x

Баялгийн ХАРААЛ гэж байдаггүй

"Рент" бол эдийн засгийн ухааны онолд ихээхэн дэлгэрсэн, үргэлж хэрэглэгдэж дурдагддаг ойлголт, ухагдахуун билээ. 

Байгалийн баялаг ямар нэг байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бөгөөд энэ нөлөөллийг эдийн засагт "рент" гэдэг ойлголтоор илэрхийлдэг. Уламжлалт эдийн засаг дахь "рент"-ийн асуудлыг хэрхэн хэлэлцэж ирснийг авч үзье.

Физиократууд анх "рент"-тэй холбоотой өгөөжтэй болон өгөөжгүй хөдөлмөрийн тухай ойлголтын талаар авч үзсэн. Тэд өгөөжтэй хөдөлмөр зөвхөн ХАА-н хөдөлмөр байдаг. Энэ өгөөжтэй хөдөлмөрөөр ямар нэг шинэ товар үйлдвэрлэнэ. Үр тариа тариад ургац хураан авснаар үйлдвэрлэлийн хэмжээ өснө. Мөн үхэр маллахад үнээ нь тугалласнаар та хоёр үхэртэй болох зэргээр шинэ бүтээгдэхүүнтэй болох боломж улам бүр ихэснэ, харин бүх үлдсэн хөдөлмөр нь тэнд дахин хуваарилагддаг гэж үзэж байсан.

А.Смит өгөөжтэй болон өгөөжгүй хөдөлмөр чухал биш зөвхөн ХАА-д "рент" оршдоггүй, нийгмийг бүрдүүлэгч баян ард түмэн, баян үндэстний баялгийн эх үүсвэр нь хөдөлмөр гэж үзсэн бөгөөд макро түвшний асуудлууд буюу үндэсний эдийн засгийг судалж байсан тул байгалийн баялаг тухайн оронд нэгэнт өгөгдсөн.

Иймээс байгалийн нөөц баялаг дээр суурилж хөдөлмөртэй холбоотойгоор бүх зүйл үйлдвэрлэгдэж, нийгэм, эдийн засаг өсөн хөгжинө. Өөрөөр хэлбэл байгалийн нөөц баялгийг ихээхэн үр ашигтай зарцуулж хэрэглэх явдал чухал юм гэжээ.

Түүний дараа "рент"-ийг хүч зарцуулж судалсан хүн Д.Рикорда юм. Тэрээр эхний ээлжинд эрэлт бага үед хамгийн сайн чанарын хөрсийг бага зардлаар ашигладаг. Бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр чанар багатай хөрс цаашлаад эрэлт ихээхэн өсөхөд муу чанартай хөрсийг эргэлтэд оруулдаг. Энд хамгийн эцсийн үйлдвэрлэгч зардлаа нөхөн жирийн ашигтай ажиллаж чадах тэр л үнээр бүтээгдэхүүнээ худалдана. Энэ нь нийтийн ашгийн норм болох бөгөөд үүнийг Рикардо долоон хувь гэж тайлбарласан байдаг. Энд эцсийн үйлдвэрлэгчид ямар ч "рент" байхгүй харин бусдад нь "рент" байгаа харж болно.

Сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны онолд нийгмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал нь түүнд зарцуулсан хөдөлмөрийн нийлбэртэй тэнцүү байна гэдэг.

Гэвч Рикардогийн тайлбараас харцгаая, энд "рент" орсон бүтээгдэхүүний бодит үнэ байх тул үнэндээ үндэсний аж ахуйн хүчин чадлын нийлбэр буюу үйлдвэрлэлийн нийт орлого нь зарцуулагдсан хөдөлмөрийн зардлаас их байна. Тэгэхээр үндэсний аж ахуйн нийт орлогын дүнд "рент"-ийн хэмжээ орсон асуудал болж байна. Энэ нь сонгодгуудын дунд ихээхэн маргаан дэгдээсэн.

