x

А.Лхагвацоодол: Х.Тэмүүжин бол энэ шинэчлэлийн оройд туг шиг яваа залуу хүн

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог, Төв аймагт нэр дэвшигч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн иргэд сонгогчтой хийх уулзалт үргэлжилж байна.

Түүний Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодол “Горьдлого хамгийн сүүлд үхдэг гэдэг үнэн юм байна. Ардчиллын цэнхэр туг анх намирсан цагаас дэмжиж ирсэн тэтгэвэртээ гарсан ахмад байна. Өнгөрсөн хугацаанд бид олон шударга хүнийг сонголоо. Гэвч нийгэм маань шударга болсонгүй. Улс орныг сайн хүнээр биш, сайн хуулиар засагладаг юм байна. Хуулийн шударга ёсны төлөө төрсөн ийм сайн хуульч нутгаас маань нэр дэвшиж байгаад баяртай байна” хэмээн угтав.

Нэр дэвшигчтэй хийсэн уулзалтын дараа Алтанбулаг сумын иргэн, ахмад багш А.Лхагвацоодолтой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын найм дах удаагийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд залуучуудын хүч нөлөө чухал, өөрчлөлт хийх цаг болжээ гэж олон хүн ярьж байна. Багш таны бодол?

-Залуучууд заавал сонгох эрхээ эдэлж, очих хэрэгтэй. Таны сонголтоор дамжиж таны амьдралд өөрчлөлт орно. Одоо байгаа энэ амьдрал бидэнд, та бүхэнд хангалттай биш байна. 30 жилийн өмнө биднээс хоцрогдсон байсан улс орон одоо биднээс илүү хөгжсөн байна. Бидний оюун ухаан, шүүлтүүрээр улс орныг удирдах хүмүүс сонгогддог учир бид сонгуульдаа хариуцлагатай хандах ёстой.

Ялангуяа манай үеийнхэн нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд “Аль намынх вэ?” гэж асуудаг. Одоо үүнийгээ өөрчлөхгүй бол болохгүй. Аль сургууль төгссөн, ямар эрдэм, боловсрол эзэмшсэн, юу хийдэг, чаддаг гэдгийг нь харах хэрэгтэй. Дан ганц намаар талцах нь хуучинсаг үзэл. Одоо хүнийг асуухдаа ямар чадвар, боловсролтой гэдгийг харах хэрэгтэй болчихоод байна. Цаг үе үүнийг шаардаж байна.

Х.Тэмүүжин сайд өмнө нь сайн хуулиуд санаачилж, хийж байсан. Тэр хуулиуд нь зарим нэг албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн эрх ашигт нь хохирол учруулж байсан учраас гүжир гүтгэлгүүдэд орж байсан. Тэр гүтгэлгээ олон нийтэд хоногшуулах гэж маш их хичээсэн. Тэгэх тусам би энэ хүнийг харж, дэмжиж явдаг. Үнэхээр хуулийн зөв бодлого, шударга ёсны төлөө төрсөн хүн. Нутгийн иргэддээ хандаж “Хуульч Тэмүүжинг дэмжээрэй” гэж хэлэх байна.

-Та өөрөө хуучин, шинэ хоёр нийгмийн үед амьдарсан хүн байна. Хуучин үе болон одоо үеийн хууль гэж юу болох талаар бодлоо хуваалцвал?

-Хуучин тогтолцооны үед тийм ч олох хууль байгаагүй. Мэдээж Үндсэн хууль байсан. Гэхдээ нийгмийн бүх харилцааг зохицуулсан, төрөлжсөн хуулиуд байгаагүй. "Танайх энэ жил Хүүшийн өвөлжөөнд өвөлж" гэвэл түүнийг л дагадаг, захиргаадалтаар ажил явдаг байсан үе. Багийн дарга, баригадын даргын үг хууль. Хуульд биш, даргад захирагддаг нийгэм байлаа. Энэ арга барил чинь одоогийн бидний амьдарч байгаа шинэ нийгэм, шинэ тогтолцоонд зохицож өгөхгүй байна. Даргад эрх мэдэл өгчихөөр дарга хандивын зүйлийг хувьдаа авна, концесс авна, төсөл авна, дарга тендерт ялна. Ийм зүйлийг бид хүлээн зөвшөөрөөд сууж болохгүй. Хүн төрөлхтөний жам ёсны хөгжил ч ийм зүйл байж болохгүй гэдгийг харуулж байна.

