x

Ч.Улаан: 100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн парламентаас 20 гаруй гишүүд нэр дэвшихгүй нь гэж ойлгосон. Таны хувьд яагаад нэр дэвшсэнгүй вэ?

-Намын гишүүн хүн намаасаа тодорхой үүрэг чиглэл авч ажиллана. Сонгууль бол намуудын бодлого үйл ажиллагааны өрсөлдөөн. Тиймээс намын тодорхой үүрэг чиглэлтэй оролцоно. Парламентын сонгууль бол намуудын хоорондын өрсөлдөөн.

Харин нэр дэвшүүлэх ажил бол нам доторх гишүүдийн өрсөлдөөн шүү дээ. Мэдээж бүгдийнх нь сэтгэл санаа ханамжтай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ олон ургалч үзлийн нэг гэж ойлгох хэрэгтэй. Намаас нэр дэвшигчдийг сонгохдоо сонгогчдын дунд судалгаа явуулж, чиг хандлагыг нь судалсан гэж ойлгож байгаа.

Эцсийн дүн ямар байхыг сонгогчид шийднэ. Бид бүгдээрээ намын гишүүн нам нэг сахилгатай, нэг зорилготой. Нэг дүрэмтэй түүндээ захирагдах ёстой. Нөгөө талаас миний эрхэлж байгаа ажил өдөр хоног, цаг нартай уралдаж байдаг. Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын үед нэн тэргүүнд хүн амын хүнсний асуудал яригдана. Одоо хаврын тариалалт эхэлчихсэн, цаг зав бага байна.

Ер нь хүн амын хоол хүнс, тариа будаа, мал төллөлт, хаврын тариалалт, малын эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ гээд энэ бүхнээс завсарлах зай алга. Энэ ажлууд дээрээ төвлөрөхөөс өөр аргагүй болсон учраас нэр дэвшээгүй.

-Энэ цаг үед хүн амын хүнс тэжээлийн хангамж яригдахаас өөр аргагүй. Манай хүнс тэжээлийн хангамж хэдий хүртэл нөөцтэй байна вэ?

-Цар тахал хэзээ дуусахыг хэн ч хэлж чадахгүй. Вакцин гарах хүртэл энэ асуудал яах нь тодорхойгүй байна. Энэ цар тахлыг үтэр түргэн яваад өнгөрөх процесс гэж огт харахгүй байгаа. Өнөөдөр Засгийн газрын онцгой анхаарч байгаа зүйл бол цар тахлын тархалтыг хумих бодлогоо алдахгүй байх юм.

Дэлхийд цар тахал дотроо тараагүй ганц улс манайх болчихлоо гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Нэг талаар бахархал. Нөгөө талаар маш өндөр хариуцлага. Одоо бидний анхаарч ажиллах асуудал бол хүн амын хүнсний хангамж.

Цар тахлын бидэнд өгч байгаа том сургамж бол улс орон ямар ч сорилтын өмнө өөрөө өөрийгөө аваад явах чадвартай байхыг сургаж байна.

Хүнсний хангамжийн тухайд хүндрэл бэрхшээл хараахан үүсээгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулбал хамаагүй хөнгөн байгаа. Энэ жилийн хувьд бид хангалттай махаа нөөцөлсөн. Өнгөрсөн гуравдугаар сараас худалдаанд гаргасан нөөцийн мах улсын наадам хүртэл худалдаалагдана. Мөн үнийг тогтвортой байлгах зорилготой ажиллаж байна.

Нөөцийн махны хангамжинд санаа зовохгүй байна. Дараачийн асуудал бол хүнсний ногоо. Энэ маань улирлын чанартай. Тариалалт эхэлж байна. Энэ жил хэр ургац авахаас ирэх жилийн бидний хангамжийн асуудал шийдэгдэнэ. Тиймээс тариалалтад онцгой анхаарч бололцоотой бүх нөөцөө дайчилж байгаа.

