x

Д.Буянзаяа: Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс хохирч байна

ГЭР БҮЛЭЭС ТӨР ОРШИН ТОГТНОДОГ

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эцэг эх, асран хамгаалагч нь үр  хүүхдээ, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Харин гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалдаг. Учир нь гэр бүлээс үүдэлтэйгээр төр өөрөө бий болж оршин тогтнож байдаг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар судалгааны ажил хийхдээ нэг зүйлийг анзаарсан. Энэ нь бид насанд хүрсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах тал дээр ажиллаж иржээ. Гэтэл насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн аюулгүй байдлыг орхигдуулсан. Тухайлбал, хүүхдийн түгээмэл тохиолддог ослуудыг авч үзвэл сандал, ширээ, ор гэсэн гэр ахуйн бага хэмжээтэй эд зүйлсээс унах, онгоцтой усанд живэх, халуун усанд түлэгдэх, тогонд цохиулах, цамцны товч, хадаас, зай, ээмэг залгих  зэрэг нийтлэг ахуйн шинж чанартай осолд өртдөг. Мөн гадна орчны аюул болох хүүхдийн тоглоомын талбай, барилга, үйлдвэр үйлчилгээ, усан сан цөөрөм, зам талбай тээврийн хэрэгслээс шалтгаалсан буюу томчууд хүүхдийн талаарх аюулгүй байдлыг хангаагүйгээс олон хүүхэд хохирч байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг  хангах ёстойг хүүхэдтэй холбоотой гарч байгаа энэ ослууд бидэнд сануулж байна.

Тухайлбал, сүүлийн үед гарсан ослын хувьд хүүхдүүд тоглож болзошгүй газар зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байсан компани тухайн үед ажлаа хэрхэн хийх талаар бодож байсан болохоос ямар эрсдэл бий болохыг тооцоолоогүй хашлага хаалт, хамгаалах зүйлс хийгээгүй, аюулгүй  ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг тавиагүй, хүүхдүүд орохоос сэрэмжлүүлээгүйгээс дөрвөн хүүхдийн амь нас эрсэдсэн харамсмаар зүйл болсон. Энэ нь хүүхдэд зориулсан тэмдэг тэмдэглэгээ болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай болсныг Монгол Улсын хэмжээнд санууллаа гэж үзэж байна. Түүнээс гадна осол болохоос өмнө очиж ажилласан эрх бүхий албан хаагчид энд ямар эрсдэл бий болохыг бодох ёстой байсан. Үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага нь хангалттай арга хэмжээг авч чадаагүй. Бүгд насанд хүрсэн хүмүүсийн зүгээс харсан. Тодруулбал, насанд хүрсэн хүн энэ тогтоол усанд ойртохгүй гэж бодсон. Харин хүүхэд тэрийг мэдэхгүй. Учир нь хүүхдийн нүдэнд юу харагддаг вэ гэхээр дүрсэн тэмдэглэгээ буюу хүүхдийн зураг дүрслэлүүд харагддаг. Хүүхэд ойртож болохгүйг анхааруулсан зургаар ойлгомжтой тэмдэглэгээ тавих, улаан тууз татах, орчныг хянах хяналтын ажилтан /хамгаалагч/, камер суурилуулсан байсан  бол тэд ойртохгүй  байх байсан. Мөн манай улс хүүхдийн эрхийн Олон улсын конвенцид нэгдэн орсонтой холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудтай. Үүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын агентлаг, газар хэлтсүүд, төрийн байгууллагууд байдаг. Ихэнх нь эрх ашиг зөрчигдөх магадлалтай болон хараа хяналтад байдаг хүүхдүүдэд хүрч ажилладаг.

 

ХҮҮХДЭД УЧРАХ АЮУЛЫГ ТОДОРХОЙЛСОНЫ ДАРАА ТОГЛООМЫН ТАЛБАЙГАА БАРИХ ХЭРЭГТЭЙ

Блиц:

Боловсрол

♦ 2005-2009 он: “Шихихутуг” ХЗДС-ийг Бизнес-Эрхзүйч мэргэжлээр бакалавр

♦ 2010-2012 он: “Засгийн газрын харьяа удирдлагын академи”-ийг Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх зэрэгтэй

♦ 2016-2018 он: “Засгийн газрын харьяа Удирдлагын академи”-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистр

♦ КОША болон Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны ХАБЭА-н сургагч багш

Туршлага

♦ 2009-2011 он: “Эрдэнэ” хууль зүйн товчоонд хуулийн зөвлөхөөр ажилласан.

