x

Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?

“Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” номын орчуулагч “Стади” гадаад хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулагч Ц.Баярмөнхтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Та эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэдэвтэй “Цэвэршилтийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?”, “Цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” гэсэн хоёр номыг орчуулж, уншигч олны хүртээл болгожээ.

-Тийм ээ, энэ хоёр номын зохиогчийн эрхийг албан ёсоор авч орчуулсан юм.

-Та өөрөө боловсролын салбарын хүн юм, тэгтэл юу таныг анагаахын чиглэлийн ийм номууд  орчуулахад хүргэв?

-Би англи, орос хэлний багш, “Стади” гадаад хэлний сургалтын төвийг 2000 онд байгуулсан, манай төв IBT TOEFL, IELTS-ийн сургалтыг хорин жил тасралтгүй зохион байгуулж байна. TOEFL, GRE стандарт шалгалтуудыг эрхлэн явуулдаг. Хэдийгээр боловсролын салбарт ажилладаг боловч эмэгтэй хүнийхээ хувьд өөрт тулгарсан эрүүл мэндийн сорилтыг шийдвэрлэх үүднээс эрэл хайгуул хийж, энэ номуудыг олж уншиж, асуудлаа шийдвэрлэж чадсан юм.

-Зарим уншигч бүсгүйчүүд маань эмч нарт хамаатай номууд гэж ойлгож магад. Гэтэл бараг сурах бичиг гэмээр хэрнээ маш энгийн ойлгомжтой, хүн болгоны ширээний ном байх ёстой мэт санагдлаа.

-Ингэж дүгнэсэн явдалд танд баярлалаа. Доктор Жон Ли энэ номуудыг бичихдээ аль болох анагаахын төвөгтэй нэр томьёоноос зайлсхийж, нийт эмэгтэйчүүдэд зориулж, энгийн ойлгомжтой байлгахыг зорьсон.

-Зохиогч болох доктор Жон Лигийн тухай манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

-Доктор Жон Ли эмэгтэйчүүдийн даавар нөхөх эмчилгээний асуудлууд болон прогестерон дааврын хэрэглээн дээр анхлан судалгаа хийж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Тэр стероид дааврууд болох эстрогентэй харьцах прогестероны дутмагшил нь хүний олон өвчин зовиурыг үүсгэх шалтгаан болдог болохыг тогтоож, "эстроген давамгайлал" гэсэн нэр томьёог анагаах ухаанд оруулж ирснээрээ алдаршсан. Доктор Ли Харвард болон Миннесотагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийг төгсөж,  Хойд Калифорнид 30 жил  эмчээр ажиллахдаа ясны сийрэгжилтийг буцааж, эдгээж чаддаг болохыг харуулж, анагаах ухаанд гялалзсан амжилт олсон юм.

Тэрээр эмч, эрдэмтэд, прогестероны талаар судалсан томоохон судлаачидтай хамтран ажиллаж, бүтээл туурвилаа хийж, тэтгэвэрт гарсныхаа дараа дэлхийг тойрч, лекц уншиж байж. Мөн энэ хоёр номондоо өөрийнх нь хэлснээр өөр хаанаас ч худалдаж авч чадахгүй, хаанаас ч олж уншиж чадахгүй анагаахын судалгаануудын үр дүнгүүд, өөрийн эрдэм шинжилгээний ажлууд, эмчилгээний практикийн оргил, охь шимийн талаар бичсэн юм.

-Та энэ хоёр номынхоо гол санааг товчхон ярьж өгөхгүй юу?

-Хүний эрүүл байх гол үндэс бол дотоод шүүрлийн тогтолцоо тэнцвэртэй байх явдал юм байна, байшингаар бол фундамент, тэгэхээр дотоод шүүрлийн эрхтнүүдээс ялгарч буй шүүрлүүд найрал хөгжим шиг эвсэж найрсаж байж, ийм тэнцвэржилт бий болж, хүн эрүүл байх нөхцөл бүрддэг. Доктор Жон Ли амьдрах орчны бохирдол хүний  эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж, дааврын тогтолцоог эвдэж, гэмтээж, маш олон өвчний шалтгаан болж байдгийг тайлбарлаж, ийм бохирдолтой орчинд хүн өөрийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах арга замыг зааж өгсөн юм. Энэ хоёр ном ганц цэвэршилтийн асуудалд зориулагдсан биш, бүхэлдээ эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн номууд юм.

