x

Санхүүгээ төлөвлөх хялбар бөгөөд ухаалаг шийдэл: МИНИЙ САНХҮҮ

Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг банкны үйлчилгээнд нэвтрүүлснээр санхүүгээ төлөвлөхийн тулд ухаалаг туслах руугаа хандахад л хангалттай болжээ.

Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан гаргаж, эрсдэлтэй зардлыг анхааруулах, цаашлаад хийх үйлдлийг тань хүртэл сануулах санхүүгийн цогц үйлчилгээг таны оролцоогүйгээр танилцуулах ухаалаг шийдэл “Миний санхүү” үйлчилгээг онцолж байна. Голомт банкны чадварлаг багийнхны Монгол Улсад анх удаа бий болгосон энэхүү үнэ төлбөргүй үйлчилгээг тус банкны Смарт банкны аппликейшн, эсвэл www.egolomt.mn хэмээн бичиж Интернэт банк руугаа нэвтрээд л авах боломжтой. Яаж хэрэглэх вэ гэж үү?

Ухаалаг гар утаснаасаа хэрхэн санхүүгийн цогц үйлчилгээ авахыг танилцуулъя.

  1. Эхлээд Шинэчлэгдсэн Смарт банкны аппликейшн руу нэвтрээрэй.
  2. “Санхүү” цэсрүү орсноор таны хувийн санхүүгийн туслах “Миний санхүү” үйлчилгээ угтана. “Миний санхүү” үйлчилгээ нь Тайлан, Төсөв, Гүйлгээ гэсэн 3 хэсгээс бүрддэг. Одоо танд хэсэг тус бүрийг хэрхэн хэрэглэх тухай танилцуулъя.

Орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээллийг харуулах “Тайлан” хэсэг

Энэ нь тухайн сарын нийт орлого, зардал, тэр дотроо хичнээн төгрөгийг юунд зарцуулсан, таны нийт зарлагын хэдэн хувийг яг ямар төрлийн худалдан авалтууд эзэлж байгаа, хамгийн их зардал гаргасан өдөр болон өдөрт дунджаар хичнээн төгрөгийн зардал гаргаж байгаа зэрэг нарийн мэдээллийг ухаалгаар тооцоолж, автоматаар тайлан гаргаж өгдөг хэсэг юм. Эсрэгээрээ мөн нийт орлого болон түүний ангиллыг ч харуулна. Жишээ нь би өнгөрсөн 4 дүгээр сарын орлого, зарлагын тайлангаа хуваалцъя.

Зарлага хэсэгт дарахад миний зардлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх ба өнгөрсөн сард би нийт 1,072,380₮ зарлага гаргасан, үүнээс хамгийн ихийг нь буюу нийт зардлын 74%-ийг бусад руу шилжүүлсэн, тээврийн хэрэгсэлд буюу таксинд 105,000₮, хүнсэнд 98,759₮, цахилгааны төлбөрт 26,699₮ гэх мэт зардал гаргасныг ангилан харуулжээ. Энэ нь миний 4 дүгээр сарын турш гаргасан зардлыг ухаалгаар ангилж буй хэрэг юм. Зардлын ангиллаа харснаар үргүй зардал гаргасан эсэхээ хянах боломжийг олгодгоороо ихээхэн ач холбогдолтой санагддаг. 4 дүгээр сарын 20-ний өдөр тухайн сард би хамгийн их зардал гаргасан өдөр байсан бол өдөрт дунджаар 20,190₮ зарлага гаргадгийг харуулжээ.

Харин орлого хэсэгт дарахад тухайн сарын миний орлогыг бүрдүүлсэн мөнгөн дүн болон ангиллыг харуулах юм.

Өнгөрсөн сард надад 1,658,117₮ орлого орж ирсний 68%-ийг цалингийн орлого, 25%-ийг бусад шилжүүлэг, 6%-ийг авлага бүрдүүлсэн байна.

Хүссэн төсвөө үүсгэн зарцуулах боломжийг олгох “Төсөв” хэсэг

Тайлан хэсэг нь таны нэгэнт зарцуулсан зарлагын түүхийг нарийвчлан харуулдаг бол Төсөв хэсэгт та хүссэн мөнгөн дүнгээр төсөв үүсгэж, тухайн төсөвтөө тохируулан зарцуулах боломжийг олгодгоороо онцлог. Цаашлаад төсөвлөсөн мөнгөн дүнгийн хичнээн хувийг зарцуулсан байна, хэдийг зарцуулах “эрх” үлдээд байгааг харуулаад зогсохгүй, таны үүсгэсэн төсөв хэтэрч болзошгүйг сануулдаг ухаалаг зөвлөх юм.

Төсөв хэсэг дээр дарахад дараах байдлаар харагдах ба (+) тэмдэг дээр даран төсвөө үүсгээд, ямар төрлийн зарлага гаргахаар төлөвлөж буйгаа ангилал нэмэх хэсгээр нэмээрэй.

Энэ сарын төсөв

Ирэх сараа төсөвлөн төсөвтөө тохируулан зардлаа төлөвлөснөөр орлогоосоо давсан гэнэтийн зардал гаргаж, эрсдэлд орохгүй байх нь санхүүгээ хянах шилдэг арга биш гэж үү?

Онцгой төсөв

Үүнд хэн нэгний тэмдэглэлт өдөр, ойн баярын өдөр зэрэг оцнгой өдөрт зориулсан онцгой төсвийг эртнээс төлөвлөн төсөвлөснөөрөө санхүүгийн дарамтад орохгүй байх боломжийг танд авчирна.

Хамтарсан төсөв

Хосууд гэр бүлийн төсвөө үүсгэж, хянах хамгийн шилдэг арга энд бий. Хамтрагчаар нь гэр бүлийнхээ хүнийг нэмснээр хамтдаа төсөвлөж,  хамтарсан төсвөө хамтдаа хянаарай. Хамтрагчаар нь хэдэн ч хүнийг нэмэх боломжтой учир найз нөхдөөрөө хамтдаа хийхээр төлөвлөж буй аялал, зугаалгын төсвөө ч үүсгэж болох юм.

Гүйлгээний түүхийг нарийвчлан харуулах “Гүйлгээ” хэсэг

Сарын нийт орлого зарлагын хуулгаа өдөр бүрээр нэг бүрчлэн шүүж харах боломжийг Миний санхүү цэсний Гүйлгээ хэсэг олгодог. Орлого, зарлага тус бүрээ ангиллаар нь шүүхээс гадна гадна Нэмэлт шүүлтүүр ашиглан гүйлгээний дүнгээр, гүйлгээ хийсэн он, сар, өдрөөрөө шүүж болох  нарийвчилсан шүүлтүүрийг ашиглаарай.

Санхүүгээ төлөвлөөд хянахад үнэхээр амархан байгаа биз? Эхэнд дурдсанчлан зөвхөн Голомт банкны Смарт банк аппликейшн, Интернэт банк руу нэвтрэн Санхүү цэс рүү хандахад л тайлан, төсөв, гүйлгээний мэдээллийг тооцоолон гаргаж, өмнөөс тань төлөвлөн танилцуулдаг болсныг хамтдаа харлаа. Миний оролцоогүйгээр санхүүгээ төлөвлөхөд тусалдаг хувийн туслахдаа баярлалаа.

“Миний санхүү” - Таны санхүүгийн ухаалаг хөтөч

Шинэчлэгдсэн Смарт банк аппликейшн татаж ухаалаг санхүүгийн үйлчилгээ авах бол доорх зураг дээр дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 17 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top