Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк нэгдлээ. Монголбанкнаас зургаадугаар сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт Худалдаа хөгжлийн банканд нэгтгэсэн байна.
Тиймээс Улаанбаатар банкны харилцагчид зургаадугаар сарын 29-ний өдөр буюу энэ даваа гаригаас эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр боллоо.
Ингэснээр Худалдаа хөгжлийн банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж байна.