x

У.Хүрэлсүх, Б.Пүрэвдорж нарын нэг нь "шоронд суух" ёстой

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш хоёр өдөр өнгөрөв. Өнөөдөр УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа 2020 төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой.

Харамсалтай нь өнгөрөгч даваа гаригт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн чуулганд оролцох эрхийг хасав. Засгийн газар төсвийн тодотгол хийлгүйгээр төсвөө хэтрүүлэн хэрэглэсэн, тэр мөнгөөр /200 тэрбум төгрөг/ МАН-ын сонгуулийн компанийг санхүүжүүлсэн тухай үндэслэл бүхий шүүмжийг хэлсэн, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ хууль бус үйл ажиллагааг УИХ төсвийн тодготголоор залруулж болохгүй гэснийх нь нь төлөө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан түүнийг “Хүн гүтгэхээ боль” хэмээн зандарч, үг хэлэх эрхийг нь долоо хоногийн хугацаатай хассан билээ.

Үүнээс илүү харамсалтай зүйл нь гэвэл энэ үйл явдлаас хойш бүтэн хоёр хоног, 48 цаг өнгөрөөд байгаад УИХ дахь АН-ын бүлэг болон УИХ-д суудалтай АН-ын зүгээс гишүүнийхээ эрхийг хамгаалах, түүнийг сонгосон сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нэг ч алхам хийсэнгүй. Ядахдаа мэдэгдэл ч гаргасангүй. Намын аппарат нь дуугарсангүй. “Чөлөөндөө гарсан” хэдэн улстөрчид олон нийтийн сүлжээгээр итгэл муутайхан дуу алдаад өнгөрөв.

Уламжлал ёсоор дахиад долоо хоног өнгөрөхөд энэ сэдэв эл дол болж, олон нийтийн сүлжээнээс ч арчигдана. Монголчууд даанч мартамхай улс.

Уг нь бол улс төрийн соёл, суртахуунтай улс оронд бол төсвийн мөнгөөр сонгууль хийсэн У.Хүрэлсүх, түүнийг гүтгэсэн Б.Пүрэвдорж хоёрын аль нэг нь шоронд сууж байж асуудал дуусах ёстой. Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.

Харамсалтай нь Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн уг нь дотор “даанч худлаа даа” гэхээр нэг ч үг байсангүй. Ердөө сонгуулийн өмнө ковидоор шалтаглан иргэдэд тараасан бэлэн мөнгө, түүнийг дагаж явсан МАН-ын санал худалдалтыг л илчилсэн төдий. Тэгэхээр энэ хоёр хүний хэнийг нь шүүхийн өмнө аваачих вэ? гэдгээ УИХ шийдэх ёстой.

Хэдийгээр УИХ-ын 76 гишүүний 62 нь МАН-ынх ч гэлээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг. Гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх ёстой. Т.Аюурсайхан мэтийн захын "сармагчин" гарч ирээд алх тогшоод байж болохгүй л дээ.  Энэ явдлыг ингээд зөнгөөр нь орхиж болохгүйд асуудлын гол нь байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.83)
    37 onii uhehsediin suns bosch ireed songuulid oroltsood gomdsondoo gazar shoroog zarj buuraa sahij uldsen tduuhun heden mongolchuudiig bugdiin daranguilj hariin ulsiin bool bolgoh gj huls mungun deere tohiroo hj bnuudaa
    2020 оны 08 сарын 27 | Хариулах
  • АН ч гэсэн үүний төлөө явах ёстой. (150.129.140.10)
    Хэрвээ Б.Пүрэвдорж гишүүн худал мэдээлэл тараасан, Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн “хүн гүтгэсэн” бол түүнийхээ төлөө шүүхийн өмнө очих ёстой. Үгүй бол У.Хүрэлсүх нь төсвийнхөө хариуцлагыг үүрээд шоронд орох ёстой. Засгийн газар нь огцрох ёстой. АН ч гэсэн үүний төлөө явах ёстой.
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • zochin (202.21.124.22)
    purewdorj metii huzuugui Ebi,iin gar hul shahaanii sdaanuud odoo zailsan ni deer shuu.. 60n ter bumiin ur vndes shahaanii gulug purewdorj mongoliin ard tumnees uuchlalat guih estoi
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
    • Хишгэн
      Хуц
      2020 оны 08 сарын 20
  • Баяраа (202.9.40.131)
    Тиймээ алиа сармагчин алх цохисон Пүрэвдорж гишүүний хэлсэн үг яг байндаа тусч олонхийн дургүй айдас хоёрыг зэрэг хүргэсэн тул эрхээ хасуулав.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 15 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top