x

М.Амартүвшин: СУИС элсэлт болон мэргэжлийн ур чадварын шалгалтаа цахимаар авна

Монгол орны өнцөг булан бүрт соёлын үрийг тарьж, үндэсний өв соёлоо өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөгжлийг түүчээлэх мэргэжлийн уран бүтээлчдийг  бэлтгэдэг цор ганцхан сургууль бол СУИС.  “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан улс орны хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон энэ  үед элсэгчдээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тус сургууль элсэлтээ хэрхэн зохион байгуулах талаар СУИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга М.Амартүвшинтэй ярилцлаа.

 

-Дэлхийн олон оронд “COVID-19” халдвар тархаад буй энэ үед аль ч улс орны  боловсролын салбар хүндхэн сорилттой тулгараад байна. СУИС-ийн хувьд, энэ цаг үед ямар зохион байгуулалттай, яаж ажилласан бэ?

-СУИС “COVID-19” гарсантай холбогдуулан Засгийн газар,  УОК-оос гаргасан тушаал шийдвэр, дүрэм журмын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулсан. Өнгөрсөн хугацаанд манай бакалаврын түвшинд суралцаж байсан  2200 гаруй оюутан энэ хавар суралцах байснаас 97 орчим хувь нь хичээлээ сонгон суралцсан байна. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан  бид ахисан түвшний сургалтаа гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бакалаврын болон ахисан түвшний сургалтаа цахим хэлбэрээр явуулаад, одоо хичээлүүд үндсэндээ хаагдаж байна.

-Цар тахал гарсан нь аль ч салбарт  гэнэтийн зүйл байлаа. Цахимаар хичээллэхэд хүндрэлтэй зүйл гарч байв уу?

-“COVID-19”  дэлхий нийтэд эрчимтэй тархсан энэ үед СУИС, урлагийн сургууль гэдэг утгаараа  хүндрэл бэрхшээлтэй зүйл багагүй гарч байлаа. Хэдийгээр бид цахим сургалтад шилжсэн ч  зарим мэргэжлийн хөтөлбөрийн хувьд асуудалтай тулгарч байлаа. Гэхдээ СУИС-ийн хувьд, 2013 оноос дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгдэж буй цахим сургалтын “Moodle” системийг амжилттай нэвтрүүлээд, зарим мэргэжлийн хөтөлбөрүүд, номын сангаа  цахим системд байршуулаад явж байсан учраас бидэнд бас харьцангуй туршлага байсан.  Үүн дээрээ тулгуурлан бид цахим сургалтын системдээ шинэ программ худалдан авч, сургалтын орчиндоо  платформ үүсгэж ажилласан. Энэ цахим хичээлийн санд бүх багш нар маань хичээлүүдээ байршуулаад, цахимжуулсан. Энэ сургалтын систем рүү оюутнууд маань өөрсдийн нэвтрэх нууц үг, кодоо хийж ороод, сонгосон хичээлүүдээ цахимаар судлаад, суралцаад явсан. Мөн бид энэ цахим системээс гадна дэлхий нийтэд, боловсролын салбарт өргөн хэрэглэгддэг цахим сургалтын системийн хамгийн сүүлийн үеийн аргууд болох  фэйсбүүк, “Google education”, “Google classroom” зэрэг цахим сургалтын аргуудыг хамтад нь идэвхжүүлж, оюутнуудтайгаа байнгын харилцаатай, эргэх холбоотой хамтарч ажилласан. Ялангуяа, манайд мэргэжлийн ур чадвар их шаарддаг, бага бүлгийн хичээл, лабораторийн хичээл, ганцаарчилсан хичээлүүд дээр сошиал орчинд оюутнуудаа баг болгох, групп болгон ажиллах, лайв хэлбэрээр холбогдож, дадлагын хичээлүүдээ явуулах, оюутнуудыхаа идэвхийг нэмэгдүүлэх, амьд харилцаатай байх гээд байнгын эргэх холбоотой ажилласан. Өнөөдөр манай сургуулийн цахим сургалтын үр дүн харьцангуй сайн гарч байна.