Бас Шинэ сонгодгууд ч байгалийн баялаг нь аж ахуйн орлогын эх сурвалж болдог гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд цаашлаад мөн тэд орлогод капитал ашиглалтыг нэмж оруулан зах зээлийн эдийн засгийн ухааны онолоо боловсруулсан. Өөрөөр хэлбэл аж ахуйн өртөг буюу орлого нь газар, хөдөлмөр, капитал зэрэг хязгаарагдмал нөөц бүхнээс шалтгаалах бөгөөд эдгээр нь үйлдвэрлэлд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг учраас орлого рент, ашиг, хувь, цалин бүх зүйл бүгд орсон байдаг гэжээ.

Гэвч шинэ сонгодгууд нийгмийн хөгжил, үндэсний эдийн засгийн өсөлт, бууралтыг ДНБ, ҮНБ зэрэг тоон үзүүлэлтүүдийн харьцаагаар илэрхийлдэг.

Дотоодын нийт бүтээгдэхүүн: Тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог.

Өөрөөр хэлбэл шинэ сонгодгууд макро түвшинд үндэсний нийт орлого зөвхөн капитал болон хөдөлмөрийн хооронд хуваагддаг гэж тооцдог. Тэгэхээр энэ тооцоонд ямар ч рент байхгүй байна.

Эндээс үндэслээд уламжлалт эдийн засагт буюу сонгодгууд, шинэ сонгодгууд, Австрийн сургууль "рент"-ийг зөвхөн микро түвшинд тооцоолж болно харин макро түвшинд "рент"-ийг буюу байгалийн баялгийг тооцоолох боломжгүй гэсэн дүгнэлтийг хийдэг. Энэ нь аливаа нэг үндэстний эдийн засаг бусад үндэстнүүдийн эдийн засгаас ялгагдах гол үндсэн суурь нь байгалийн баялаг бөгөөд түүн дээр тулгуурлан үйлдвэрлэл зохион байгуулдаг гэх үзэл санаа суурилсан бөгөөд тэд өнөөг хүртэл энэ шугам дээрээ хатуу зогссоор ирсэн.

Үүнийг илүү тодруулахын тулд рент буюу байгалийн баялгийн талаарх зах зээлийн эдийн засгийн ухааны онолын үзэл санаа болон бодит нөхцөл байдлыг харьцуулан тодруулан авч үзье.

Зах зээлийн эдийн засгийн ухааны онолын загварт идэвхтэй хүчин зүйл "рент" болон ямар нэг биет капитал байна. Хүмүүс хоорондоо солилцоо хийж хамтран ажиллахын тулд энэхүү хүчин зүйлсийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ системд мөнгийг тэнцэтгэлийн нэгдсэн тэнцвэржүүлэгч гэж үздэг нь үнэндээ эдийн засаг дахь нь мөнгөний бодит үйл ажиллагааг нуун далдалж буй хэрэг билээ.

Мөнгөний тархах бодит үйлийг харахад эрэлт нэмэгдэх хэрээр мөнгө эхлээд баян нөөц баялгийг эзэмшиж, дараа нь ашиг багатай нөөц рүү ингэж явсаар бүр ашиггүй баялаг нөөц рүү гэх ийм л дараалал дэгээр мөнгө бүгдийг хуу хамж эрхэндээ оруулдаг.

Харин микро түвшинд хувь хүн буюу аливаа нэг ашигт нөөц баялаг эзэмшигч нь санхүүгийн салбарын /худалдаачид болон банк/ зуучлал, дэмжлэг зохион байгуулалтын дүнд үйлдвэрлэл явуулж зах зээлд борлуулснаар тодорхой хэмжээний орлого олно. Мэдээж энэ орлогоос санхүүгийн салбарынхан оролцооны хэрээрээ ашиг хүртэнэ.

