x

Унасан салбар, уруудсан ноолуурын үнэ ирэх онуудад ч сэргэхгүй нь

Ноолуурын үнийг төрөөс тогтоох зах зээлийн үндсэн зарчмын эсрэг шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргаснаас хойш хоёр сарын нүүр үзэх гэж байна.

Ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэсэн зах зээлийн тооцоо судалгаагүй шийдвэр нь Ч.Улаан сайдыг ноолуурын ченжтэй адилтгахад хүргэсэн. “Та бүхэн ноолуураа хямд зарж болохгүй шүү” хэмээн үүрэгдсэн Засгийн газар амлалтаа хэрэгжүүлж чадахгүй малчин ардын амьдралд балаг тарьсаар удлаа.

Цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, аялал жуулчлал, агаарын тээвэр, худалдаа үйлчилгээ зогсонги байдалд ороод буй. Дэлхийн эдийн засаг улам даяарчлагдаж, улс орнуудын эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээний харилцан хамаарал урьд өмнөхөөс илүү болсон энэ үед эдийн засгийн хямрал өмнөхөөс илүү байх таамаглалыг олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачид анхааруулсаар байна. Энэ үед Засгийн газрын энэхүү муйхар шийдвэрийн горыг хэдэн малчид хүртэж үгээ барж сууна. Сүүлдээ хэлсэн үнээр нь л ноолуураа зарна гэсэн малчид төрийн ордныг зорьж, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас ам өчгийг нь авах дээрээ тулсан. Хэлсэн үгэндээ ороогдсон сайд, Засгийн газрын гишүүд арга ядахдаа малчдын килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж, аргацаасан юм. “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр эрх баригчид малчдад тал засч, алдаагаа баллуурдан урамшуулал олгох тухай ярьж эхэлсэн ч унасан салбар, уруудсан үнэ энэ жил байтугай ирэх жилүүдэд ч сэргэхгүй нь тодорхой болов. 

Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур нийлүүлэгддэг. Үүнээс БНХАУ дангаараа 12 мянган тонн буюу 50 хувийг, Монгол Улс 9.6 мянган тонн буюу 40 орчим хувийг нь нийлүүлдэг байсан үе түүх болон үлдэх нь. 2019 оны байдлаар Монгол Улс угаасан ноолуураа 100 хувь гаргадаг БНХАУ, самнасан ноолуурын экспортын 85 хувийг эзэлдэг Итали улсын хувьд коронавирусийн халдварын улмаас эдийн засгийн өсөлт нь буурах төлөвтэй байна. Ялангуяа боловсруулсан ноолуурын зах зээлд голлох байр суурь эзэлдэг Европын орнууд, түүний дотор Итали, Англи, Герман улсын хувьд эдийн засаг нь хүндхэн нөхцөлд ороод байгаа юм. Тиймээс монгол ноолуураар дэлхийг чимэх мөрөөдөл ойрын хэдэн жилдээ биелэхгүй нь бололтой. Гаалийн Ерөнхий Газар, Үндэсний статистикийн Хорооноос гаргасан Монгол Улсын түүхий болон боловсруулсан ноолуурын 2000-2019 оны үнэ, ноолуурын зах зээлийн үнийн индексээс харахад эдийн засгийн хямралаас шалтгаалан ноолуурын зах зээлийн эрэлт, ялангуяа үнэ ханш огцом буурч байсан нь харагдаж байна.

Тухайлбал, 2003 онд гарч байсан SARS – ын нөлөөгөөр самнасан ноолуурын экспортын хэмжээ, экспортын дундаж үнэ аль аль нь буурч байжээ. 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед түүхий ноолуурын дотоодын үнэ 24 хувиар, угаасан ноолуурын экспортын дундаж үнэ 36 хувиар, самнасан ноолуурын экспортын дундаж үнэ 32 хувиар тус тус буурсан дүнтэй байна. 2015-2016 онд тохиолдсон эдийн засгийн хүндрэлийн нөхцөлд түүхий ноолуурын дотоодын үнэ 25 хувиар, угаасан ноолуурын экспортын дундаж үнэ 31 хувиар, самнасан ноолуурын дундаж үнэ 29 хувиар тус тус буурсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Коронавирус 2009 оноос хойш тохиолдож байсан хямралуудтай ижил үр дагавар авчирна хэмээн өөдрөгөөр төсөөлбөл 2020 онд түүхий ноолуурын дотоодын үнэ ойролцоогоор 60 мянган төгрөг байх тооцоог судлаачид гаргасан байна. Энэ нь одоо үүсээд байгаад нөхцөл байдалтай харьцуулбал өөдрөг төсөөлөл гэж хэлж болох бөгөөд цаашид энэ үнэ хэр буурах талаар таамаглах боломж алга. Дэлхийн улс орны нөхцөл байдал ийм байгаа бол манай улсын ноолуурын салбарын нөхцөл ч мөн адил тааруухан байгааг салбарынхан нь сайдын мэдэгдлээс ч өмнө мэдээлсэн.

Тухайлбал, МҮХАҮТ-аас 2020 оны гуравдугаар сард “Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, хэрэгцээ” судалгаа явуулж, 55 аж ахуйн нэгжийг оролцуулсан. Судалгаанд оролцсон ААН-үүдийн 70 хувь нь сүлжих, 10 хувь нь самнах, долоон хувь нь ээрэх, таван хувь нь угаах, найман хувь нь бүх шатны үйлдвэрлэлийг явуулдаг бөгөөд 28 хувь нь том, дунд аж ахуйн нэгжүүд, 72 хувь нь жижиг, бичил аж ахуйн нэгж байсан юм. Судалгаанд оролцсон ААН-үүд 276.6 тонн түүхий ноолуур, 77 тонн угаасан ноолуур, 396 тонн самнасан ноолуур, 248.4 тонн утас, 992 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаа мэдээлсэн аж.

Тэдний урьдчилсан тооцоогоор 2020 онд 3.7 мянган тонн түүхий ноолуур шаардлагатай гэж үзсэн бол зарим ААН-үүд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эрэлт эрс буурсан учир одоогоор тооцох боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Ноолуур бэлтгэлийн үнэ ханшны хүлээлтийн хувьд түүхий ноолуурын дотоодын үнийг энэ онд судалгаанд оролцогчдын 13 хувь нь 50 мянган төгрөг хүртэл, 41 хувь нь 50-70 мянган төгрөг, 46 хувь нь 70 мянган төгрөгөөс дээш байна гэсэн хүлээлттэй байгаагаа хэлжээ.

Гэтэл Засгийн газар, салбарын сайдын хариуцлагагүй, тооцоо судалгаагүй мэдээллийн уршгаар тэдний байдал улам хүндэрч зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад тулаад байгаа юм. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газар ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэсэн хариуцлагагүй шийдвэр гаргаагүй бол өнөөдөр малчдад хүлээлт үүсгэхгүй, үйлдвэрлэгчид хаалгаа барихгүй байгаа. “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр зах зээлийн эдийн засгийн зарчмаараа явсан бол ноолуурын ханш жишгээрээ тогтож, улсын төсвөөс үргүй зардал урсахгүй байсан биз. Улсын төсөв улайх нь увайгүй Засгийн газарт хамааралгүй бололтой.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.112.99.55)
    Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 0 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 17 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 34 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top