Бид дотоод шүүрлийн тогтолцоог тэнцвэржүүлэхгүйгээр зүрх, тархи, ясны сийрэгжилт зэрэг олон өвчнийг эмчлэх гээд оролдоод байдаг, болохгүй болохоор нь синтетик дааврын эм өгөөд, эсвэл мэс засал хийгээд, жишээлбэл өвдөг, түнхнийх нь үеийг солиод хаячихдаг юм байна. Өнөөдөр анагаахын салбарт ололт амжилт зөндөө байгаагийн зэрэгцээ алдаа, төөрөгдөл ч байгаа, хүн төрөлхтөн өөрсдийн алдаа, оноо аль алин дээр урагшилж байгаа, тэгээд ч биохимийн шинжлэх ухаан бол шинэ салбар юм байна. Энэ номын зохиогч болох доктор Жон Ли эмэгтэй хүний (бас эрэгтэй хүний) дааврын эмчилгээг төөрөгдлөөс гаргаж, зөв гольдролд оруулах зүг чигийг зааж өгчээ.

-Хоёр ном хоёулаа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, түүн дотроо цэвэршилтийн тухай. Ялгаа нь юу вэ?

-Нэг ном нь цэвэршилтийн тухай, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд цэвэршилтийг хэрхэн ухаалгаар удирдаж, өвчин зовиургүй, бат бөх ястай, эрч хүчтэй, бас бэлгийн амьдралын хувьд сэтгэл хангалуун байж, амьдралын баяр баясгаланг дүүрэн мэдэрч, амьдарч чадах арга ухааны тухай дэлгэрэнгүй тайлбарласан. Харин цэвэршилтийн өмнөх хам шинжийн тухай хоёр дахь ном бол 30-50 насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд зориулагдсан юм.

Энэ насанд бүсгүйчүүд маань жин нэмж, дасгал хийж хоолны дэглэм бариад ч жин хасч чаддаггүй, тэгвэл үүний учир шалтгаан юу вэ? Жирэмслэлтээс сэргийлэх эмүүд эмэгтэй хүний биед ямар хор уршиг учруулдаг вэ? Эмэгтэй хүний өндгөвч, умайг яагаад хадгалж үлдэх ёстой вэ? Гуч, дөчин насанд үргүйдлийн асуудалтай тулгарч байгаа нийтлэг шалтгаан юу вэ? Залуу нас, гоо үзэсгэлэнгээ удаан хадгалж, үргэлжид сайхнаараа байх үндэс болсон даавруудыг хэрхэн байгалийн аргаар тэнцвэржүүлж, эрүүл мэндийг хангах вэ? гэсэн олон, олон асуултын хариуг бүсгүйчүүд маань энэ номоос олж мэдэж болно.

-Та ярилцлагын эхэнд хэлэхдээ энэ хоёр номыг уншсаны ачаар өөрт тулгарсан эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж чадсан гэлээ. Чухам яаж шийдвэрлэсэн хэрэг вэ?

Энэ хоёр номыг би анх 2010 онд интернетээр эрэл хайгуул хийж олж авч уншсан юм. Ингэж эрэлд гарсан нь надад тулгарсан эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой байсан. Би улсын томоохон эмнэлэг, алдартай эмчид хандахад эмэгтэй хүний нандин эрхтэн болсон саваа (умай) авахуулах мэс засалд орох хүндхэн сорилттой тулгарсан юм. Энэ номын ачаар би мэс засалд ороогүй, өөрөө өөртөө тусалж, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж чадсандаа өөртөө талархаж, олон эмэгтэйчүүдэд тусалж чадах энэ номыг орчуулах бодол сэтгэл дотроо тээсээр л явсан.