Би энд нүүж ирээд мойлны мод тарих газар хөөцөлдөөд авч чадахгүй байхад надаас хойно гурван жилийн дараа ирсэн дарга газар авч байна. Тэгэхээр надад сайхан амьдрах боломж бага, дарга бид хоёрын боломж тэнгэр газар шиг өөр байна. Эрх мэдэлтэн, жирийн иргэний хооронд ийм их ялгаа байна шүү дээ. Хэрвээ бид нутаг орноо, амьдарч байгаа газраа хөгжүүлье гэвэл бүх хүнд ижил боломж байх ёстой. Иргэд бид үүнээс өөр юуг хүсэх билээ. Боломж хүн бүрт нээлттэй байдаг, боломжоо ашиглаж чадахгүй бол дараагийн чаддаг хүнд нь өгөөд явдаг байх хэрэгтэй. Бусдад хохирол учруулсан бол төлүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг бид шударга ёс гээд байгаа юм.

-Нэр дэвшигч Тэмүүжин “Төв нутаг хөгжлийн төв цэг болох ёстой” гэж ярьж байна. Энэ боломжтой юу?

-Төв аймаг Улаанбаатар хоттой эдийн засгийн хувьд хамгийн ойр аймаг. Хотын хэт их механик бөөгнөрлийг манай Төв аймаг руу шилжүүлэх боломжтой. Манай аймагт зөвхөн мал аж ахуй, газар тариалан төдийгүй үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой. Яагаад гэвэл зах зээлдээ ойр, зам харилцаа сайтай. Ганцхан үүнийг зохион байгуулдаг, зангиддаг төрийн бодлого л өнгөрсөн 30 жил дутагдаж ирлээ.

-Энэ удаагийн сонгуулийн талаарх таны бодол?

-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон нэрвшигч нэр дэвшсэн гэж байна. Ард түмэн тэднийг юу гэж ярьж байна гэхээр “Өө яасан шуналтай хог вэ” л гэж байна. УИХ-д нэгэнт сонгогдчихвол тэнд нь хүссэнээрээ авч идэх үнэгүй юм байгаа юм шиг бодол хүмүүст төлөвшсөн байна. Дээрээ ч тэр, доороо ч тэр. Энэ бол өнгөрсөн хугацаанд манай улстөрчдийн тарьсан буруу үйл ажиллагааны үр дүн юм. Мэдээж улс орноо засья, залруулъя гэсэн хүн байгаа. Гэхдээ тэд нь цөөн байна шүү дээ.

Яагаад гэвэл төрд одоо 160 гаруй үйлдвэр, маш их газар байна. Төр нь маш баян, иргэн ядуу байна. Зөвхөн татвараар ажилладаг ядуу төр байвал хэн ч тийшээ ингэж үхэн хатан зүтгэхгүй. Төр баян байгаа учраас тэнд идэж уух, албан тушаалаа ашиглах боломж нээлттэй байна. Тэгээд л ийм олон хүн төр лүү дайрч байх шиг. Тэнд байгаа улсын гэх өмчийг булаалдсан хүмүүс нэгнээ яаж харлуулж байна.

-Тэгвэл Х.Тэмүүжин нэр дэвшигчийг та хэр сайн мэдэх вэ?

-Үзэл бодол, итгэл үнэмшлийг нь дэмждэг. Түүний хэлээд байгаа хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх ёстой. Энэ шинэчлэлийн оройд нь туг шиг яваа ганц залуу. Тиймээс би дэмждэг. Түүний намхан байна уу, өндөр байна уу, гүтгэсэн байна уу, харлуулсан байна уу надад хамаагүй. Энэ хүний толгойд байгаа мэдлэг, итгэл үнэмшил надад, Монголд хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 35 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top