x

А.Баярмагнай: Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нагац ах, түүхийн ухааны доктор, СГЗ А.Баярмагнай гуайтай ярицлаа.

-Сайн байна уу, сайхан зусч байна уу, Та? Нагац ахын хувиар Х.Тэмүүжин нэр дэвшигчийн удам судар, аав ээжийн тухай үүх түүхийг нь хуучилна уу?

-Сайхаан, та нар сайхан зусч байна уу? Энэ сонгуульд нэр дэвшээд байгаа Тэмүүжин бид нар садан төрлийн улс. Тэмүүжин миний төрсөн дүүгийн том хүү. Би Тэмүүжингийн нагац ах нь, Тэмүүжин миний зээ дүү. Аав, ээжийнх нь дөрвөн талын удам судрыг хөөхөөр Төв халхын дөрвөн аймгаас хаашаа ч гардаггүй. Хишигдэлгэр Төв аймагт 10 жилээ төгссөн, Анагаах төгссөн. Өвөрхангай, Төв аймагт, сүүлдээ ЭМЯ, Эм  хангамжийн газарт ажилласан. Багад нь нас барчихсан юмаа, хөөрхий.

Хишигдэмбэрэлийн эцэг нь Мөнх-Очир гуай гэж, Төв аймагт насаараа прокурор хийсэн хүн. Миний багад цагдаагийн ахмад хувцастай энэ тэр явдаг байлаа. Саявтархан 80 нэлээд гараад бурхан болсон.

Мөнх-Очир гуайн эцэг нь Лувсанцэрэн гуай Төв аймгийн Лүнгийн хүн. Лувсанцэрэн гуайн эцэг нь Бат-Өлзий, Бат-Өлзий гуайн эцэг нь Хойлог гэж хүн байсан. Хойлог, Бат-Өлзий, Лувсанцэрэн, Мөнх-Өчир, Хишигдэмбэрэл, Тэмүүжин гээд зургаан үе...

Тэмүүжингийн аавийн ээж нь Лэгзмаа гуай. Аймагт насаараа бага эмч хийсэн. Жаргалант, Лүн сумдад ажиллаж байсан. Лэгзмаа гуайн эцэг Дагдан Дагдан гуай Ардын хувьсгалын партизан хүн. Хиагтыг чөлөөлсөн 400 морьт цэргийн нэг. Тужийн нарсанд тулалдаж шархадсан. Хийгтаас зугтсан гаминг радын журамт цэргийн нэг анги Тужийн нарсанд угтаж байлдсан, тэр дотор явсан юм гэнэ лээ.

-Та Тэмүүжин нэр дэвшигчийн ээжийнх нь төрсөн ах байх аа?

-Тэмүүжингийн ээж нь миний төрсөн дүү. Даариймаа миний хамгийн бага дүү. Би 4-5-тай байсан юм болов уу. Тэмүүжингийн ээжийг төрж байсныг би муухан мэддэг юм. Улхын булан гэдэг газарт төрсөн. Аравдугаар ангиа төгсөөд Хүн эмнэлгийн техникум төгсч аймагт бага эмч хийсэн. Бидний эцэг Бор-Өндөрийн “дууч” Адьяа гэж хүн байсан. Өндөрширээт, Алтанбулаг хавиар андахгүй мэднэ дээ. Улхын буланд нутаглаж байсан хүн. Манай Ажаа /Адьяа/ эхээс 12-улаа. Сэрээтэр тайж гэдэг хүний хүүхдүүд. Сэрээтэр тайжийн эцэг нь Дорги тайж гэж хүн байсан юм гэнэ лээ. Хоёр Өнжүүлийн уулын хооронд нөмөр сайтай том хадан цохио бий. Доргийн цохио гэдэг.

-Зээ дүүгийнхээ бага, идэр насны тухай дурсахгүй юу?

-Хавар хонь хургалах цагаас хурга ишигтэй хөөцөлдөөд, хонь хариулж, хурдны морь унаж өссөн. Хөдөөний хүүхэд яагаад чийрэг байдаг юм гэхээр багаасаа морь унадаг. Хурдан морь унаад давхихаар ядахдаа амьсгаа нь задарчихсан байдаг. Ноцолдох барилдах тал дээр бол хотын хүүхдийг дагуулахааргүй. Тэмүүжинг морь унаж байхад би морийг нь уяж байсан юм даа. Миний морь уях гэж юу байх вэ. Манай эцэг хэвтрийн дэглэмтэй арав гаруй жил болсон юмаа. Тэр хооронд би зун болгон гарч, морио барьж уядаг, Тэмүүжин ах, дүү нартайгаа унадаг байлаа.  

Морины ажлаас хамгийн хүнд хүчрийг нь манай Тэмүүжин хийнэ. Хурдан морь сунгах, тарлах чинь хамгийн хиймортой сайхан ажил. Хамгийн хүнд хүчир ажил нь морь тойруулах. Морьтой ч тойруулна, явган ч тойруулна. Манай Тэмүүжин хэцүү ажлыг мятрашгүй хийсэн хүн. Хурдан морь унаж Айдсын даваа ч давж үзсэн. Хөдөөний хүүхэд хотын хүүхдээс ялгаатай нь бие чийрэг, уур уцаар багатай, арай уужуу тайвуу зан төрхтэй байдаг. Тийм л хэмжээний гэж бодож явдаг даа.

-Өвөөгийнхөө тухай их ярьдаг юм билээ?

-Манай Ажаагийн дэргэд их суусан хүн. Тав, зургадугаар ангид байхаасаа эхлээд. Хэвтэрт орчихсон хүн юу эсийг ярих вэ. Бага залуудаа Ганданд шавилж байсан. Гэлэгваагийн ном нэлээд үзсэн гэдэг юм. Тэр тухайгаа Тэмүүжинтэй нэлээд ярилцсан байдаг. Сэтгэлгээний загвар, модуль гэж ярьдаг. Тэрэнд манай Ажаа бас жаахан халдсан, орсон шиг санагддаг.

-Х.Тэмүүжиний эхлүүлсэн хуулийн шинэчлэлийн талаар та юу бодож явдаг вэ? Яагаад зогссон юм бол?

 -Үндсэн хуулиа хоёр ч удаа шинэчиллээ. Сайжруулаад л байна гэсэн үг. Гэтэл Үндсэн хууль дээрээ суурилсан бусад хуулиудаа олигтой шинэчилж чадахгүй байна. Гэмт хэргийн хууль, Зөрчлийн хуулийг батлуулсан. Тахарын албыг бий болгож, гэрч хохирогчийг хамгаалсан. УИХ-аар баталсных нь дараа дараачийн сайд нь татаж аваад, Тэмүүжингийн хийсэн шинэчлэл, юмнууд байхгүй болоод нөгөө ордныхон, албан тушаалтныг хамгаалсан юм руу орчихсон шүү дээ. Хөөн хэлэлцэх хугацааг нь өөрчлөөд, ард түмний талд биш албан тушаалтны, цагаан захтны талд л болчихоод байгаа.

Тэмүүжингийн хуулийн шинэчлэлийн зорилго нь ард түмний эрх ашиг. Хуучин хуулиуд нь төрийг, тогтолцоогоо хамгаалдаг. Тэр хоёрын дундаас зөрчил гарч байгаа юм л даа. Би мэргэжлийн хүн биш. Үүнээс цааших нарийн ширийнийг нь мэргэжлийн хүмүүс, үзэл бодол нэгтэй хүмүүс нь ойлгуулаад, дэмжээд аваад явна л даа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 8 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 25 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 42 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top