x

Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох вэ?

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд эхний 12 азтан тодорч, ухаалаг гар утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичиг зэрэг хонжворуудын эзэн болсон бол дараагийн тохирол энэ Баасан гарагт явагдаж, ээлжит азтануудаа тодруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан харилцагчдадаа урамшуулалт аянд хэрхэн оролцох талаар мэдээллийг хүргэж байна.

  • Аяны явагдах хугацаа болон сугалаа олгох нөхцөл, хонжворын талаар?

“Витамин ₮” урамшуулалт аян нь 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгоно. 

Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудас, Ikon News сайтаар сард хоёр удаа live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба нийт 122 азтан тодорно.

  • Урамшуулалт аянд бүх төрлийн хадгаламж багтах уу?

Аянд Голомт банкны “Энгийн хугацаатай хадгаламж”, “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”, “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламж гэх мэт бүх төрлийн төгрөгийн хугацаатай хадгаламж багтах бол гадаад валютын болон хугацаагүй хадгаламж багтахгүй.

  • Сугалаатай эсэхээ, хэдэн сугалаатай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Харилцагч та https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “УРАМШУУЛАЛТ АЯН” → “ХАДГАЛАМЖ” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар баталгаажуулах код ирэх ба тухайн кодыг оруулан өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.

Хэрэв харилцагчид баталгаажуулах код ирэхгүй байгаа бол банканд бүртгэлтэй утасны дугаар нь зөв байгаа эсэхийг шалгана уу. Харин регистрийн дугаар, баталгаажуулах код илгээхэд “Таны регистрийн дугаар олдсонгүй” гэж гарвал таны нэр дээр хараахан сугалаа үүсээгүй байна гэсэн үг юм. 

  • Сугалааны дугаарын мэдээлэл хэзээ орох вэ?

Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтайгаар https://loyalty.golomtbank.com/mn/ вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл харилцагч өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.

  • Аянд оролцохын тулд заавал банкны салбарт биеэр очих шаардлагатай юу?

Урамшуулалт аянд та хадгаламж шинээр нээх, орлого нэмэх болон хадгаламжаа сунгах зэрэг үйлдлийг өөрийн биеэр банканд очиж хийхээс гадна интернэт банк, смарт банкны аппликэйшн, SocialPay зэрэг аль ч сувгаар хийх боломжтой.

Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаас авдгийн нэгэн адилаар санхүүгийн дархлаагаа хуримтлалаар дэмжин урамшуулалт хөтөлбөрт оролцоод азтан болоорой.

#СанхүүгийнДархлаагааДэмжье

Дэлгэрэнгүйг: 1800-1646

iСанал болгох
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 25 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 42 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 24 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 4 цаг 34 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 59 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top