x

Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр 17 дахь жилдээ өргөмжлөгдлөө

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулснаа зарлалаа. Голомт банк энэхүү нэр хүндтэй шагналыг 17 дахь удаагаа хүртэж байна.

Голомт банк нь 2019 оны байдлаар нийт 2819 хүнийг ажлын байраар хангасан “Хамгийн их ажлын байрыг бий болгосон аж ахуй нэгж”, улсын төсөвт 103 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлснээр “Шилдэг татвар төлөгч”, мөн нийт 8.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалыг төвлөрүүлсэн “Хамгийн их нийгмийн даатгал төлсөн” байгууллагаар шалгарсан зэрэг нь ийнхүү Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжээр өргөмжлөгдөх үзүүлэлт болжээ. Голомт банк нийт шилдгээр шалгарсан 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогын эрэмбээр 10 дугаарт, татварын орлогын эрэмбээр 15 дугаарт, даатгуулагчийн тооны эрэмбээр 7 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэнээр нийт дүнгээр ТОП-100 аж ахуйн нэгжийн 7 дугаарт жагсан өнгөрсөн жилээс 2 байраар урагшилж, амжилтаа ахиулжээ.

Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн хөгжилд хурд нэмсэн анхдагч олон алхмыг хийж ирсэн бөгөөд анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western union, явдаг АТМ, ухаалаг утсанд суурилсан банкны аппликейшн болох Смарт банкны үйлчилгээ зэрэг анхны гэсэн тодотголтой дэвшилтэт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн билээ. Түүнчлэн “Шинэчлэгдсэн Дижитал банк 5.0”-ийг харилцагчдадаа хүргэснээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлийг танилцуулж, санхүүгийн хувийн туслах үйлчилгээг хүргэж эхэлсэн зэрэг харилцагчид руугаа хандсан, банкны үйлчилгээг дараагийн түвшинд гаргасан шинэлэг үйлчилгээнүүдийг санал болгосоор байгаа билээ.

Энэ бүх амжилт, ололт бүрийн тулгуур багана нь болсон эрхэм харилцагч та бүхнийг итгэл хүлээлгэн хамтран ажилладагт гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Голомт банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 5 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 1 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top