Гэтэл 2018 онд халуун рашаан, шавар эмчилгээний дараа асуудал дахин сэдэрч, хэд хэдэн эмнэлэг, эмч нарт хандахад өнөөх л сав, өндгөвч авахуулах мэс засалд орох шаардлагатай гэсэн хариулт авсан. Манай анагаахын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эмчилгээний практикт өөрчлөгдсөн зүйл байхгүй бололтой, зайлшгүй шаардлага тулгараагүй байхад эмэгтэйчүүдийн сав, өндгөвчийг авсаар байгаа, бас хор хөнөөл бүхий синтетик дааврын  эм бичиж өгч байгаа үзэгдэлтэй би өөрийн биеэр дахин нүүр тулсан. Би ийм шийдвэрт хүрэхгүй, өөр ямар гарц байж болох вэ гээд дахиад л номоо тэврэн уншиж, шийдлийг олсноор ийм чухал номыг орчуулж түмэнд түгээх бодол маань биежиж, өнөөдөр энэ хоёр номыг  бүсгүйчүүддээ өргөн барьж байгаадаа баяртай байна. Энэ хоёр номыг уншсаны ачаар би өөртөө төдийгүй ойр тойрны хүмүүстээ тусалж чадсан юм.

-Цэвэршилт  бол ичиж эмээх зүйл мөн үү, бас нэг төрлийн өвчин гэж үзэж болох уу?

Манай эмэгтэйчүүд цэвэршилт гэсэн үгнээс цэрвэж, зайлсхийж, чимээгүйхэн шаналж явдаг. Гэтэл эмэгтэй хүний амьдралын энэ төвөгтэй үеийг тойрч гарах нэг ч бүсгүй хүн байхгүй. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд савны хоргүй хавдар, хөхний болон умайн хорт хавдрууд үүсэх, зүрх судас, тархи, цусны даралт, булчирхайн өвчнүүдээр шаналах, бие халуу оргих, хөлрөх, үтрээ хуурайших, сэтгэл санаа тавгүйтэх зэрэг цэвэршилтийн таагүй шинж тэмдгүүд хүчтэй илэрдэг. Эмч нар ихэнхдээ эмэгтэйчүүдийн ийм зовиурыг сэтгэл санааны байдалтай холбож үзэх юм уу, эсвэл зүгээр л эмэгтэй хүний тэсч өнгөрүүлэх ёстой байгаль эхийн алдаа мэт ойлголттой байдаг. Эмэгтэй хүний амьдралын жам ёсны энэ үеийг бид хэрхэн удирдаж, өвдөж зовохгүйгээр амьдрах вэ гэдэг нь бидний чухал зорилго юм. Эмэгтэй хүний биеийн юм ирэх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх нь өвчин биш гэдэгтэй адилхан цэвэршилт бол өвчин биш гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

-Цэвэршилтийн талаар манай эмэгтэйчүүд юуг анхаарах ёстой вэ? Цэвэршилтийг зогсоож болох уу? гэх мэтчилэн олон асуултуудад манай уншигчид хариулт авахыг хүсэж байгаа байх.

-Эрүүл мэндийн боловсролын төвшин өндөр иргэдтэй хөгжилтэй орнуудад байгалийн дааврын тусламжтайгаар эрүүл мэндийн тэнцвэржилтийг хангаж,  эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эмчилгээг үндсээр нь өөрчлөх өөрчлөлт явагдаж байна. Цэвэршилт бол байгаль эхийн алдаа биш, зугтаах аргагүй алдаа биш гэдгийг эмэгтэй хүн зөн билгээрээ мэдэж байдаг. Олон улс орны эмэгтэйчүүд амьдралын энэ шилжилтийг дээр хэлсэн асуудалгүйгээр шийдэж чаддаг болжээ. Тэд энэ өөрчлөлтийг ямар нэг асуудалгүйгээр даван гарч чаддаг уу? Хэрвээ тийм бол яаж тэр вэ гэдэгт энэ номууд  хариулт өгөх юм.

