x

7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барих санхүүжилт шийдэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 1 дүгээр сарын 16-нд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж байв.

Үүнийг 2020 оныг дуустал сунгах тухай Солилцох захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нар 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурлаа.

Солилцох захидалд гарын үсэг зурснаар Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгуулах боломжтой болов.

 Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Экспорт-Импорт банкийг төлөөлж Ли Дү-Хён нар

  • Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл,

  • Солонго-2 орон сууцны хороолол барих төсөл, 

  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл,

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төсөл зэрэг нийт 4 тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж баталлаа.

Гэр хорооллын иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хорооллыг барих төслүүдэд нийт 381.5 сая ам.долларын санхүүжилтээр нийт 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол баригдах юм.  

Тус төсөл нь түрээсийн төлбөрөөр түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, улмаар гэр хорооллын иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцаар хангах, нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хяналтын систем байгуулах төслийг хэрэгжүүлснээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхэд хяналт тавих цахим төвийг байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл суурилуулан хяналтын тогтолцоо бүрдэнэ.


Эх сурвалж: Сангийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 13 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 30 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 12 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 22 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 47 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top