x

3,1 их наядын санхүүжилттэй төсвийн бүтээн байгуулалтад 15.000 ААН оролцоно

Энэ жил төсөвлөсөн 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтад дотоодын 15 мянган ААН оролцоно. Үүгээр тооцоход 150 мянган ажлын байрыг хадгалж үлдэнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв. 

Хэдийгээр "COVID-19"-тэй холбоотойгоор төсвийн орлого буураад байгаа ч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын бүх ажлыг санхүүжүүлнэ гэж Сангийн яамнаас мэдэгдэж байна. 

Тухайлбал, "Чингис хаан" музейн барилгад 53 тэрбум төгрөг төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн. Мөн Байгалийн түүхийн музейн шинэ барилгад нийт 94.4 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас энэ жилийн төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгасан. Үүнээс гадна эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг бусад, шинээр болон өмнөх онуудад ажлыг нь эхлүүлсэн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж ажиллахаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байна.

Тэрээр, "Эдийн засаг шинэ коронавирусээс болж агшаад эхэлж байхад дээр нь бид төсвөө танаж хасах юм бол харин энэ нь урт хугацаанд үргэлжлэх гүнзгий хямрал руу түлхэх болно. Тийм учраас Сангийн яам анхнаасаа төсвөө тэлсэн бодлогоо үргэлжлүүлэх зарчмаар ажиллаж байна. Өнөөдөр худалдан авах үйл ажиллагааны тайлангаар 2020 оны төсөвт тусгасан 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтад нийт 15 мянган ААН ажиллахаар байна. Энэ дээр барилгын дотоод засал, бусад туслан гүйцэтгэлээр ААН-үүд мөн нэмэгдэж орж ирнэ. Үүгээр тооцоход 150 мянган ажлын байр бий болохоор байна" гэв. 

Худалдан авах үйл ажиллагааны тайлангаар 2020 оны төсөвт тусгасан 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтад нийт 15 мянган ААН ажиллана.

Нэг ёсондоо төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг үргэлжлүүлснээр ажлын байраа хадгалж авч үлдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Харин орлогыг бүрдүүлэхэд гадаадын зээл тусламжийг "COVID-19"-тэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт техник тоног төхөөрөмж авч хангамжийг сайжруулахад нэлээн ажлыг хийлээ. Гэхдээ гадаадын зээл тусламж гэхээс илүү дотоод нөөц бололцоо, бизнесээ идэвхжүүлж байж орлогоо нэмэгдүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллана гэж Сангийн яамнаас мэдэгдэж байна. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг гүйцэтгэх ААН-үүд сонгон шалгаруулалтаар тодорсон нөхцөлд санхүүжилтийг тухай бүр хийж ажиллахаа тус яам мөн мэдэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 5 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 10 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top