x

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар ЦЭЦ-д гомдол гаргана

Гэрэл зураг: eguur.mn

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нэгдсэн чуулганы хуралдаан даргалах үеэрээ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бүрэн эрхэнд халдсан асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргахаар боллоо.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, 2020 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газраас оруулж ирсэн төсөлд бичсэн зүйлийг уншиж, асуултдаа хариулт авах гэсэн түүний үйлдлийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан бусдыг доромжлон гүтгэлээ гэж үзэж дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах хариуцлага хүлээлгэн долоо хоног чуулганы хуралдаанд суулгахгүй хэмээн алх тогшив.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан энэ үйлдлээрээ шинэчлэн баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зүйл заалтыг гажуудуулж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн үзэж АН-ын бүлгийн дарга Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “… тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасаж, түүнийг хуралдааны танхимаас гаргана” гэж зохицуулсан байхад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр чуулганы хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ үйлдлээрээ хуралдаан даргалах эрхээ хэтрүүлэн Б.Пүрэвдорж гишүүний хуралдаанд оролцохыг 7 хоногоор үндэслэлгүй хассан нь цаашлаад Ховд аймгийн нийт иргэдийн төрд төлөөлөх эрхэд шууд халдсан үйлдэл болж байна.

Мөн Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт заасны дагуу гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух, байр сууриа илэрхийлэх, санал гаргах, санал хураалгах эрхтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй” гэх тус тус заалт нь гишүүний бүрэн эрхийн баталгаа юм.

Ийнхүү Эрх баригч намын удирдлагууд хэт бярдсан байдлаар сөрөг хүчний дуу хоолойг боомилж, төрд хяналт тавих эрхийг зөрчиж буйгаас гадна сонгогчдынх нь төлөөлүүлэх эрхэд ийнхүү халдаж байгаа энэ мэт үйлдлийг Үндсэн Хуулийн Цэц зайлшгүй анхаарах ёстой гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (59.153.112.196)
    АН тэнэгтэхээ больж үз!Та нарын дураараа солиордог үе өнгөрсөн.Баянхонгорынхон энэ балай битоноо эргүүлэн татаач!Тэнэг новш!
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
    • Шудрага
      Чи хэн болоод хэнийг омоороод намчирхаад байгаа юм пялдага царайлсан новш минь баталгаатай баримттай юм ярьж байна
      2020 оны 08 сарын 22
  • Huslen (66.181.161.94)
    Erhem gishuun uuruu tavtirtai l bh yostoishdee bi l AN gishuun erh duraaraa evdej hemhelj orno eldev ynzaar helene hudliig unen boltol davtana shudarga yos erht turiig emh zambaraagui bailgana namiin ner minii ner usuul baival uls eh oron hoishoo gedeg uzel chini elbegdorj batuul saihanbileg bayrtsogt ganbold erdenebat zoljargal ochirbat nartai chini hamt shorond bgaa shuu purevdorjoo
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Баагии (59.153.115.132)
    МАН ы хэд давраад дэндэж бн удахгүй хүний толгой авах л үлдэж Тэр Занданшатарынха толнойг аваарай
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Ган (202.126.88.191)
    Ганбат удаан байна цаг үетэйгээ зэрэгц
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 21 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 38 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 20 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 30 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 55 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top