x

АХБ-аас 26 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэв

Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын нийгэм, эдийн засаг түүний дотор хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд коронавируст цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв.

“COVID-19 тархсанаас үүдэн иргэд ажлын байраа алдаж, орлого нь багасч байгаагийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ядуу, эмзэг бүлгийн хүн амд илүү сөргөөр нөлөөлнө” гэж АХБ-ны Нийгмийн салбарын Ахлах мэргэжилтэн Карин Шелциг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр “АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжих Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хүрээнд хүн амд олгох хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тэтгэмжийг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх бөгөөд нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ” хэмээв.

Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлснээрээ тархалтыг хязгаарлаж чадсан. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн эрсдэлийн түвшин өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч улмаар улс орны эдийн засагт олон сөрөг асуудал тулгарч байна. АХБ-ны тооцоолж буйгаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд олон улсын зах зээлд эрэлт буурч байгаагийн дам нөлөөнд өртөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, хэрэглээний бууралтаас үүдэх томоохон цочролуудад өртөх аж.

Хямралын өмнө Монгол Улсад ядуурлын түвшин 28.4 хувь байсан. Гэсэн хэдий ч ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр жагсах хүн амын тоо, эзлэх хувь хэмжээ хэт өндөр  хэвээр байна.

COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Санхүүжилтийн Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түр хугацаанд нэмэгдүүлэн олгож байна. Улмаар тавдугаар сарын 6-нд Засгийн газар хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээг зарласан.

Төслийн хүрээнд Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийн дагуу сар бүр олгодог тэтгэмжийн хэмжээг түр хугацаанд буюу энэ оны есдүгээр сарыг дуустал нэмэгдүүлэн олгоход шаардагдах эх үүсвэрийг санхүүжүүлнэ.  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монголын нэг сая гаруй хүүхдэд олгодог бөгөөд уг мөнгийг цахим хэлбэрээр хүлээн авагчийн данс руу шилжүүлдэг. Харин хүнсний эрхийн бичиг нь мөнгөн дэмжлэгтэй адилтгахуйц бөгөөд цахим картыг цэнэглэх байдлаар, мөн алслагдсан орон нутагт байгаа иргэдэд цаасан эрхийн бичиг олгодог. Уг эрхийн бичгээр иргэд сүү, ногоо зэрэг өргөн хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах эрхтэй байдаг.

Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрт нийт 240,500 иргэн хамрагддагаас 118,000 нь хүүхдүүд байна. Нийт хамрагдагсдын 53 хувь нь охид, эмэгтэйчүүд бөгөөд хөтөлбөр нийт 44,325 (хүн амын нэн ядуу бүлгийн 5%) өрхийн амьжиргааг дэмжиж байна.

Энэхүү төсөл нь АХБ-наас COVID-19 цар тахлын үед Монгол Улсад үзүүлж буй багц дэмжлэгийн чухал хэсэг бөгөөд уг төслөөс өмнө АХБ хэд хэдэн төрлийн багц дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд зориулсан буцалтгүй тусламж, богино болон дунд хугацааны хариу арга хэмжээг дэмжих, үүний дотор эрүүл мэндийн аюулгүй байдлыг дэмжих 40 сая ам.долларын зээлийн санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих 24 сая ам.долларын дахин хуваарилалт, мөн түүнчлэн мөчлөг сөрсөн хөгжлийн санүүжилтийг дэмжих 100 сая ам.долларын санхүүжилт зэргийг олгохоор шийдвэрлээд байна.

Төслийн нийт өртөг 270.79 сая ам.доллар бөгөөд үүний 239.39 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар хариуцна. Мөн Дэлхийн банк 5 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өргөжүүлэхэд олгоно.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт хэт ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 11 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 28 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 11 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 21 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 45 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top