x

“Хар жагсаалт" ба ИРЭЭДҮЙ

Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтанд ороод удаагүй байна. Гэтэл бидний ярьдгаар “Хар жагсаалт” буюу Европын холбооны “Өндөр эрсдэлтэй бүлэг”-т бүртгэгдчихлээ. Авлигажсан төртэй, төрийн дээд шатанд хээл хахууль, төсвийн хулгай нүүрэлчихсэн, энэ хулгайн мөнгө нь сүүлдээ улс хооронд мөнгө угаах гэмт хэргийн хэмжээнд хүрсэн учраас Монгол Улс ийнхүү саарал, хар жагсаалтанд орж байна. Хар жагсаалт бол төр шургалсан авилгачдад ашигтай, ард иргэдэд хүндээр тусдаг зүйл. Авилгачид төрийн дээд эрх мэдлийг удаан атгахын тулд тэд иргэдийг ядуу байлгах сонирхолоо ийнхүү гүйцэтгэж байгаагийн илрэл нь энэ.

Саарал, хар жагсаалтанд Монгол Улс орсноор ямар бэрхшээл иргэдэд ирэх вэ гэдгийг иргэд бид ойлгох ёстой. Хамгийн энгийнээр хэлбэл иргэн хүний эдийн засгийн боломж хаагдана, хумигдана гэсэн үг. Технологийн дэвшил ашиглан гадаад улс орны зах зээл дээр ажил үйлчилгээ явуулж орлого олдог шинэ үеийн залуучуудын боломж хумигдана. Гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах боломж бас эрс багасна. Ажил амьдралаа болгоод явж байгаа дундаж давхаргын иргэд дээр саарал, хар жагсаалтын хор уршиг шууд очино.

Манай засгийн газар гадаадаас маш их хэмжээний зээл авч бондуудын эргэн төлөлт, цар тахлын үеийн нэмэлт эдийн засгийн арга хэмжээгээ санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр санхүүгийн хэрэгцээг шийдэхийн тулд Засгийн газар дахин гадаад улс орнуудаас зээл авахаас өөр гарц байхгүй. Бид саарал, хар жагсаалтанд орсон тул хүү өндөртэй, нөхцөл хатуу гадаад зээл авахаас өөр сонголтгүй болж байна. Хүү өртөг өндөртэй гадаад зээлийг татвар төлөгч иргэд төлж барагдуулдаг, иргэн бүрийн нуруун дээр ирэх ачаа улам нэмэгдэнэ гэсэн үг. 

Мөн томоохон бизнес төслүүд, арилжааны банкууд гадаад зах зээлээс зээл авч санхүүждэг. Манай улс эрсдэл өндөртэй улс учраас бас л эдгээр бүх санхүүжилтийн өртөг зардал өндөр байна гэсэн үг. Гадаадаас өндөр хүү өртөгтэй мөнгө зээлсэн банкуудын зээл иргэдэд өндөр хүүтэй очих нь тодорхой. Өөрөөр хэлбэл зээлийн хүү буурах боломж үндсэндээ байхгүй болж эсрэгээрээ хүү нэмэгдэх нөхцөл үүсч мэднэ.

Иргэд бид сонголтондоо маш хариуцлагатай, нухацтай хандаж өөрчлөлтийн салхийг эргүүлэх эгзэгтэй үед ирчихээд байна. Авлигалтай хамтын хүчээр тэмцэж байж энэ эргүүлгээс гарах ёстой. Даргад үйлчилдэг тогтолцоог бүрэн халж иргэдэд үйлчилдэг болгох том хандлагын өөрчлөлт хийх шаардлага байна. Хар, саарал жагсаалтаас гарч дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжих бололцоо бидэнд байна. Хариуцлага, мэдлэг, бүтээмжийн дархлаагаа бий болгосон иргэд залуучууд энэ бүхнийг хийж чадна.

Эдийн засагч Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 51 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 1 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 25 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top