x

Тэрэлж орчимд иргэд, ААН-үүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн захирамжийн дагуу найман ажлын хэсэг байгуулагдан долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж байна.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны 2 дугаар хэсгийн нутаг дэвсгэр, Тэрэлж шугуйд аялал жуулчлалын чиглэлээр амралтын газрын үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар:

Тус газарт амралтын газрын үйл ажиллагаа эрхэлж байгаа 50 гаруй иргэн, байгууллага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ус, хөрсний бохирдол үүсгэн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, амрагчдын эрүүл мэндэд, гал түймрийн болон үерийн усны аюулд өртөхөд эрсдэл учруулах, цаашлаад нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр Туул, Тэрэлж голын эхийг бохирдуулж, халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг тогтоожээ.

Амралтын газар, жуулчны баазын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу амралтын газар, жуулчны баазын үндсэн шаардлага стандартыг хангаж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг.

Энэ удаагийн шалгалтаар дээрх журам болон “Амралтын газар, жуулчны баазуудад тавих ерөнхий шаардлага MNS 6043:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага” MNS 4946:2019”, “Нүхэн жорлон угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015, Камерийн иж бүрэн хэрэгсэл ерөнхий шаардлага MNS 6423:2013, “Ундны ус” MNS 900:2005, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл MNS 5566:2005 стандартууд ба Коронавирус /Ковид-19/ цар тахал тархаж байгаатай холбогдуулан гарсан холбогдох захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьжээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 10 цаг 18 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 10 цаг 53 мин Мүраками Харүкийг унших албатай юу 11 цаг 13 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 11 цаг 58 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 14 цаг 3 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 14 цаг 12 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 14 цаг 24 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 14 цаг 27 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 14 цаг 32 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 14 цаг 36 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top