Монголбанк 2020 оны наймдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.0 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны наймдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны тайлант сард худалдан авсан 1 грамм алтны дундаж үнэ 180,096.17 төгрөг байв.
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2020 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)