x

Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас нүүрс тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөх үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг энэ сарын 24-нд буюу өнгөрсөн даваа гаригт бүрэн шилжүүлснийг мэдэгдлээ. 

"ЭТТ" ХК-ийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал ногдол ашгийг тараах шийдвэрээ энэ оны 5 дугаар сард гаргасан. Тиймээс одоо ногдол ашигтай холбоотой асуудалд тус компаниас хамаарах зүйл байхгүй болсон гэв. 

Ногдол ашгийг иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх үйл ажиллагааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) Үнэт цаасны тухай хуулиар хариуцдаг учир ногдол ашгийг иргэдэд үнэт цаасны дансаар дамжуулан өгөх ёстой гэсэн байр сууриа "ЭТТ" ХК-ийн удирдлага өнөөдөр илэрхийлэв. 

Ингэхдээ 702 мянган иргэн ногдол ашгийнхаа 48 тэрбум төгрөгийг өнгөрсөн 5 дугаар сард Үнэт цаасны тухай хуулийн дагуу хугацаандаа авах боломжтой байсныг мэдэгдэв. Энэ нь 702 мянган хүн нь банкны дансаа мэдүүлсэн иргэд аж. 

"ЭТТ" ХК-ийн нийт хувьцааны 14.7 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Энэ нь 2.2 тэрбум ширхэг хувьцаа, ногдол ашиг нь 199 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс ашгийн 10 хувийн татвар авдаг, өгдөг. Ингээд 179.8 тэрбум төгрөгийг "ЭТТ" ХК шилжүүлэх үүрэгтэй, үүнийгээ бүрэн шилжүүлээд байна.

"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. "ЭТТ" ХК бүртгэл нь хэдийн бэлэн болсон иргэдэд ногдол ашгийг эхнээс нь өгөөд энэ үйл ажиллагааг үе шаттай шилжүүлэх байр суурьтай байсан. Энэ талаар ч ярьж тохирсон байсан. 

Гэвч үнэт цаасны компаниуд, бусад холбогдогч тал манай компанийг мөнгөө гүйцэд шилжүүлээгүй хэмээн тайлбарлаж, иргэдийн ногдол ашгийг хуваарилаагүй байсан учраас бид гэрээнд зааснаар ч тэр 179 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлээд байна гэж "ЭТТ" ХК-ийн удирдлага өнөөдөр мэдэгдэв. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ, "Манай компани 2019 онд 1 их наяд, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нийт хувьцааны 14.7 хувийг 2.5 сая иргэн эзэмшдэг. Нэг ёсондоо энэ 2.2 тэрбум ширхэг хувьцаа, ногдол ашиг нь 199 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээс ашгийн 10 хувийн татвар авдаг, өгдөг. Ингээд 179.8 тэрбум төгрөгийг бид шилжүүлэх үүрэгтэй, үүнийгээ бүрэн шилжүүлээд байна.

Ийм хэмжээний хувьцаанд ногдол ашиг хуваарилна гэдэг бусад компанийг бодвол онцгой үйл ажиллагаа. Бид нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг 90 төгрөгөөр тооцсон" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 11 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 13 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 14 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 27 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 28 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 29 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 30 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 31 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 2 цаг 44 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 13 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 5 цаг 1 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 5 цаг 46 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 5 цаг 48 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 5 цаг 51 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 5 цаг 52 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цаг 58 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 6 цаг 0 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 6 цаг 1 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 6 цаг 5 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 6 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top