал, миний үзүүлдэг life-coaching үйлчилгээ зөвхөн Монгол Улсаар хязгаарлагддаг байсан бол одоо хэдийнээ хил дамнан, дэлхийн аль ч орноос надад хандах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монгол Улс, Улаанбаатар хотоор бизнесийн цар хүрээгээ хэмжих шаардлагагүй болсон гэсэн үг.

ШИНЭ ТӨРЛИЙН БИЗНЕС ХӨГЖИХ БОЛОМЖ

Технологийн хүчин чадалд суурилсан шинэ төрлийн бизнесүүд ихээр хөгжих боломжтой талбар бий болжээ. Тухайлбал, бусад улс оронд энгийн хэрэглээ болсон ч манайд төдийлөн дэлгэрээгүй байсан такси дуудлагын үйлчилгээ цахимжиж, энэ төрлийн бизнесийн хөгжил түргэсэх хандлагатай байна. Хэрэвзээ энэ төрлийн компаниуд үйлчилгээгээ бүрэн цахимжуулж чадвал ашиг орлогоо нэмэгдүүлэх маш том нөөц бололцоо тэдэнд бий. Нөгөө талаараа үйлчлүүлэгч бид ая тухтай, аюулгүй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг авах давуу талтай. Энэ мэт өргөн боломж байгааг бизнесүүд соргог анзаарч ашиг орлогоо нэмэгдүүлэх гарцыг цаг алдалгүй эрэлхийлэх шаардлагатай байна.

БУЙДАН ДЭЭРЭЭСЭЭ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Цахим төлбөр тооцоо зайнаас авах үйлчилгээг илүү хялбарчлан, хамрах цар хүрээг тэлснээр мэдээллийн үнэ цэн тасралтгүй өсөж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл би сургалт зохион байгуулдаг. Сургалт гэхээр заавал танхимаар цуглаж бөөгнөрөх, биечлэн ирдэг дүр зураг төсөөлөгдөж байна уу? Өдгөө багш нарын хувьд сургалт зохион байгуулах дэвшилтэт платформуудыг ашиглан, зайнаас үндсэн үйлчилгээгээ хүргэж, төлбөр тооцоогоо цахимаар хүлээн авах нь хамгийн хялбар, цаг хэмнэсэн шийдэл болжээ. Энэ нөхцөлд илүү олон хүн цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр мэдлэг боловсролоо тэлэх ач холбогдолтой юм.

ЭРҮҮЛ ЭДИЙН ЗАСАГ

Санхүүгийн эрүүл тогтолцоог хангах, авлигатай тэмцэх, далд эдийн засгийн хөгжлийг сааруулах хамгийн үр дүнтэй “зэвсэг” нь цахим төлбөр тооцоо аж. Цахим орчинд аливаа гүйлгээ, төлбөр тооцоо, орлого зарлага бүхэн баримтжин үлдэж, гэмт хэргийн чанартай үйл ажиллагааг хянаж, илрүүлэхэд цахим төлбөр тооцооны систем хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байна.  

ЭРСДЛЭЭС ХАМГААЛАГДАХ БОЛОМЖ

Гараас гарт, агаар дуслын замаар хүний биед халдварлан тархдаг Ковид-19 цар тахалын энэ онцгой цаг үед бэлэн мөнгөний хэрэглээ маш том эрсдэл дагуулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Улмаар санхүүгийн зах зээлийн гол хэрэглээ нь уян хатан, хөрвөх чадвартай төлбөр тооцооны платформд суурилсан зайнаас харилцах хэлбэр болж, цаашид ч дадал болон хэвших тийшээ хандлаа. Бид үнэхээр богино хугацаанд цахим төлбөр тооцооны идэвхтэй хэрэглээнд шилжсэнээр үүнээс ч дор байж мэдэх эрсдэлээс тодорхой хэмжээнд хамгаалагдаж чадсан юм.

ИЛҮҮ АЮУЛГҮЙ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖ

Сайны хажуугаар саар гэдгийг дор бүрнээ санаж, хариуцлага алдаж болохгүйг сануулах нь зүйтэй болов уу. Тухайлбал, цахим гэмт хэргийн хохирогч болох эсэх нь хэрэглэгчийн санхүүгийн боловсролоос шууд болон шууд бусаар шалтгаалж байдаг. Цахим орчинд баталгаатай платформуудыг сонгон, төлбөр тооцоо хийхдээ ч мөн хамгийн аюулгүй найдвартайг нь сонгох нь өөрийгөө хамгаалах эн тэргүүний бөгөөд хамгийн чухал алхам юм. Миний хувьд олон улсад тэргүүлэгч Visa картыг сонгон хэрэглэж, цахим төлбөр тооцооны аюулгүй байдлаа бүрэн даатгадаг.

Дэлхийн 200 гаруй улс оронд ашиглах боломжтой, 3.5 тэрбум картыг зах зээлд гаргасан Visa компани цахим төлбөр тооцооны зах зээлийг тэртээ 1958 оноос түүчээлсээр ирсэн. Дэлхийн хүн амын хоёр хүн тутмын нэг нь уг системд санхүүгийн хэрэглээгээ даатгасан байхад миний эргэлзээ илүүц биз ээ.

Дүгнэж хэлэхэд, технологийн эринд бид хөндлөнгийн үзэгчийн түвшнээс үйлчлүүлэгч, оролцогчийн түвшинд хүрч очжээ. Дэлхийг хавтгай болгож байгаа маш чухал хүчин зүйлсийн нэг нь цахим төлбөр тооцооны систем яах аргагүй мөн. Яг л энэ өнцгөөс харвал бид санхүүгийн нэлээн том соёлд нэвтрэн орж байна. Үүнийг дагасан өргөн боломжуудыг цаг алдалгүй шүүрч чадвал амьдралын хэв маягаа сайжруулж, стрессээ хөнгөвчлөх бололцоотой. Гагцхүү хэмнэж чадсан тэр их алтан цаг хугацаагаа одоо хэрхэн зарцуулах вэ гэдэгт л толгойгоо гашилгацгаая. Санхүүгийн энэхүү асар том соёл биднээс хариуд нь зөвхөн ухаалаг бөгөөд хариуцлагатай хэрэглэгч байж өөрийгөө төлөвшүүлэхийг л шаардаж буй.

Лектор Г.Мөнгөн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 8 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top