-Нийтээрээ яс сийрэгжээд, зарим настай хүмүүсийн яс бараг зүгээр байж байгаад хугараад байгаа нь цэвэршилттэй холбоотой байж болох уу?

-Энэ номуудыг уншсанаар би мэс засалд орохоос зайлсхийж чадсанаас гадна маш олон юм мэддэггүйгээ ухаарч, эргэн тойронд байгаа хүмүүс мэс заслын хагалгаанд орж, эсвэл дааврын эм хэрэглэж, эцсийн дүнд өвчин зовиурынхаа шалтгааныг арилгаж чадалгүй, түр зуур л асуудлыг намжааж, эцэст нь дахиад л өвчин сэдэрч, хүмүүс зовж шаналсаар явдгийг харж, тэдэнд туслах юмсан гэж бодож явдаг болсон. Жишээлбэл, манай орцны ахмад настан саяхан өрөөсөн өвдгөндөө хиймэл үе солиулах мэс засал хийлгэж таяг тулан явж байх юм. Тэгэхээр энэ хүн нөгөө өвдөгнийхөө үеийг удахгүй бас солиулах шаардлага гарах нь  бараг ойлгомжтой, тэр хүн өөрөө ч энийгээ мэдэж байгаа байх. Учир нь өвдөгний үе солиулахад хүргэсэн шалтгааныг арилгаж чадаагүй шүү дээ. 

Гэтэл яс бол шаардлагатай хүчин зүйлсийг бүрдүүлж өгөхөд гайхалтай төлждөг эд юм байна, ингэж төлжиж бат бэх ястай байх боломж ч бодитой юм байна, түүнээс ясны сийрэгжилтийн гол шалтгаан бол кальци, глюкозамин энэ тэр биш юм байна. Манай улсад нэг жилийн дотор ясны хугарал, гэмтэл бараг 45000 хүрч байгаа нь цочирдом тоо юм. Хүн болгоны ойр дотны хүмүүст иймэрхүү жишээ тулгарч байгаа нь нүдэнд бэлхнээ  харагдаж байгаа шүү дээ.

Доктор Лигийн үзэж байгаагаар яс хэврэгшиж, сийрэгжээд байгаагийн гол шалтгаан нь нэгдүгээрт,  бидний амьдрах орчны бохирдол буюу өөрөөр хэлбэл, өнөөдөр Улаанбаатарчууд бидний салхины дээд талд байгаа цэвэрлэх байгууламжийн лагийг саармагжуулахад хэрэглэгдэж байгаа тэрбум, тэрбум төгрөгөөр хэмжигдэх химийн бодис, тэндээс ялгарах хорт хий, нүүрсний утаа, нүдэнд харагдахгүй л байгаа болохоос утаанаасаа дутахгүй бидний эрүүл мэндийг хохироож байгаа хөрсний бохирдол, автомашинаас ялгарах хорт бодис зэрэг бохирдуулагчид нь хүний дотоод шүүрлийн тогтолцоог эвдэн нурааж байгаа явдал гэж үзжээ. Ийм бохирдуулагчид бол хүний биед нийцэмжгүй КСЕНОЭСТРОГЕН гэх гадны дааврыг ялгаруулж байгаагаас гадна ясны сийрэгжилт төдийгүй, цаашилбал бүх төрлийн хорт хавдрууд, олон олон өвчнийг үүсгэж байгаа номер нэг шалтгаан болж байна. Учир нь хүний биед ийм гадны дааврыг хүлээж авах рецептор байдаггүй байна. Тэгэхээр энэ нэгдүгээр шалтгаан нь ганц ясны сийрэгжилтийг үүсгэж байгаа биш, ерөөсөө монгол хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа юм. Хоёрдугаар шалтгаан бол мэдээж хувь хүнээс өөрсдөөс нь шалтгаалах бид бүхний яриад байдаг  амьдралын хэв маяг, хооллолт, дасгал хөдөлгөөн, стресс бухимдал зэрэг хүчин зүйлс орно.