Дашрамд нэг тоо дурдахад, санхүүгийн салбар үйлдвэрлэлийн салбарын нийт ашиг орлогоос 1939 онд 5 хувь, 1972 онд 40 хувь, 2008 онд 70 хувь, 2019 онд 50 хувийг нь хүртдэг гэсэн тооцоо байдаг.

Тэгэхээр өнөөдөр бидний амьдарч буй капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн санхүүгийн нэгдсэн хөгжлийн загварт "рент" буюу газрын баялаг нь үйлдвэрлэлийн бие даасан нөөц хүчин зүйл биш харин санхүүгийн салбарын нэгэн дэд хэсэг мөнгөний бүтээгдэхүүн юм микро болон макро түвшиндээ гэдэг нь эндээс харагдаж байна.

Монгол Улс өнөөдөр олон улсын хөдөлмөрийн хуваарьт түүхий эд нийлүүлэх замаар дам оролцдог. Иймээс манай эдийн засагт уул уурхай салбар голлох үүрэгтэй оролцдог.

Бид “Үндсэн хууль” -даа “байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна” гээд заагаад өгсөн. Гэвч энэ байгалийн баялаг нь лиценз нэрээр эзэмшигч болон банк санхүүгийн салбарын удирдах цөөн хэдэн хүний улам баяжих хөрөнгийн эх үүсвэр, хэрэгсэл болсон мөн ийм байгалийн баялгийн орлогын тэгш бус хуваарилалт нь өнөөгийн даяаршсан санхүүгийн нэгдсэн хөгжлийн загварын хэрэгжилтийн үр дүн билээ. Үүнийг тоогоор харахад амархан.

Арилжааны банкнуудын нийт хадгаламжийн 43.9 хувийг 100 гаруй иргэд эзэмшдэг аж. Нийт дүнгээрээ 6.8 их наяд төгрөг. Нэг хүний дундаж хадгаламж 70 тэрбум төгрөг, жилийн хадгаламжийн хүү 15 хувь гэж үзвэл хүн бүр жилийн хүүгийн орлогод 10.5 тэрбум төгрөг хүртдэг ажээ.

Нөгөө талдаа Монгол Улсын ДНБ-ний 30 гаруй хувийг, мөн нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Төсвийн орлогын 30-40 хувь буюу гол эх үүсвэр уул уурхайн салбарын татвараас бүрдэж байгаа юм. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнээс хамаарч улсын төсвийн орлого хэлбэлзэж байдаг. Энэ юуг харуулж байна гэхээр, манайд ямар ч үйлдвэрлэл хөгжөөгүй, хаа сайгүй ганцхан мөнгө хүүлэлт оршиж байгаа нь зах зээлийн эрүүл бус тогтолцоо, бизнесийн хандлага муудаж, хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулж байна.

Зах зээлийн эдийн засагт баялгийн хараал гэж тогтсон хэллэг байдаг. Энэ үг нь алт, мөнгө, зэс, газрын тос зэрэг даxин сэргээгдэxгүй газрын баялагтай улсын эдийн засаг нь, тухайн баялгаа ашиглан мөнгөний эx үүсвэр үүсгэx боломжтой тул хурдацтай хөгжинө гэж үздэг ч эсрэгээрээ улам доройтох улс гүрнүүдийг ингэж нэрлэдэг.

Тэгэхээр байгалийн баялаг маань санхүүгийн салбарын дэд хэсэг тул байгалийн баялгаа борлуулаад орж буй мөнгөн орлого нь санхүүгийн салбараар дамжин мөнгө хүүлэх ажиллагаанд зүсээ хувирган орж, ард түмнийг дааж давшгүй өндөр хүүтэй өр зээлийн хавханд оруулж шулан мөлжиж, тэдний амьдрал үүнээс болж өдрөөс өдөрт уруудан доройтож буйг та бүхэнд энэ нийтлэлээрээ харуулахыг зорилоо. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.

Бидний санал болгож буй Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаанд үүнийг хариулт олдоно.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 54 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 53 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 3 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 28 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top