-Өмнө нь манай дээд боловсролын салбарт цахим хичээл орж байсан ч энэ удаагийнх шиг нийтийг хамарсан хэмжээнд орж байсангүй. Тэр утгаараа цахим сургалт аль ч их, дээд сургуулийн хувьд  сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлж байна. Танай сургуулийн хувьд, багш, оюутнуудын идэвх, оролцоо хэр байв?

-Бид цахим сургалтынхаа явцад багш, оюутнуудынхаа хичээлийн идэвх оролцоо, ирц, үр дүн зэрэгт хяналт тавьж ажилласан. Мэдээж, харилцан адилгүй үнэлгээ гарч байгаа ч цахим хичээл бэлтгэх арга технологи, цахим хичээлд ашигласан сүүлийн үеийн программ хангамж, цахим хичээлийн агуулга, чанар гээд олон үзүүлэлтээр дүгнэхэд жишиг болох цахим хичээл олон байна. Оюутнуудын хувьд, хот хөдөөд тархсан байгаа учраас интернэт орчин, дата хэрэг болох, зарим оюутанд ухаалаг утасны хүчин чадал зэргээс шалтгаалсан олон асуудал тулгарч байсан. Гэсэн ч энэ бүхэнд манай боловсролын салбар,  багш оюутнууд маань бэлэн биш байсан учраас гэнэтийн хүндрэл бэрхшээлүүд багагүй гарч байсан. Харин Монгол Улсын Засгийн газраас болон БСШУСЯ-наас, СУИС гэлтгүй дээд боловсролын салбарт тулгамдаж буй энэ бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор оюутнуудын цахим сургалтыг дэмжиж, цахим хичээлийн датаг хөнгөлөх арга хэмжээ авсан нь цахим сургалтын үйл ажиллагаанд ихээхэн тус дэм болсон. Оюутнуудын хичээл хамрагдалтыг дүгнэж үзэхэд, 95 хувь нь бүрэн хамрагдсан байна. Үүний 60 гаруй хувь нь хичээлийн даалгавар авах, шалгуулах гээд байнгын идэвхтэй, эргэх холбоотой ажилласан байна. Мөн тухайн өдөртөө хичээлээ үзэж амжаагүй ч байгаа орчин нөхцлөөсөө шалтгаалан цахим хичээлээ эргэж нөхөж үзэх, бөөнөөр нь үзэх, даалгавраа эргэж шалгуулах явдал орон нутгийн элсэгчдэд түгээмэл ажиглагдаж байлаа. Энэ нь ялангуяа, алслагдсан аймаг сумдад, хөдөө орон нутагт байгаа оюутнуудад илүү түлхүү анзаарагдаж байсан. Мөн СУИС-ийн зүгээс бүх оюутнууд руу холбогдож, цахим хичээлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зөвлөгөө өгч ажилласан.

-Цахим сургалтыг чанартай явуулахад интернэт технологийн үзүүлэлт, багш нарын компьютер техникийн мэдлэг гээд олон хүчин зүйл чухал нөлөөтэй. СУИС-ийг багш, оюутнуудынхаа дунд цахим сургалтыг чанаржуулах зорилготой сонирхолтой уралдаан зарласан гэж сонссон. Энэ мэдээллээсээ хуваалцаач?