♦ 2011-2013 он: Хөдөлмөр хамгаалал, сургалт мэдээллийн “Чөлөөлт нүүдэл” академи, хуулийн зөвлөх, ХАБЭА-н багшаар ажилласан.

♦ “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” ТББ, хуулийн зөвлөх, багшаар ажилласан.

♦ 2014-2017 он: “Эрхэс Сувд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал /ХАБЭА-н сургалт, мэргэжлийн сургалт, Бизнесийн зөвлөх үйлчилгээ/.

♦ 2017 оноос  Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна.

♦ Одоо өмгөөллийн “SKY LAWYER” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 

-Их олон зүйл байна. Тухайлбал, гэр дотор болон гаднах шат, явган хүний зам, сараалжин төмөр, байшингийн булан тохой, өндөр хүчдэл, галын эх үүсвэрүүд, машин зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн эргэн тойронд тавигдах ёстой хүүхдийн аюулгүй байдал талаас шаардлагыг хангаж  чадахгүй байна. Судлаач хүний хувьд насанд хүрсэн хүмүүс хүүхдээ автомашиндаа авч явж байгаа тохиолдолд тэднийг яаж зорчуулах, усан сан, цөөрөм, гол устай газар руу авч явж байгаа бол аюулгүй байдлыг нь хэрхэн хангах, хаашаа явж байгаа вэ гэдгээ урьдчилан тооцоолох асуудал бий болж байна гэж үзэж байна. Цаашид үүнтэй холбогдуулаад зайлшгүй нэгдсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхгүйгээр хүүхдийн тоглоомын талбай бариад нэмэргүй. Хэн дуртай нь хүүхдийн тоглоомын талбай байгуулчихаж байна. Гэхдээ хүүхдэд ямар аюул учрах вэ гэдгийг урьдчилан харж эрсдэлийг бүрэн тооцоолж чаддаггүй. Тиймээс эхлээд учирч болох аюулыг тодорхойлоод эрсдэлийн үнэлгээ хийсний  дараа авах арга хэмжээгээ авчихаад тоглоомын талбайгаа барих хэрэгтэй.

Мөн хүн ам их төвлөрсөн хот газар үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрсэн иргэдээс гадна хүүхэдтэй холбоотой аюулгүй байдлын шаардлагыг хангах ёстой. Нэг жишээ хэлэхэд хотоор явж үзэхэд баригдаж байгаа барилга их байна. Аюултай гэж бичээд анхааруулчихсан байдаг болохоос хүүхдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээтэй газар гэж байдаггүй. Тухайлбал, хүүхэд тоглож болохгүй, дээрээс юм унах аюултай, тогонд цохиулах, ус болон галын аюулаас сэргийлэх талаар хүүхдэд ойлгомжтой байдлаар аюулгүй байдлыг нь хангаж өгөхгүй байна. Мөн зам, талбайд олон дэлгэц, самбар байршуулсан нь хүүхдийн анхаарал боломжийг сулруулснаар эрсдэлд учруулах нөхцөл бий болоход нөлөөлж байгааг анхаарах нь зүйтэй байх. Түүнээс гадна насанд хүрэгчдэд хүртэл болзошгүй аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалж, зайлсхийх талаар мэдлэг, ойлголт дутмаг байна.  Бид ихэнхдээ том хүмүүсийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах талаар ярьж, арга хэмжээ авч ирснээс биш хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг орхигдуулсан байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдлэгийг насанд хүрэгчдэд олгохын тулд тэдэнд бага наснаас нь аюулгүй байдлын талаар зааж сургах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Үүний тулд төрөөс нэгдсэн цогц арга хэмжээг авах хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд хүн бүр өөрийн арга барилаар хийвэл хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироож турших магадлал өндөр байна. Тэгж болохгүй. Хүүхдийн ослын талаарх суурь судалгааг сайн хийх хэрэгтэй. Дээр хэлсэн шиг хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг насанд хүрэгчид бид өөрсдөө орхигдуулаад байна. Хүүхдүүдтэй тулж ажилладаг сургууль, цэцэрлэгийн багш нарт энэ талаар хангалттай мэдлэгийг бид олгож чадаж байна уу. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн насанд хүрэгчдэд зориулсан сургалтын багш нэлээдгүй байдаг. Гэтэл хүүхэдтэй холбоотойгоор тэднийг ахуйн ослоос хамгаалах, сурч боловсрох, хөгжих орчны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар бэлтгэгдсэн хэдэн багш Монгол Улсын хэмжээнд байдгийг би мэдэхгүй байна. Хүүхэд хамгаалах чиглэлээр ажилладаг хүүхдийн эрхийг хамгаалах төв, хүүхдийн чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа байх. Гэхдээ хүүхэдтэй холбоотой осол гарсаар байгаа учраас тэдний аюулгүй байдлыг хангахын тулд эцэг эх, асран халамжлагч нарт сургалт явуулах, мэдлэг олгох асуудлыг дахин ярих хэрэгтэй болж байгаа юм. Мөн цахим орчны хүүхдийн аюулгүй байдлыг ч орхигдуулж болохгүй. Ялангуяа, эцэг эхчүүдийн анхаарал, хяналт чухал.

