x

“Global Investor 2020” сургалтад таныг урьж байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд оролцон хөрөнгө оруулах боломжийг харилцагчдадаа олгоход Голомт банк сүүлийн жилүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны анхны “Global Investor 2020” сургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Уг хөтөлбөрийн талаар Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Голомт банк “Global Investor” хэмээх хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн зорилгыг эргэн сануулбал?  

-Бид энэ хөтөлбөрт дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулахтай холбоотой сургалт, семинар, судалгаа, шинжилгээг хамруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил алтны зах зээлийн талаар семинарыг олон нийтэд нээлттэй хийж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчирсан. 2019 оны есдүгээр сард зарлагдсан “Global Investor” сургалтад 42 харилцагч хамрагдсан байна.

Сургалт зохион байгуулж, суралцагчдадаа мэдлэг, мэдээлэл олгохын хажуугаар судалгаа, шинжилгээг тогтмол хийж харилцагчдадаа илгээж байна. Сургалтын гол зорилго нь харилцагч бодит мөнгөөр дэлхийн санхүүгийн зах зээлд оролцож, туршлагажихын зэрэгцээ манай банкны мэргэжилтнүүдийн гаргасан сургалтад хамрагдаж энэ талын суурь мэдлэгээ зузаатгах юм.

Өнгөрсөн жилийн сургалтын үеэр харилцагчид маань Хятадын ICBC банкны хувьцааны ханшийн хэлбэлзлээс ашиг хүртэх гибрид хадгаламжийг ханш “өсөх” таамаглалтайгаар нээсэн. Ийнхүү ханш хадгаламж нээсэн үеэс хойш 2020 оны эхэн хүртэл 20%-22%-аар өссөн байна. Энэ хугацаанд харилцагчид ханшаа түгжин хүүгээ баталгаажуулснаар дунджаар 18.1%-ийн хүү хүртжээ.

Одоо ханш 5.2 долларт хүрч буурсан ч ханшаа түгжсэн харилцагчдын хувьд хүүгээ түгжсэн ханшаараа авах тул айлтгүй болсон гэсэн үг. Гибрид хадгаламжийн нэг давуу тал нь ханш хадгаламжийн хугацаанд өндөр өссөн бол тэр ханш дээр нь ханшаа түгжин хүүгээ баталгаажуулж болдог. Түгжсэний дараа ханш ямар ч хэмжээнд унасан түгжих үеийн ханшаар хүүгээ баталгаатай авдгаараа давуу талтай байдаг.

-Алтны ханш сүүлийн жилүүдэд өндөр өсөлт гаргалаа шүү дээ. Энэ дээр харилцагчдын хүртсэн ашгийн тухай дурдвал?

-Тийм ээ. Алтны ханш сүүлийн жилүүдэд үнэхээр өндөр бөгөөд хурдан өсөлтийг үзүүллээ. Гадаад худалдааны дайнаар өдөөгдсөн алт коронавирусийн нөлөөгөөр хүчээ авч огцом өссөн. Бид жил гаруйн өмнөөс алтны ханшийг өсөх таамаглалыг гаргаж, тухай бүрт харилцагчдадаа хуваалцаж байсан. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд алтны гибрид хадгаламж хийсэн харилцагчид маань дунджаар 17%-ийн хүү, хамгийн ихдээ 34%-ийн хүү хүртлээ. Мөн хүүгүй хадгаламж нийт хадгаламжийн 20%-ийг эзэлжээ.

 

Харин одоо бол алтны ханшийн өсөлтөөс дахин ийм өндөр өгөөж хүртэх боломж ойрын хугацаанд байхгүй болов уу. Ханш дахин 20%-аас дээш өсөхийн тулд дэлхийн эдийн засаг хямрах ёстой болж байгаа юм. Тэгэхээр одоо хямрах уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Мэдээж магадлал бол бий. Тиймээс бид одоо алтны гибрид хадгаламжийг “өсөх” таамаглалтайгаар нээхийг төдийлөн санал болгохгүй байгаа.

-Энэ удаагийн “Global Investor 2020” сургалтын онцлог юу байгаа вэ?

-Харилцагчид бодит гибрид хадгаламж хийснээр үндсэн мөнгөө алдахгүй ч таамаглал биелбэл өндөр хүү авах боломжтойн дээр энэ талын суурь мэдлэгээ хөгжүүлэх хоёр талын ач холбогдолтой. Энэ удаад бид сургалтын агуулгаа илүү гүнзгийрүүлсэн. Өмнөх удаад хөрөнгийн зах зээл, түүхий эд, суурь ба техник шинжилгээг хамарсан өргөн цар хүрээтэй мэдлэг өгсөн бол энэ удаад зөвхөн хөрөнгийн зах зээлд төвлөрнө. Үүний хэрээр хөрөнгийн зах зээл рүүгээ гүн орох юм.

Энэ удаагийн сургалт маань 2020.05.25-29-ний хооронд явагдах ба үүнээс өмнө харилцагчид маань амжиж гибрид хадгаламжаа нээлгэх ёстой. Хадгаламжаа нээлгэснээр уг сургалтад хамрагдах эрхээ баталгаажуулна гэсэн үг.

-Хэрхэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах вэ?

-Сонирхож буй хүмүүс маань 99166440, 70127676 дугаараар брокеруудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Голомт банк “Global investor -2” семинар арга хэмжээ
Зүүн талаас АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү
 “Global Investor” танхимийн сургалт, Голомт банк
iСанал болгох
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 4 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 21 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 3 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 13 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 38 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top