-Манай сургуулийн хувьд, цахим сургалтад шилжсэнийхээ дараа оюутнуудынхаа цахим хичээлийн идэвхийг сэргээх зорилготой “Утаснаасаа уралдъя” гэсэн нэг, хоёр удаагийн уралдааныг  зарласан. Уг уралдаанд оюутнууд маань хичээлд оролцсон байдал, хичээлийн хамрагдалт, мэргэжлийн ур чадвар болон сурсан мэдсэн зүйлээ бусдад таниулах зэргээр өөр хоорондоо өрсөлдөж оролцсон. Энэ нь цаанаа  сошиал орчинд эерэг энерги, сайхан зүйл түгээх бас нэгэн шинэлэг ажил болж чадсан. Мөн багш нарынхаа дунд цахим хичээлийн агуулга, чанарыг сайжруулах зорилготой “Шилдэг цахим хичээл” шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Хөл хорионы дэглэм зарласан энэ цаг үед багш нар маань өөрсдийн байршуулсан цахим хичээлийн чанар, агуулгаар өрсөлдсөн. Энэ уралдааныг нэгж хичээл, багц хичээл гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, шилдэг багш нараа тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр шагнаж урамшуулсан. Энэ нь нэг талаараа энэ хүнд хэцүү цаг үед багш нарынхаа идэвх оролцоог дэмжиж ажиллаж буй хэлбэр юм. Уралдаанд оролцож буй бүтээлүүдээс харахад манай багш нар маш их судалгаа хийсэн нь харагдаж байна. Мөн олон шинэ зүйл сэдэж, санаачилсан байна. Өмнө нь урлагийн сургуульд тохирохгүй гэж ярьж байсан зүйлсийг хүртэл яаж тохируулах вэ, яаж зохицуулах вэ гээд олон хувилбарыг туршиж, санаачилсан байна. Тиймээс  цахим сургалтын үр дүнд манай сургуулийн багш нар ам сайтай байна. Цаашид ч цахим сургалтын харьцааг 70:30 бус 50:50 байхаар зохицуулаад явах нь зөв гэж ярьж байна.

-Урлагийн сургууль гэдэг утгаараа бусад их, дээд сургуультай харьцуулахад онцлох зүйлс ихтэй. Мэргэжлийн сурах бичгүүд, гарын авлага материалууд цахимд хэр байршсан бэ?

- Манай сургуулийн цахим номын санд ОХУ-ын номын сангийн цахим бүтээлүүд цахимаар шууд холбогдсон байдаг. Эндээс ОХУ-ын дижитал санд хадгалагдсан диссертацийн бүтээлүүд, хөгжмийн бүтээлүүд, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон арван эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншиж танилцах боломжтой. Мөн СУИС-аас гаргасан сурах бичгүүдийг тодорхой хэмжээгээр цахимд байршуулсан. Харин цар тахлын үед цахим номын санд мэргэжлийн урлагийн зохиол бүтээлүүдийг байршуулахад оюуны өмчийн асуудал ихээр хөндөгдөж байлаа. Шинээр гарч буй ном, судалгааны бүтээлүүдийг цахим санд, оюутанд зориулан байршуулж болох уу, үгүй юу гэх зэргээр зарим зүйлд зохицуулалт хийх шаардлага тулгарч байлаа. Тиймээс цаашид энэ асуудлыг бас аль аль талдаа анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Мөн сурах бичгүүдийн тоог нэмэх шаардлагатай байна. Энэ бүх асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг тал дээр манай зарим сургуулиуд баг болоод хамтарч ажиллаж байгаа. 

-СУИС энэ жил түүхт ойгоо угтаж байгаа.  Цар тахлын улмаас цуцлагдсан, хойшилсон арга хэмжээ олон байсан уу?

-Мэдээж, урлагийн сургууль гэдэг утгаараа олон арга хэмжээ хойшлогдож, зарим нь цуцлагдсан.  Ялангуяа, дуулж бүжиглэх, жүжиглэх урлагийн тоглолтууд бүгд цуцлагдсан. Харин зураг урлал, дизайн технологийн уран бүтээлийн төрлүүд хэвийн үргэлжилж байлаа. Мөн СУИС-аас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Анкара урлаг соёлын гудамжны баяр” фестивалийг Нийслэлийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг байсан. Энэ ажил цуцлагдсан. Дээрээс нь олон диплом, курсийн жүжгүүд, төрөл бүрийн уран бүтээлийн тайлан тоглолтууд, багш оюутнуудын хамтарсан тайлангууд бас өнжсөн. Энэ жилийн хувьд бид танхимын сургалт түр хугацаагаар завсарлаж, зайны сургалтад шилжсэнтэй холбогдуулан цаасан дээр сууж хийх ажлууд, судалгааны бүтээлүүд, сурах бичиг, гарын авлага, түүхийн судалгааны бүтээлүүд дээр илүү их цаг гаргаж, анхаарч ажилласан.

- СУИС-ийн хувьд,  дуу хөгжим, театр урлагийн сургууль гээд ихэнх хөтөлбөрийн элсэлт нь мэргэжлийн ур чадвар шаарддаг.   Тиймээс энэ жил элсэлтийн шалгалтаа яаж зохион байгуулах вэ?

