Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр “Зээлийн хүү бууруулах хөтөлбөр бараг бэлэн болчихлоо. Удахгүй хэлэлцэгдэх байх” хэмээн жиргэжээ.
Энэ нь зээлийн хүүг бууруулахаар Монголбанкнаас боловсруулж байгаа хоёр дахь баримт бичиг юм.
Тодруулбал, 2018 онд төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран 2018-2023 онд зээлийн хүүг бууруулах стратегийг боловсруулж, баталсан. Үүнээс хойш хоёр жилийн дараа хөтөлбөр нь бэлэн болжээ.
Монголбанк болон мэргэжлийн байгууллагууд нь стратеги, төлөвлөгөө гаргаад зээлийн хүү буурдаг бол буурах хугацаа өнгөрөөд байгаа. Учир нь хоёр жилийн өмнө сүр дуулиантай зарлаж байсан юм. Гол нь ажлын хэрэгжүүлэлт байхгүй бол ямар ч сайхан стратеги, хөтөлбөр зохиогоод нэмэргүй билээ.