-Тэгвэл энэ бохирдолтой амьдрах орчинд бид яаж өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж чадах вэ, тийм боломжийн талаар энэ номонд  байгаа юу?

-Цэвэршилтийг амжилттай даван туулахын тулд эмэгтэйчүүд бид байгалийн дааврыг физиологийн тунгаар хэрэглэж дааврыг тэнцвэржүүлэх ёстой юм. Үүнийг дагаад бусад олон хүчин зүйлс байдаг. Тэр бүхнийг хослуулж, бие сэтгэл, оюун ухааны тэнцвэрийг олж чадсан цагт өвчин зовиур  аяндаа илааршиж, эрүүлжсэнээр  эцэст нь хүний амьдралын чанар дээшилнэ гэж би боддог.

Эмэгтэйчүүд байгалийн дааврыг хэрэглэх боломжтой, ийм даавар аюул багатай, хүний биед тохиромжтой байтал дааврыг “тэнцвэржүүлдэг” гэх синтетик, гаж нөлөө бүхий хувилбарыг тэдэнд санал болгож хэрэглүүлж байгаа эмчилгээний практик нь маш харамсалтай юм. Энэ номонд хүний амь насанд хойшлуулшгүй аюул тулгараагүй л бол мэс засалд орохгүй, синтетик дааврын эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

-Таны номыг хаанаас авч болох вэ? Энэ номуудыг орчуулсан хүний хувьд бүсгүйчүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Миний бодлоор аливаа өвчний эдгэрэл эхлээд хүний тархи, оюун санаанд явагддаг. Өөрөөр хэлбэл, бид эхлээд цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үед бидний биед юу болоод байгаа, яавал зохих хэрэгтэй гэдгийг  ойлгож, мэдэх нь  чухал юм. Мэдээллийн буум болсон энэ цаг үед бид эрүүл мэнддээ баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээллээр, ам дамжин сураг ажгаар хандахгүйгээр шинжлэх ухааны судалгааны үр дүн, баримт нотолгоонд суурилсан мэдлэгт тулгуурлаж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, тулгарсан асуудалд ухаалаг хандаж, зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй юм.

Энэ номууд бол эмэгтэй хүн болгоны заавал уншвал зохих ширээний ном мөн гэж би хэлмээр байна. Энэ номуудаас бүсгүйчүүд маань өөрсдийн тулгамдсан олон асуудлуудад өнөөдөр таны эмчийн хэлж байгаагүй олон хариултуудыг авч чаднаа гэдэгт би итгэлтэй байна. Учир нь Доктор Ли өөрөө энэ номоо “Эмч танд юуг хэлээгүй байж болох вэ?” гэж нэрлэсэн юм шүү дээ. Урт нэртэй хууль гэдэг шиг урт нэртэй ном юм даа. Бидний эрүүл мэнд бидний гарт гэдгийг хүн бүр ухаарах цаг ирсэн гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл эмгүйгээр, мэс засалгүйгээр эрүүл, саруул амьдрах боломж эмэгтэй хүн бүрт байна.Номууд маань Интерном, Аз хур, Мир зэрэг номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. 

-Эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд зориулсан чухал номууд орчуулсан таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Бүсгүйчүүддээ эрүүл энхийг хүсье.

Та бүхэн дараах холбоосоор орж номын мэдээлэлтэй танилцаж болно.

Интерном /Холбох линк https://www.internom.mn/ном/цэвэршилтийн-талаар-эмч-танд-юуг-хэлээгүй-байж-болох-вэ/

Өөрийн олж мэдсэн шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцах зорилгоор нээсэн “Цэвэршилтийг ухаалгаар даван туулцгаая” фейсбүүкийн группт нэгдэээрэй гэж бүсгүйчүүддээ уриалж байна. Бид та бүхэнд өмнө хэзээ ч сонсож байгаагүй шинэ мэдлэгийг учир шалтгаантай нь тайлбарлаж өгөх болно.

Утас: 99881617

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 17 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 34 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 16 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 26 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 51 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top