 

ТӨРӨӨС НЭГДСЭН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ

 

-Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад шинэ бодлого, тогтолцоо хэрэгтэй гэдгийг төр, засаг, эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. Гэхдээ хэрхэн яаж нэвтрүүлэхийг төр, засаг шийдэж өгнө үү гэхээс биш хувь хүн шийдэж чадахгүй. Монгол Улсын ирээдүйг цаашид авч явах хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хариуцах эзэнтэй болгох шаардлагатай. Тухайлбал, эцэг эхчүүдэд хариуцуулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Учир нь хүүхэд бол томчууд бидний хувьд  их эмзэг асуудал. Тиймээс энэ тал дээр насанд хүрэгчдийн хөдөлмөрийн байдал, эрүүл ахуй дээр санхүү хөрөнгийг зарцуулж арга хэмжээ авч байгаатай адилхан хөрөнгө, санхүү гаргаж асуудалд гүн гүнзгий хандаж тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол эцэг эх нь өөрсдийн аюулгүй байдлаа хангаад ажиллаад байдаг. Гэтэл үүний ард хүүхэд нь гэртээ болон гадаад орчны аюулд өртөх нь их харамсалтай юм. Хүүхэд бол өөрийнхөөрөө ертөнцийг таньж мэддэг учраас түүнийг буруутгах аргагүй.

Гэр бүл салалт их байгаа үнэн. Бусад оронд ч гэсэн гэр бүл салалт их байгаа ч хүүхдэд тэр асуудлыг хүртээдэггүй. Учир нь эцэг эхчүүд салсан ч нийгэмд үр хүүхдээ  хэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Тиймээс хүүхдээ адил тэгш эрхтэйгээр өсгөн хүмүүжүүлж, хайр халамжаар дутаахгүй байх хэрэгтэй. Тэд заавал хамт амьдрах нь чухал биш. Тэр хүүхдийн өсч бойжих, хүмүүжих бүх асуудалд эцэг эх нь оролцоод явах нь чухал. Харин манай оронд  хүүхдээ бодоод л хамт амьдарч байна гэх  хүмүүс их байна. Тийм хүмүүс согтууруулах ундаа хэрэглэж, агсам согтуу тавьж, хүүхдүүдээ зовоож хүчирхийлэлд өртүүлээд байгаа гэр бүлүүд ч байгаа. Тэр хүмүүс ямар ч зан авиртай байж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хөндөж болохгүй. Үүнийг л манай насанд хүрсэн болон гэр бүл болж байгаа хүмүүс ойлгох ёстой юм. Хүүхдүүд бол эцэг эхийг харж, үлгэр дууриал авч өсдөг толь учраас хүүхдүүдтэйгээ харьцахдаа ёс бус хэллэг, харьцаагаа хянах нь зөв гэж бодож байна. Ялангуяа, залуу эцэг эхчүүд энэ тал дээр анхаарах нь зөв болов уу. Гэр бүл салалтыг багасгахын тулд хүүхдийн өмнө хариуцлага хүлээх ёстой асуудал учраас гэр бүл болохоос нь өмнө хүмүүст тодорхой хэмжээний шалгуурыг тавьж баталж болох юм. Тиймээс гэр гэр бүлийн харилцаа, ёс зүй, хууль тогтоомж, дүрэм журмын талаарх эерэг ойлголтыг бий болговол зүгээр байх гэж бодож байна.

 

ХҮҮХДИЙГ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ АРГА БАРИЛД СУРГАХ НЬ ЧУХАЛ

 

-Мэдээж орон бүр өөрсдийн онцлогоос хамаарч арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байгаа. Тухайлбал, хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой Олон улсын жишээ байна. АНУ-д хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд өсвөр насны хүүхдийн жолоодлого, хүүхдийн зорчих үеийн аюулгүй байдал, усны аюулгүй байдал, гэрийн аюулгүй байдал, хар тугалгын аюулгүй байдал, товчлуур, зайны эрсдэл, тоглоомын аюулгүй байдал, хүүхэд ба эмийн аюулгүй байдал, галын аюулгүй байдал, цонхны аюулгүй байдал гэхчлэн нарийвчлан авч үзэж жил бүр эрсдэлийг урьдчилан судалж зохих арга хэмжээг авдаг байна. Японд зам тээврийн аюулгүй байдал гарцаар гарахтай холбоотойгоор хүн гарцаар гарч байхдаа мөргүүлж амь эрсдэж байгаа үзүүлэх сургалтыг хүүхдүүдэд үзүүлж аюулыг үнэлэх чадварыг сургадаг байна.

