x

Зээлийн болон хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Монголбанктай хамтран “Инфляцын хүлээлт” түүвэр судалгааг иргэд болон ААН-үүдийн дунд явуулжээ. 

Энэ удаагиийн судалгаа нь уламжлалт асуулгаас гадна "COVID-19"-ийн халдварын цар тахал ААН-үүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл болон цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийг тодруулснаар онцлогтой болжээ. ААН-үүдийн дунд явуулсан түүвэр судалгааны гол үр дүнг танилцуулвал:

  • ААН-үүд инфляцын түвшинг тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 5.6 хувь, II улиралд 6.4 хувь байхаар тус тус хүлээж байна,
  • Харин ААН-үүдийн чанарын болон мэдрэмж (үнийн өсөлтийг мэдэрч буй байдал)-д суурилсан инфляцын хүлээлтийн хувьд 2020 оны III улирал болон 2021 оны II улиралд инфляцыг тэг хувийн орчимд буюу үнийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар хүлээж байна,

  • ААН-үүдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт давамгайлж байна,
  • ААН-үүд ирэх 3 сарын хугацаанд нийт эрэлт буурна гэж хүлээж байна,
  • ААН-үүд ажлын байр болон цалингийн түвшнийг бууруулахаар төлөвлөж байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 78 хувь нь ирэх улиралд инфляцын түвшинг зорилтот түвшин болох 8 хувиас хэтрэхгүй гэж хүлээж байна,

  • Иргэд зээлийн хүү болон хадгаламжийн хүүг ирэх 3 сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй байна,
  • Иргэдийн төгрөгт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулахад суларсан байна,
  • Иргэдийн дунд ирэх 3 сарын хугацаанд эдийн засгийн өсөлт муудна гэсэн хүлээлт давамгайлж байна.

"COVID-19"-ийн халдварын цар тахал нь өрхийн санхүүгийн байдал, иргэд (тэр дундаа бага орлоготой болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд)-ийн цалинд сөргөөр нөлөөлжээ. Иргэдэд цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийн хувьд: 

  • Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкууд "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний уялдааг хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч ажиллах, 
  • Монголбанкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хүүг бууруулж, хугацааг сунгах арга хэмжээг шат дараатай авах, хэрэгжилтийг хангах,
  • Засгийн газраас төсөвт тодотгол хийж, төсвийн сахилга батыг хангах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэргийг онцолжээ. 

“Инфляцын хүлээлт” түүвэр судалгаа Монголбанк тогтмол явуулдаг бөгөөд энэ удаа МҮХАҮТ-тай хамтран "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор Дэлхийн банкны “CAPI” системд суурилан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 23 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top