Энэ жил бид 480 мянган га-д тариалалт хийнэ. Энэ жил төлөвлөсөн хэмжээнд улаанбуудайн хувьд асуудал үүсэхгүй. Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Түүнчлэн төмс болон зарим төрлийн хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангана. Байцаа, сонгино, саримс зэрэг хүн амын хэрэгцээний чухал хүнсний ногооны 60-80 хувийг хангах зорилготой.

Мөн дотоодын үйлдвэрлэлээр ургамлын тосныхоо хэрэгцээг хангах зорилго тавьж байна. Бид дандаа ургамлын тосоо импортоор авч байсан. Ирэх намраас дотоодын ургамлын тосоор өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангах юм.

Цагаан будааг ч дотооддоо тарих бололцоотой. Вьетнам улстай цагаан будааны тариалалтад хамтарч ажиллахаар яам хоорондын гэрээ тохиролцоонд хүрсэн. Нөгөө талдаа цагаан будаагаар манай улсыг тасралтгүй хангаж байх тохиролцоонд ч хүрсэн. Элсэн чихрийг ч бид дотооддоо тариалж өөрсдөө үйлдвэрлэх бололцоотой. Энэ чиглэлийн туршилтууд хийлээ.

Хүн амын өдөр тутмын хэрэглээний 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр хангадаг чадвартай болох ёстой гэж Засгийн газар бодлогоо тодорхойлсон. Энэ тал руугаа бүх үйл ажиллагаа чиглэж байна.

Энэ жилийн хувьд “Атар-4” дүгээр аян эхэлж байгаа. Энэ аяныг эхнээс нь тодорхой бодлого зорилттойгоор эхлүүлж нийтийг хамруулах зорилготой байна. Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлье ч гэж байгаа юм. Төмс хүнсний ногоог 1,000 га-гаар нэмэгдүүлэх зорилттой байна. Нарийн ногоог импортоор авдаг бол дотооддоо үйлдвэрлэдэг болохын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх бодлогоо тодорхойлчихсон.

Ургац хураагаад авчихаар түүнийгээ жилийн туршид чанартай хадгалж ард иргэддээ хүргэх агуулга байх хэрэгтэй. Тиймээс агуулахын аж ахуйг цогцоор нь шийдэх болж байна. Манай улс 70 сая малтай. Энэ жил 20 сая төл хүлээж авсан. Нийт 90 сая малыг эрүүл байлгах асуудалд онцгой анхаарах болчихоод байна. Бидний хувьд цаг нар маш шахуу ажиллаж байгаа.

Махны хувьд долдугаар сараас шинэ бэлтгэл ажил эхэлнэ. Махны нөөц, хангамжинд санаа зовохгүй байж болно. Бид доод тал нь 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага бий.

Улаанбуудайн хувьд төлөвлөсөн хэмжээнд ургацаа аваад өнөөгийн нөөцөө бодоход он дуустал гурилын хангамжид асуудал үүсэхгүй. Хүнсний ногоогоор ирэх жилийн хавар хүртэл хэрэгцээгээ хангана. Хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч байгаа.

-Ноолуурын тухай асуудал одоо хэрхэж байна вэ. Иргэдээс 100 мянган төгрөгөөр ноолуурыг нь авах уу?

-Энэ хаваржин энэ талаар ярилаа. Тийм л чухал бүтээгдэхүүн. Ийм чухал бүтээгдэхүүнийг бид болж өгвөл үнэ цэнийг нь унагаахгүй байх ёстой. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллах ёстой. Энэ жилийн хувьд хоёр том хүчин зүйл нөлөөллөө гэж хувьдаа харж байгаа. Нэгдүгээрт, ковид цар тахал. Үүнээс шалтгаалж хил хорио тавигдсан.

Гадна хөрөнгө оруулагчид наймаачид орж ирээгүй. Манай ноолуурын 90 хувийг гадныхан авдаг. Энэ цар тахлаас болоод ноолуур худалдан авах зүйл нь хязгаарлагдчихлаа. Үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид үүнийг худалдаад авчих санхүүгийн чадваргүй.

Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургаадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй.

Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно.

Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой.

Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан.

Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bat (66.181.161.109)
    Ulaidaggui Ulaan ULAILAA DAA.
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 16 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top