-Манай сургууль жил бүр элсэгчдээ цахим системээр бүртгэдэг. Энэ жилийн хувьд мөн адил цахимаар бүртгэнэ. Харин ур чадвар шаардсан мэргэжлийн хөтөлбөрт элссэн тохиолдолд тусгай өдөр товлон ур чадварын шалгалтуудаа нэгдсэн байдлаар зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд бид хөл хорионы дэглэмтэй холбогдуулан энэ шалгалтаа мөн ялгаагүй цахим хэлбэрээр авахаар төлөвлөж байна.   Элсэлтийн цахим бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн, долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Харин элсэгчид, ур чадварын шалгалтад оролцохдоо тухайн элсэгч олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцсон бичлэг, амжилт үзүүлсэн байдал зэргийг видео бичлэг хэлбэрээр илгээх зэргээр онлайн хэлбэрийн платформ үүсгээд, хүлээж авахаар зохицуулж байна. Элсэгчид өөрсдийн бичлэг, видео зэргийг хэрхэн байршуулах вэ, ямар шаардлага шалгуур хангасан байх талаар нарийн зөвлөмжүүдийг гаргасан байгаа. Тиймээс хэрэгтэй мэдээллээ СУИС-ийн цахим хуудасны “Элсэлт” цэснээс авах боломжтой. Мөн хөл хорионы дэглэм цуцлагдсны дараа бид тухайн элсэгчид рүү бид холбоо барьж, ур чадварын шалгалтуудыг биечилсэн байдлаар авна.

 Манай сургуулийн 26 мэргэжлийн хөтөлбөрийн дийлэнх нь буюу 20 нь ур чадварын шалгалт шаарддаг. Тиймээс хөл хорионы дэглэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бид бас тодорхой шийдвэр, зохицуулалтыг хийгээд явна.  Үлдсэн зургаан хөтөлбөрт элсэгчид ЭЕШ-ын босго оноогоороо элсэж орно. Босго оноо БСШУСЯ-наас тогтоосон жишиг оноо 480-аас эхэлнэ.

-Ирэх хичээлийн жилд хэдэн оюутан элсүүлэх вэ. Оюутны хяналтын тоо батлагдсан уу?

-СУИС-ийн оюутны хяналтын тоог Удирдах зөвлөлөөр эцэслэн шийдвэрлэдэг. Ер нь бол урьдчилсан тооцоогоор 620 оюутан элсүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. СУИС бол олон оюутан авахыг чухалчилдаггүй. Соёл урлагийн мэргэжилтэн гэдэг авьяас, ур чадвар дээр тулгуурладаг учраас аль болох чанартай, авьяастай цөөхөн элсэгчийг элсүүлнэ гэсэн бодлого барьдаг. Тиймээс тусгай шаардлага шалгуурынхаа дагуу тооноос илүү чанарт анхаарч, чанартай цөөхөн оюутан элсүүлнэ.  

-Төгсөлтийн шалгалтууд ихэнх нь цахимаар явагдсан байх. СУИС-ийг энэ жил хэдэн оюутан төгсөж байна вэ?

-СУИС-ийн хувьд энэ жил 520 оюутан төгсөж байна. Төгсөлтийн шалгалтууд цахим хэлбэрээр зохион байгуулагдаад дуусч байна. Манай сургуулийн төгсөлтийн шалгалт бүтэн жилийн хугацаанд үргэлжилдэг учраас хавраас хойш шалгалтууд үргэлжилсээр, тест болон амаар авдаг шалгалтууд бүгд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан. Үзүүлэх тоглолттой, мэргэжлийн урлагийн хөтөлбөрийн шалгалтууд өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан учраас харьцангуй хүндрэл багатай байна. Мөн сургууль тус бүр өөрийн гэсэн онцлогтой учраас бид хөл хорионы дэглэмтэй холбогдуулан СУИС-ийн салбар зургаан сургуульд тус бүрт тохирсон журмыг гарган мөрдүүлж ажилласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.10 ЛХАГВА № 113 (6338)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 8 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 42 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top