x

Засгийн газрын өр сүүлийн ТАВАН жилд 1.7 дахин өсчээ

Засгийн газрын нийт өр 2015 онд 14.4 их наяд төгрөг байсан бол 2016 онд 54.5 хувиар өсч 22.3, 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, 2015 оноос 1.7 дахин өсжээ. 

Засгийн газрын нийт өрийн 54.6 хувийг 2015 онд гадаад өр эзэлж байсан бол гадаад өрийн эзлэх хувь жил бүр нэмэгдсээр 2019 онд 85.5 хувь болсон талаар Үндэсний Статистикийн хорооны нэгтгэсэн "Эдийн засгийн аюулгүй байдал" судалгаанд дурджээ. 

График 1, Засгийн газрын нийт өр, их наяд төгрөг

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБТХ)-д анх 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

Гэвч 2015, 2016 оны хуулийн өөрчлөлтөөр мөн л өрийн хязгаарыг нэмэгдүүлэн шинэчилж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааг 60 хувь болгон, мөрдөж эхлэх хугацааг 2021 он болгож хойшлуулсан байна. 

Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа 2015 онд анх баталсан хязгаар болох 40 хувиас 1.6 дахин өндөр байсан бол 2016 онд 2.3 дахин, 2017 онд 2.0 дахин, 2018 онд 1.7 дахин, 2019 онд 1.6 дахин өндөр байжээ.

Хүснэгт 1,  Засгийн газрын өр болон ДНБ-ий харьцаа

Засгийн газрын өрийн бас нэг анхаарууштай үзүүлэлт нь эргэн төлөлт, хүүгийн төлбөрийн хэмжээ байна.

Нийт эргэн төлөлт нь 2015 онд төсвийн орлогын 46.3 хувь, ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд төсвийн орлогын 82.3 хувь, ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэж, хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Хүснэгт 2, Засгийн газрын нийт өрийн эргэн төлөлт, тэрбум төгрөг

Засгийн газрын эргэн төлөлтийн хэмжээ 2019 онд буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч 2021- 2024 онд:

  • ЗГ-ын “Мазаалай бонд” 500 сая ам.доллар,

  • “Чингис бонд” 1 тэрбум ам.доллар,

  • “Хуралдай бонд” 600 сая ам.доллар,

  • “Гэрэгэ бонд” 800 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэж эхлэх бөгөөд гадаад эдийн засгийн хямралд өртөмтгий манай улсын эдийн засагт асар их өрийн дарамт үүсгэх магадлалтай байна.

Эх сурвалж: ҮСХ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 3 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 4 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top