2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа билээ.
"Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг ...... дугаарт илгээж, бүртгүүлнэ" гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхааруулж байна.
Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа "Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Ингээд иргэн Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно.
Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл яваад байна. Та бүхэнд хүүхдийнхээ регистрийн дугаар, дансны мэдээллийг бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах, бүртгэл үүсгэхтэй холбоотой мэдээллийг 1072.ebarimt.mn сайтаас авах боломжтой.