x

Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулав

Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн зарим холбоотой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын даатгалын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар болон Хорооны зарим газар, нэгжийн дарга нар оролцлоо.

Ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хороо мэргэжлийн холбоодуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж тэлнэ. Үүний нэг илрэл нь энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй үйл явдал.

Өмнө нь мэргэжлийн холбоодуудыг Хорооны холбогдох газар, нэгж нь хариуцдаг байсан бол ажлын албаны бүтцэд энэ жил Санхүүгийн боловсрол, сургалтын албыг шинээр байгуулсан. Ингэснээр мэргэжлийн байгууллагууд нэгдэх, хамтдаа хөгжих, сургалтын нэгдсэн нэг стандарт, нэг үнэлгээтэй болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Цаашдаа ч хамтран хийх ажлууд бидэнд их бий. Иймээс аливаа асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах болно. Хороо бүхий л талаараа дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ онцолж байлаа.

Гэрээг үзэглэснээр Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах зорилгоор даатгалын салбарт ажиллах болон ажиллаж буй нийт ажилтанд зориулсан даатгалын төлөөлөгчийн, зуучлагчийн эрх олгох, мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулахын зэрэгцээ Хорооноос сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 20 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top