x

В.Үнэнбат: Улаанбуудайн хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана 

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссийн нарийн бичгийн дарга В.Үнэнбаттай ярилцлаа.

-Урьдчилсан байдлаар гарсан ургацын баланс төлөвлөж байсан хэмжээнд хүрсэн үү?

-Энэ жил улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал нийт 536.6 мянган га-д ургац тарьсан. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус бүр хураахаар төлөвлөсөн.

Ерөнхий тооцооллоос харахад улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой байна.

Ургац хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байна. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа учир ургац хураахад хүндрэлтэй байж болзошгүй. Манай улс жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Урьдчилсан үзүүлэлтээс харахад, 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэх боломжтой байна.

-Техник болон ургац агуулах савны хүртээмж, хэрэгцээ хангалттай бий юү?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд 142 мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах байна. Улсын хэмжээнд 500 гаруй мянган тонн буудай хадгалах агуулахтай. Харин зоорь, саванд ариутгал хийж, бэлтгэл хангаж байна. Ургац хураалтад 1020 ширхэг комбайн ажиллана.

Үүний 300 нь дэвшилтэд технологид суурилсан хоёроос зургаан жил ашиглаж буй хүчин чадалтай төмс хураах 70 комбайн, төмс ухагч 410, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 техник, тоног төхөөрөмж бэлэн байна. Техникийн хүчин чадлаар ургац хураалтын ажлыг 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой тооцоо гарсан. ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.

-Гурилын үйлдвэр үр тариаг хэрхэн авах вэ. Энэ жил их хэмжээгээр авах боломжтой юу?

-Гурилын үйлдвэрлэлд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр байна. Хөдөө аж ахуйг дэмжих санд улаанбуудайн үнэ хараахан гараагүй байна. Харин гурилын үйлдвэрүүд зах зээлийн үнээр худалдан авна.

-Тариалан эрхлэгчдийг дэмжсэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээсэн.

Шинэ ургацын төмс хүнсний ногооны худалдааг эхлүүлж, борлуулагчдын гар дээрээс хүнсний ногоо авах, хүртээмжийг нэмсэн. Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах 1000 машины зогсоолыг арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Есдүгээр сард цас унаж, эрт хүйтэрнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ жилийн ургац хураалтыг хэдий хугацаанд эхлүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Түүнээс өмнө ажиллах хүч, техник бэлдэж тариа, ногоо хураах шаардлагатай.

Ургац хураалтыг аравдугаар сарын эхний долоо хоногт дууссан байхаар ажиллана. Учир нь, ургацыг хүйтнээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах, ургац хураалтыг технологийн оролцоо, ажлын уялдаа холбоотой хангаж ажиллахад анхаарч байна.

-Өнгөрсөн хавар хүнсний ногоо хомсдож, үнэ нэмэгдсэн. Дотооддоо 100 хувь хангаж байгаа гэдэг боловч урд хөршөөс оруулж ирдэг. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Нэгдүгээрт, зоорь, сав хүрэлцдэггүй зэрэг асуудал тулгардаг. Хоёрдугаарт, энэ жилээс ногоочдыг иргэдэд шууд борлуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил тариа, хүнсний ногооны нөөцийг хангалттай хэмжээнд авна.

-Ургац хураах ажилд оюутан, сурагч, цэргүүдийг дайчилдаг. Энэ жил дайчилж байгаа юу?

-БШУЯ, БХЯ, их сургуулиуд руу ажиллах хүчний бичиг явуулсан. Энэ дагуу ажиллах хүчин, оюутнуудыг дайчилж ажиллана. Тариаланчид аймгийн Хөдөө аж ахуйн газраар дамжуулан сургуулиудтай холбогдон оюутан авах боломжтой.

-Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зам засварын ажил тариалан эрхлэхэд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна билээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Сэлэнгэ, Булган, Төв аймагт зам засварын ажил явагдаж байна. Өмнөх жилүүдэд Засгийн газар нөөц хэмнэхээр шийдвэрлэж байсан. Энэ жил Ургацын комисс УОК-т уг асуудлыг танилцуулсан. УОК шийдвэр гаргаж, зам засварын ажлыг шийднэ.

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэмжлэг ямар байна вэ?

-Энэ сангаас ургац хураалтад түлшний дэмжлэг авч байна. Харин тариаланч, ногоочдод 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банк, арилжааны банкуудтай гэрээ байгуулж байна. Үүний дараа хүсэлт гаргаж, судалгаа хийлгэсэн аж ахуйн нэгжүүдэд ХААН, Голомт,Төрийн банкаар дамжуулан зээл олгох боломж бүрдэнэ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 3 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top