Харин манай улсад хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд үүнийг сургаагүйн хор уршиг насанд хүрсэн хойно нь илэрч байна. Тэгэхээр аюулгүй байдлын дадлага, сургалтыг эртнээс явуулж хүүхэд ахуй цагаас нь суулгах нь зүйтэй. Эцэст нь хэлэхэд монгол хүүхдийн аюулгүй байдлыг уламжлалт хандлага дээр үндэслэн орчин үеийн суурьшмал буюу хот суурин өндөр технологийн эринтэй нийцүүлж аюулгүй байдлаа хангах арга барилд сургах нь зүйтэй гэж үзэж байна. Би судлаач мэргэжилтний хувьд насанд хүрэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь ойлголтыг хүүхдийн нас биеийн онцлогт нийцүүлэн цаашид улам нарийвчлан судлах нь зайлшгүй чухал гэж үзэж байгаа учраас одоо хийж байгаа судалгааныхаа ажлыг цаашид үргэлжлүүлэн хүүхдийн аюулгүй байдал талаас нь авч үзнэ.

Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт мэргэшсэн хуульч, өмгөөлөгч учраас энэ талын зөрчил, эрүүгийн болон иргэний  хэрэгт өмгөөлөл хийдэг. Тодруулбал, дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн, нас барсан, өндрөөс унаж амь насаа алдсанаас үүссэн хор уршиг дээр ажилладаг гэсэн үг. Үүнээс үүдсэн нөхцөл байдал нь аль аль талдаа буюу ажил олгогч, ажилчин хоёрын нөлөөнөөс үүссэн ч байж мэднэ. Мөн хамт олны зүгээс үзүүлж байгаа нөлөөллүүд ч багтаж байгаа. Цагийн ажил хийж яваад тухайн ажлынхаа байранд нас барсан, 17 настай хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй хэрнээ барилга дээр ажиллаж байгаад өндрөөс унаж амиа алдсан хүүхэд ч бий. Мөн уурхайд ажиллаж байгаад дэлбэрэлтэд өртөж агаар дутагдсанаас нас барсан тохиолдол байна. Үүнд хэн буруутай юм. Энэ асуудлыг ажил олгогч, тухайн ажилтан, инженер, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан буруутай юу гэдгийг нарийн судалж хуулийн дагуу тогтоосноор шүүх шийдвэрлэнэ. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэгт бүх ажилчны хамтын оролцоо чухал байдаг.

Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг авчираад зааварчилгаа өг гэж шаардлага тавих нь чухал биш. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүнийг шаардлагатай багаж хэрэгсэл, аюулгүй байдлыг хангах талаарх зайлшгүй арга хэмжээ авсан байх үүрэгтэй. Ажилчинд хийх ажлын зааварчилгааг инженер болон түүнтэй адилтгах албан тушаалтан өгдөг. Түүнээс хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлын бодлого, дүрэм журмыг шинэчлэн батлах, сургалт сурталчилгааг зохион байгуулах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангасан талаар хяналт тавих, зөрчлийг арилгуулах, ажлын байрны эмх цэгцийг хангах, хангуулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг.

Үүнийг хүмүүс мэддэггүй учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бүх асуудлыг хариуцдаг, гарын үсэг зуруулдаг мэтээр ойлгодог нь өрөөсгөл ойлголт юм. Түүнээс гадна хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг зөвхөн барилга, уул уурхайд хамааралтай мэтээр боддог. Бодит байдал тийм биш. Хүн хаана ч хөдөлмөр эрхэлж байгаа бол аюулгүй байдлын дүрмийг ажлынхаа байранд дагаж мөрдөх ёстой. Өөр нэг зүйл нь хүнийг осолдсон хойно нь биш осол болохоос өмнө урьдчилан хамгаалж аль болох хууль тогтоомж, дүрэм журмаа цусаар бичихээс зайлсхийх хэрэгтэй. Тиймээс олон хүүхэд, хүний амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд учирч болзошгүй аюулаас ирээдүйд биш одооноос эхэлж хүүхэд ахуй наснаас нь аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга барилд сургах хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд миний бие хамт олонтойгоо хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.9 МЯГМАР № 112 (6337)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 41 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top