x

Нүүрс тээврийн жолооч нар тэмцлээ зогсоож, ажилдаа орлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, "Гашуунсухайт авто зам"  ХХК-ийн удирдлагууд өнөөдөр тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө. 

Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов. 

Нүүрс тээврийн жолооч нар  Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад  -80 тарифтай ачилтыг зогсоох, Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот жишиг тариф батлах тушаалаар батлагдсан тээврийн норм тарифыг мөрдөх талаарх заалтыг худалдан авагч талтай байгуулах гэрээнд тусгаж мөрдүүлэх заалт оруулах, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг уртын тээвэрт шилжин орохыг хориглох, тээврийн хариуцлагын гэрээ байгуулах үйл явцыг ил тод нээлттэй болгож мөрдөн ажиллах, 80+ буюу тээврийн жишиг тарифыг мөрдүүлэх талаар гаргасан худалдан авагч компаниудад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас мэдэгдэл хүргүүлэх, 80+ тээврийн жишиг тариф мөрдүүлэх ажлыг зохион байгуулах түр зөвлөлийг байгуулах, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хөтөч зууч гэх нэртэй бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох  гэсэн шаардлагуудыг тавиад байсан юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд нүүрс олборлож, борлуулдаг компани. Тус компаниас нүүрс авсан компаниуд тээвэрлэлтээ өөрсдөө хариуцдаг. Өөрөөр хэлбэл, ямар үнээр, ямар компаниар тээвэрлүүлэх нь тухайн худалдан авагчийн асуудал байдаг. Гэвч Монголын тээврийн компаниудын, иргэд жолооч нарын эрх ашиг хохирсон асуудал гарах болсон учраас компани анхаарал тавин, тодорхой арга хэмжээ авсан байна. 

Уулзалт хэлэлцээрийн үр дүнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иуд жишиг тарифыг мөрдүүлэх, үүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажлыг Тээвэрчдийн хяналтын түр зөвлөл хариуцан ажиллахаар болов. Энэ зөвлөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон Баянзам тээвэрчдийн холбоо, тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо зэрэг ТББ-ын төлөөлөл оролцон ажиллах юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374 тоот тушаалаар батлагдсан тээврийн жишиг норм тарифыг хэрэгжүүлэх талаар нүүрс олборлогч компаниуд худалдан авагч талуудтайгаа ярилцан тохиролцжээ. 

Түүнчлэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний дотор томилох, С зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийн уртын тээвэрт шилжиж орохыг хориглох шийдвэрийг ойрын үед гаргах шаардлагыг тээвэрчид тавилаа. Тэд энэхүү шаардлагуудыг биелүүлэхгүй бол дахин тэмцэлд нэгдэхээ илэрхийллээ. 

Тээврийн жишиг тарифыг мөрдөхөөр зөвшөөрсөн компаниудын ачилт өнөөдрөөс буюу наймдугаар сарын 28-ны өдрөөс хийгдэж, нүүрс тээвэр хэвийн горимд шилжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 29 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top